Л.Дуламрагчаа: Сөөмөн хөхөө Егүзэр ламтанд өргөөд, 26 насандаа түрүүлж байсан гэлцдэг юм


Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, сумынхаа анхны аймгийн Алдарт уяач Лутсүхийн Дуламрагчаатай уулзаж ярилцсанаа хүргэж байна. Хурдан хүлгийн хийморьт сүслэн явдаг энэ буурлын унаган хүлэг Ембүү хул өнгөрсөн жил төрийнхөө их баяр цэнгэлд аман хүзүүнд хурдалсныг морь сонирхогчид эчнээ санаж буй бизээ.
-Улсын наадамд торгон жолоогоо өргүүлсэн Ембүү хул морины эзэн хэдийнээс хурдан хүлгийн хөхөл, сүүлийг шуух болсон бэ?
-Багадаа морь унадаг байгаад том болоод өөрөө гардан уясан. Тэр 1949 оны сүүл 1950 оны эхээс шиг санагдаж байна. Манай аав Лутсүх гэдэг бас морь уядаг байсан. Ааваар тогтохгүй өвөг эцэг маань ч морь уядаг байсан гэдэг юм. Өвгөн аав минь нутгийнхандаа Сөөмөн өвгөн гэж авгайлагдсан Лувсангийн Ядамсүрэн гэж хүн байсан.
-Сөөмөн гэж ямар утгатай нэр юм бол?
-Өвгөн аав минь Сөөмөн хөх гэж их хурдан морьтой байж. Тэр мориор нь Сөөмөн өвгөн гэж нутгийнхан дууддаг болсон гэдэг юм.
-Тэр ажнай нь хэд айрагдаж, түрүүлж байсан гэнэ?
-Олон л түрүүлсэн байх. Дээр үед морио түрүүлгэж болдоггүй, түрүүлгэвэл лам нар булаагаад авдаг байж. Тэгээд бүрэн шүдтэй болгож байж түрүүлгэж байсан гэсэн. Том лам нар хурдан, залуу морийг авчихдаг байсан бололтой юм. Тиймээс морио түрүүлэх байсан ч албаар татаж байгаад айрагдуулдаг, айрагдуулсан ч цөөхөн айрагдуулдаг байж. Хамгийн сүүлд сөөмөн хөхөө Егүзэр ламтанд өргөөд, 26 насандаа түрүүлж байсан гэлцдэг юм.
-Тэгвэл аавын тань нэртэй ямар ямар адуунууд байсан бэ?
-Манай аавд хүрэн халзан азарга байсан. Хоёр, гурав түрүүлж, айрагт нэлээн хэд орсон адуу. Даанч тэр үед цол өгдөггүй байлаа. Тэр хүрэн халзангийн төлүүд их хурдалсан. Аймгийн ня-бо Жүгдэр гэж өвгөний ногоон азарга, хар Мажигсүрэнгийн халзан азарга гээд олон хурдан азарга түүний төлүүд. Хүрэн халзан азарганы төл Бөөрт байхад надад ч давхиж байсан. Дээр үед манай сум Бөөрийн төвд байгаад нэгдэл болж 1959 онд энд нүүж ирсэн юм.
-Удам залгасан гуравдахь үеийн уяач таны морь хэр давхиж байсан бэ?
-Анхандаа айхтар хурдлуулж байгаагүй, хааяа айрагт оруулдаг байсан. 1990 хэдэн оноос л аймаг, бүсийн наадамд гайгүй хурдалж байна. Миний нэг хонгор морь байсан, аймагт нэг түрүүлж, аймгийн 50 жилд нэг айрагдсан. Бас Гангын 5 жил гэдэгт түрүүлж, 1990 онд Алтан овооны тахилгад аман хүзүүлж байсан сайхан буян бий. Тэрүүгээр л аймгийн алдарт болсон хүн дээ би. Сайхан хүлгийнхээ шандасаар 1998 онд аймгийн алдарт авч, сумынхаа анхдагч аймгийн цолтон нь болж байлаа.
-Таны адуунуудаас хамгийн олон жил уралдаж, амжилт гаргасан нь?
-Хонгор зүсмийн адуу бий. Бүсийн наадамд гурав орж, сумандаа тав түрүүлсэн. Энд тэнд яваагүй.
Хонгорын угшил нь гэвэл эцэг нь Батын Лхамсүрэн гэдэг хүний хар азарганы төл халтар азарга. Айраг, түрүүнд орж явсан халтар азарганы төл байгаа юм.
-Хурдан хүлгээ хөтөлж очсон олон наадмуудаас хамгийн сайхан бахтай, дурсамжтай нь ямар наадам байдаг вэ?
-1990 оны овооны тахилга байдаг юм. Миний морьд ч овоо хурдан байсан. Гангын таван жил гэдэг чинь их том наадам. Олон морь холоос, 28-29 км-ээс уралдахад миний хонгор хол тасархай түрүүлсэн. Аймгийн 50 жилд хавчиг морь гурваар орж байсан юм.
-Сумынхаа ууган иргэний хувьд нутгийнхныхаа хурдан буянгуудын удам угшлыг нь сайн мэдэх болов уу гэж бодож байна?
-Манай сум олон сайхан хурдтай. Буриадын улаан гэдэг чинь зүүн хойд Сүхбаатар сумын Тонгоон Жамъян гэдгийн адуу байгаа юм. Асгат саарал гэж манай Баяраагийн адуу. Жаргалсайханы даатгал хээр ч манай сумынх.
-Та Ембүү морио хэдэн настайд нь гаргасан юм бэ? Ер нь ямар угшилтай адуу вэ?
-Ембүү хул морио 8 настайд нь Атарсайхан гэж хүнд өгөөд хоёр гурван жил болж байна. Миний унаган адуу байгаа юм. Урьд нь би уяагүй ч угшлыг нь хөөгөөд зүгээр морь гэж боддог байсан. Манай хүүхдүүд ч олигтой уяж чадахгүй, тэр залуу овоо морь уядаг болохоор нь “За чи энийг аваад яв. Үгүй хийчихэж болохгүй шүү, нэлээн уяж байж үзээрэй” гээд явуулсан. Улсын наадамд аравт орж байгаад ноднин аман хүзүүдлээ.
-Морь дажгүй уядаг гээд бэлэглэсэн юм уу, аль эсвэл зарсан юмуу?
-Зарсаан. Нэг сая 500-гаар өгсөн юм. Ембүү мориноос гадна бас нэг хээр хязаалан тэр хүнд байгаа. Даагандаа улсад эмээлтэйгээ таваар, ноднин улсын наадамд зургаагаар, Өвөрхангайн 80 жилд дөрвөөр орсон. Тэр хурдан адуу бий. Энэ жил давхилыг нь тувт л харна гэж бодож байгаа.
-Үүнээс гадна ийш тийшээ гарсан адуу бий юу?
- Ийш тийшээ гарсан өөр адуу бий, бий. Дундговийн Цэмбэл гэж хүнд нэг адуу өгсөн нь Боржигоны наадамд дөрвөөр орж байсан. “Одкон”-ы Мөнхбатад нэг хээр морь энд соёолон түрүүлгэж өгөөд, тэнд очоод улсад долоогоор орж байсан. Говь-Алтай руу ч бас гарсан адуу бий.
-Танай адуунд ямар, ямар бэсрэг угшлын адуу багтсан байгаа вэ?
-Манайх ихэнхдээ Дарвийн жижиг зээрд гэдэг адууны угшил л даа. Сүүлийн үед Дуламсүрэнгийн хар, Буриадын улаан гээд сайн, сайн хурдаар азаргаа сайжруулсан. Жишээлбэл миний ембүү хул морины эцэг тал нь Буриадын улааны төлийн төл азарга. Эх тал нь Дуламсүрэнгийн харын угсаатай даа. Би бол удам угшил л хөөдөг хүн. Тэрнээс биш бусадтай адил шинжээд харна гэж байхгүй. Ер нь ч адуу мал гэдэг бол угшлаараа л хурдалдаг эд л дээ.
-Таныг морь уяж байхад нутгийн хурдыг тодорхойлдог тулхтай ямар буурлууд байсан бэ?
-Буриад, Ням-Осор, урд бригадын Батмөнх гээд сайхан хурдтай хүмүүс байлаа.
-Гурав дахь үеийн уяачийн залгамж болохоор морь уяж буй үр ач байна уу?
- Манайх олон хүүхэдтэй. Тэд бүгд л морь уядаг боловч унаач хүүхдээр муу, тэрүүндээ жаахан боогддог юм. Одоогоор цол аваагүй байна.
-За баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна