“ Халхын То ван” -гийн мялаалга наадам болно


Могой жилийн босгон дээр Монголын Морин спорт, Уяачдын холбооны 2012 оны “ Сумын Шилдэг салбар холбоо “ хэмээх эрхэм цолны эзэд болцгоосон Дорнод аймгийн Халхгол сумын “ Халхын То ван “ МСУХолбооны уяачид цолныхоо мялаалга наадмыг 2013 оны 09 сарын 14, 15-ны өдрүүдэд Буйр далай ээжийнхээ хөвөөн дээр хийхээр товложээ. Энэ үеэр хурдан даага, шүдлэн насны морьдын уралдаан, “Адуучин” нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Сэцэн хан аймгийн Хэрэй ван /чуулган дарга/ , Халхын Илдэн вангийн хошууны ноён, эдийн засаг, шашин, соёл боловсролын шинэтгэгч, аж төрөхүйн үйлийн сургаалийг зохиогч Бат-очирын Тогтох-төр буюу ард олноо Хэцүү То ван хэмээн алдаршсан их хүмүүний нутгийнхан Монгол эх орныхоо алс зүүн хязгаарын дархан хилийн мөнхийн харуул болон суугаа бахдам түүхтэй түмэн билээ. Аймгийнхаа төвөөс 300 гаран км алслагдсан байгалийн үзэсгэлэнт Нөмрөгийн дархан цаазат газар, түүх соёлын хосгүй өв Их бурхант, Халх голын дайны ул мөрийг тээн үлдсэн Баянцагааны нуруу, Хамар даваа, Хайлааст манхан,Тамсагийн тал, нүд алдам Мэнэнгийн тал, гүн цэнгэг уст Буйр далай ээж, Дэгээ, Нөмрөг, Халхын гол, Сангийн далай,Вангийн Цагаан уул зэрэг домог түүхийн өлгий нутаг билээ.
“ Халхын То ван “ МСУХ нь анх тэртээ 2005 онд тухайн үеийн сумын Засаг дарга Л.Мягмарсүрэн, сумын ЗДТГ-н дарга А.Хүрэлбаатар, ХЦ-н дугаар ангийн захирагч хурандаа Ш.Лхачинжав, багийн засаг дарга Ү.Энхтөгс, уяач М.Баатар, Б.Энхдолгион нарын тэргүүтэй 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд цолоо мялааж 2013 он гарсаар Сүхбаатар аймгийн “ Жавхлант шарга” МСУХ-ны дээд гурван насны уралдааны их насанд аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар, Т.Батзориг нарын уясан Халхгол сумын харьяат Б.Энхдолгионы хүрэн, З.Амгаланбаатарын цоохор морьд айрагдаж, аймгийнхаа баяр наадамд аймгийн Алдарт уяач Ж.Занданбалын хүү З.Хилийнхүүгийн загалт хул шүдлэн хол тасархай түрүүлсэн бол Л.Алтангэрэлийн хонгор морь их насанд аман хүзүүдсэн билээ. Энэ хонгор морь 2 жил дараалан сумынхаа наадамд түрүүлж, давхар уяагаар Хэнтий аймгийн 90 жил, Зүүн бүсийн даншиг наадамд дахин аман хүзүүджээ.
Дашрамд сонирхуулахад Хэцүү То ван нь Сэцэн хан аймгийн чуулганд очихдоо Артсэд ханд тахийн удамтай гүүнээс гарсан бор үрээ бэлэгэнд өгсөн нь Галшар адууны удмыг бий болгох үндсийг тавьсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг бөгөөд 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн улсын баяр наадмын хязаалангийн уралдаанд айргийн тавд хурдалсан МУ-н Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хул, 2012 онд Улсын баяр наадмын Азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан Сэлэнгэ аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач Б.Батсүхийн Бондгор хээр азарганууд тус Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Цогтбаатарын унаган адуунууд бөгөөд төрсөн ах дүү азарганууд юм.
Хатагин-Улаангууд Б.Батсайхан


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна