Дэлхийд данслагдсан хонгор халзан

2013 оны 8-р сарын 27 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайваны хонгор халзан морь АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар шигшмэл морьдын “ИХ хурд-6” уралдаанд гуравлан, дэлхийн дээд амжилтыг тогтоох 3000 морины /4249 хүлэг уралдсан/ уралдаанд түрүүлэн энэ цагийн эгэлгүй хурдан буян гэдгээ батлан харуулсан. Хонгор халзан морь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баатарын Буян-Оршихын адуу. Баатар уяач нэг нутгийн Дамиа багш буюу Дамдинсүрэнгээс Дүйдэнгийн харын угшилтай хар гүү авч, түүний төл саарал гүүнээс эдүгээгийн хонгор халзан морь төржээ. Харин эцэг шарга азарга нь мөн л Дамдинсүрэн багшийн Махбуриадын улааны угшилтай адуу байсан гэдэг. Халзан морийг соёолон цагаасаа эхлэн уягдаж хамгийн анх мянгат малчны баярт айргийн гурваар давхиж байсан бөгөөд түүний дараа Баяндэлгэр сумын баяр наадамд түрүүлжээ. Тэр жилээ Хэнтий аймагт болсон “Сэцэн ханы хурд” зүүн бүсийн наадамд айргийн дөрвөөр хурдалж, томоохон наадмын анхны айргаа хүртсэн юм. Хонгор халзан морь хавчигтаа аймгийнхаа наадамд арваар давхиж, Баяндэлгэр суманд болсон овооны наадамд аман хүзүүдсэн ч тооцогдолгүй хасагдсан гэдэг. Харин өнгөрсөн жил долоо настай адуу Баяндэлгэр сумын наадамд түрүүлээд, аймгийнхаа 70 жилийн ой зүүн бүсийн наадамд зургаад хурдалж, Замын-Үд сумын ойд гурвалжээ. Ийнхүү Засгийн газрын тогтоолт хоёр ч бүсийн наадамд дээгүүр давхисан хонгор халзан морийг одоогийн эзэн нь уралдааны бичлэг үзэж байгаад анх олж харан, уяач Т.Ихбаяраараа дамжуулан өнгөрсөн оны 12-р сарын дундуур 40 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Халзан морь шинэ эзэндээ ирсэн даруйд “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд 17-гоор, “Эрдэнэт хурд” уралдаанд 11-ээр тус тус хурдалж, хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдсэн нь энэ юм.
А.Тэлмэн
А.Тэлмэн













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна