Залуу уяач Б.Чулуунбат: Өвөө маань тэрэгний морь уяж сумынхаа 60 жилийн ойд түрүүлгэсэн


Энэ цагийн хурдан буянгуудын нэг бол Дундговь аймгийн Хулд сумын аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор билээ. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд аман хүзүүнд хурдалж, Завхан аймгийн 90 жил, хангайн бүсэд давхар уяагаар түрүү магнайд хурдлаад байгаа Тэргүүн хонгор нь Сүхбаатар аймгийн Ц.Батжаргалын Чулуунбатын унаган адуу юм. Бид энэ удаад Тэргүүн хонгорын унаган эзэн Ц.Батжаргалын хүү залуу уяач Б.Чулуунбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Энэ цагийн хурдан буянгуудын нэг Дэмчигцоодолын Тэргүүн хонгор таны унаган адуу юм байна. Хонгор үрээнийхээ удам угшлыг танилцуулаач?
-Хул үрээний эцэг нь миний өвөөгийн хурдан хонгор азаргануудын төл хонгор азарга, харин эх нь Уулбаян сумын уугуул Бат-Эрдэнэ гэдэг хүний зээрд гүү байдаг юм. Хул үрээг би дааганд нь Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Эрболд гэдэг найздаа өгч, тэр жилээ Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд айрагдан, “Говьшанхын хурд-4” говийн бүсийн даншиг наадамд гурваар давхисан.
-2011 онд болж таарах нь ээ?
-Тиймээ, дараа жил нь 2012 онд шүдлэндээ Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн наадамд хол түрүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн даншиг наадамд амжилтаа бататган алтан жолоо өргүүлсэн. 2013 он гарсаар Дундговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд соёолонд уралдаж мөн холхон түрүүлсэн гэсэн.
-Хонгор үрээний ах дүүсээс хурдалж байгаа адуу бий юу?
-Зээрд гүү гурван эм, гурван эр төл гаргасан. Эрүүдээс нь хамгийн том нь Тэргүүн хонгор байгаа юм. Түүний төрсөн дүү хээр үрээг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Энхболд гэдэг залуу дааганд нь авсан. Одоогийн байдлаар арваад удаа айрагдчихсан байгаа гэсэн. Түүний дараагийн эр төл нь энэ жилийн даага. Одоо уягдаж байгаа. Гурван охин төлийнх нь нэгийг Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайхан гэдэг хүн авсан. Тэр гүүг дагаж очсон хоёр төл нь Дундговь аймагтаа хурдалж, нэг нь наймаар, нөгөө нь 10-р давхисан гэсэн. Ер нь манай адуу Өмнөговь, Дундговь аймгуудад нэлээд зарагдсан. Очсон нь давхиж байна л гэж дуулддаг.
-Адуугаа чанаржуулж өнөөдрийн амжилтын эхлэлийг тавьсан дээдсээ танилцуулаач?
-Миний өвөө Цэрэнбалтав гэж сумын Алдарт уяач хүн байсан.1980-аад оны үед тэрэгний морийг таньж уяж хурдлуулаад Халзан сумынхаа 60 жилийн ойд түрүүлгэж, хоёр, гурван ч удаа айрагдуулж байсан гэдэг юм. Тэрхүү тэрэгний хонгор морийг Халзан сумынхан андахгүй дээ. Тэргүүн хонгорыг уг нь түүн шиг хурдан байхыг бэлгэдэн Тэргэн хонгор гэж нэрлэж найздаа анх өгсөн нь олны дунд Тэргүүн хонгор гээд алдаршчихсан. Манайхан ер нь хул хонгор голдуу адуутай. Тэргэн хонгороос гадна сумынхаа баяр наадамд гурав түрүүлсэн хурдан хул азарга байсан. Тэр хул азарганы үр төлүүд өдгөөг хүртэл хурдалсаар байна. Миний аав мөн эцгээ залгамжлан морь уяж сумын Алдарт уяач цол хүртсэн. Харин миний хувьд ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. Ажлынхаа чөлөө заваар морио уяж монгол наадмаа чимж явна даа.
-Хонгор үрээ хурдлаад ирэхээр адуу сурагласан хүмүүс нэг бус удаа хандаж байгаа биз. Ер нь наймаа хэр хийж байна даа?
- Өнгөрсөн жил Уулбаян сумынхаа наадамд хул даагаа айрагдуулж, түүнийгээ Бонго машинаар зарсан нь одоогоор хийсэн хамгийн том наймаа болж байх шиг байна. Хул үрээ маань Бонго хул нэртэй болчихсон. Одоо Өмнөговь аймгийн харьяат Болд-Өрнөх гэдэг залууд бий. Өнгөрсөн жил улсын наадамд соёолон үрээ тавлуулсан хүн шүү дээ. Бонго хул өнгөрсөн жил Төв аймгийн наадамд зургаалсан дуулдана лээ.
-Буурлын буян удамт хүлгэдийнхээ хийморьт цаг үргэлж баясаж яваарай. Амжилт хүсье.
А.Мөнх





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна