Оноо өндөртэй он харваанууд


Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан Завхан, Төв, Хэнтий, Архангай аймгууд долоодугаар сарын 26-28-ны өдрүүдэд 90 жилийнхээ ойг нутаг нуга, ахан дүүс, хамт олноороо хуран цугларч, эрийн гурван наадмаараа цэнгэн баясч өргөн дэлгэр ёслон тэмдэглэв. Энэ жил хур бороо элбэг газрын гарц сайн, идээ цагаа арвин байхын сацуу харваачдын сум мэргэн, уяачдын морь нь хурдан, бөхчүүд нь бяртай хүчтэй байлаа.
Завхан аймгийн 90 жилийн ойн харваанд эрэгтэйчүүдээс Монгол улсын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн Ш. Даваахүү 40 сумнаас 36 онож түрүүлэн, нутгийнхаа зон олны сэтгэлийг тэнийлгэсэн бол удаах байранд Гоц мэргэн Ж.Баттөмөр /Өмнөговь/, спортын мастер Эрдэнэбат /Завхан/, Улсын мэргэн Б.Ёндон /Завхан/, спортын мастер Б.Батбаатар /Алдар/ нар шалгарсан билээ. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Чинзүрх /Өмнөговь/ 40 сумнаас 39 онож магнайлсан бол Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /Завхан/, спортын мастер Пунсалдулам /Өвөрхангай/, Улсын мэргэн С.Баярмаа /Өмнөговь/, Улсын мэргэн Энхтунгалаг /Алдар/ нар эхний тавд багтсан ажээ. Энэ наадмын харваа ихээхэн өрсөлдөөнтэй болж гоц мэргэн. Б.Баттөмөр, спортын мастер Эрдэнэбаттай, Улсын мэргэн Б.Ёндон спортын мастер Батбаатартай, Хошой мэргэн Эрдэнэтуяа спортын мастер Пунсалдуламтай, Улсын мэргэн Баярмаа Улсын мэргэн Энхтунгалагтай тус тус товх харваж Ж.Баттөмөр, Б.Ёндон, Д.Эрдэнэтуяа, С.Баярмаа нар товхоо авсны зэрэгцээ нэг гэр бүлийн хүмүүс болох Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар товхоо алдаж хоёулаа тавдугаар байранд шалгарсан гээд ярьж хөөрөх, дурсамж дүүрэн харваа болсон юм.
Төв аймгийн 90 жилийн баяр наадмын харваанд эрэгтэйчүүдээс Хошой мэргэн Ц.Баасанхүү /Баян-Өлгий/ 40 сумнаас 32 онож түрүүлэн, ижил 31 оноотой дөрвөн харваач товх харвахад спортын мастер Төртогтох /Төв/, спортын мастер Жамбалдорж /Төв/, спортын мастер Б.Амарсайхан /Дорнод/,спортын мастер З.Энх /Бурхан халдун/ нар шагналт байранд шалгарсан. Эмэгтэйчүүдээс спортын мастер Өлзийжаргал /Төв/ 40 сумнаас 32 онож магнайлан бол удаах байранд спортын мастер Г.Отгонжаргал, гоц мэргэн Х.Оюунчимэг /Төв/, спортын мастер Р.Баярцэцэг /Бурхан халдун/, спортын мастер Цэцэгмаа /Алдар/ нар орж ээж, охин болох Оюунчимэг, Өлзийжаргал нар эхний таван байранд багтаж өндөр амжилт гаргалаа.
Хэнтий аймгийн 90 жилийн ойн баяр наадмын харваанд спортын мастер Өлзийбилэг /Багануур/ 40 сумнаас 36 онож түрүүлсэн бол Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун /Бурхан халдун/, спортын мастер О.Сүхбаатар /Дорнод/, Улсын мэргэн Ц.Болдбаатар /Баян-Өлгий/, Улсын мэргэн Б.Баярсайхан /Алдар нийгэмлэг/ нар удаалжээ. Харин эмэгтэй харваачдаас спортын мастер Оюунжаргал /Дорнод/, спортын мастер Гандаваа /Дорнод/, спортын мастер Ж.Нямдаваа /Бурхан халдун/, спортын мастер Н.Өлзийханд /Багануур/, Даяар дуурсах мэргэн Даваажаргал /Бурхан халдун/ нар шагналт байруудад багтжээ. Энэ аймгийн баяр наадмын харваанд хошой мэргэн Нямсүрэнгийн хувьд дурсамжтай үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Хэнтий аймгийн 70 жилийн ойгоор Хошой мэргэн Д.Нямсүрэн /1993 он/, 80 жилийн ойгоор том хүү Н.Өлзийхутаг /2003 он/ нар түрүүлж байсан бол ийнхүү 90 жилийн ойгоор бага хүү Н.Өлзийбилэг нь түрүүлэн өвөрмөц сайхан амжилт үзүүлж нэг аймгийн наадамд 10 жилийн завсартай нэг гэр бүлийнхэн гурван удаа түрүүлж, Монголын харваачдын түүхэнд шинэ амжилтын эзэд болцгоолоо.
Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмын харваанд эрэгтэй харваачдаас Архангай аймгийн уугуул Хангарьдын Энхдөл 40 сумнаас 36 онож түрүүлсэн бол удаах байранд спортын мастер Болдхүү /Багануур/, Улсын мэргэн Ж.Сүлдболд /Хангарьд/, спортын мастер Лхасүрэн /Өвөрхангай/, залуу харваач Дэмбэрэлсайхан /Хангарьд/ нар оржээ. Эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Норжмаа /Алдар/, спортын мастер Саранзаяа нар 40 сумнаас 33 онож товхлож, Норжмаа мэргэн түрүү магнай болж, Саранзаяа удаах байрыг эзэллээ. Харин спортын мастер Мөнх-Амгалан /Хангарьд/, залуу харваач Чанцалмаа /Өвөрхангай/, спортын мастер Мөнхшүр /Багануур/ нар дараагийн байруудад оржээ. Ийнхүү 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Төв, Хэнтий, Архангай, Завхан аймгуудын түүхт ойн баяр наадмын харваа оноо өндөртэй, өрсөлдөөн ихтэй, ярих сонинтой өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Улсын мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна