Аймгийн Алдарт уяач Г.Сүхбаатар: Хонгор морио түрүүлгэж, нутгийнхаа нүүрийг тахалж явлаа


Энэ удаагийн “Тод магнай”-н дугараа Сэлэнгэ аймгийн хийморилог уяачдад таарч байна. Газар тариалангаараа улсдаа толгой цохьдог тус нутгийн эрдэмт уяачдын хурдан хурц хүлгэдийн амжилтыг энэхүү цувралаас төвөггүй харж болох бизээ. Ийнхүү Сэлэнгийнхний салхийг хагалж тус аймгийн Ерөө сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Сүхбаатартай ярилцсанаа хүргэж байна.
-Сүхбаатар Алдартын нэрийг гаргасан ямар ямар хурдан хурц хүлгүүд байна вэ?
-Төв аймгийн Баянцогтын гаралтай унагалдаггүй хонгор гүүг Бор гэж хүнээс авсан юм. Надад ирээд шарга охин унага төрүүлж түүнээс гарсан төл нь миний хурдан хул морь байгаа юм. 1995 онд авсан санагдаж байна. Бас нэг халтар унага гарсныг нь азарга тавьсан байгаа. Хонгор морины эцэг нь манай Ерөөгийн Баттулгын адуу байгаа юм. Өдгөө 15 настай хонгор морь даагандаа Ерөөд арваар давхиж, шүдлэндээ Хүдэрийн 30 жилээр түрүүлээд, давхар уяагаар Ерөөгийнхөө наадамд ирж түрүүлж байлаа. Харин хязааландаа Бугантад түрүүлж, Ерөөд дөрөвлөсөн. Түүний дараа жил Ерөөгийн 80 жил, Зүүнхараагийн 80 жил, хавчигтаа их настай уралдаж Ерөөд тус тус түрүүлсэн. Долоотойдоо Ерөөд аман хүзүүнд давхиж, аймагт айргийн гурваар хурдалж байсан гээд олон удаа айраг түрүүнд хурдлан баярлуулж байсан буянтай амьтан даа. Миний хонгор морь их насанд түрүүлж, дүү халтар азарга нь болон түүний төлүүд сумын наадамд түрүүлж ирж байсан сайхан түүх бий. Энэ жил халтар азаргаа Ерөөгийнхөө 90 жилд уралдуулах гээд өнжөөчихсөн. Тэгэхэд Зүүнбүрэнгээс авсан нэг соёолон түрүүлсэн. Гэхдээ оныг нь сайн санахгүй байх чинь. Ямар ч байсан таван нас мордуулаад тавуулаа түрүүлсэн нь тэр.
-Хонгор морины эцэг нь сум орондоо хурдан адуу байсан бололтой?
-Тийм ээ хурдан адуу байсан. Энэ сумандаа нэлээн хэд түрүүлсэн Баттулгын бор азарга гэж Ерөө сумандаа цуутай азарга байлаа. Гэхдээ гадагшаа гарч үзээгүй азарга л даа.
-Төв аймгаас авчирсан хонгор гүү хаанахын угшил гарвалтай юм бол ?
- Бор гуай удамтай гүү л гэж ярьж байсан. Гэхдээ унагалж өгөхгүй юм гэж жоохон голонгуй байсан юм. Би чинь соёолон нийлсэн жил нь "Иж 5" мотоциклио зараад авч байлаа. Хөөрхий минь надад ирээд гарсан төл болгон нь хурдалсан.
- Хамгийн холдоо хаашаа явж наадаж байв?
- Зүүнхараа, Эрдэнэтээр наадаж байлаа. Өөрөөр хол явж байгаагүй ээ. Саяхан болсон Сэлэнгийн бүсийн наадамд хул морио наймаар давхиулсан. Одоо халтар азарганы төлүүдээс Ерөөд зарагдсан нь айраг түрүүнд хурдалж байгаад баярладаг юм. Төлүүдээс нь нэг хавчиг морь ноднин Хүдэрийн 90 жилд аман хүзүүдээд байгаа.
-Энд хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Зүүнхараагийн 80 жилд хонгор морио түрүүлгэж байсан үе одоо ч сайхан санагддаг. 200 гаруй олон хурдан тууртаас ганцхан миний морь түрүүлж, нутгийнхаа нүүрийг тахалж байлаа шүү дээ. Ерөөд түрүүлчихээд гурав хоногийн дараа Зүүнхараагийн 80 жилд түрүүлсэн нь тэр. Тэгэхэд манай Ерөөгийн Хөдөлмөрийн баатар С.Ганболд надад 30 машин гаргаж өгөөд явуулж байлаа. Миний хонгор морь зөөлөн уяатай, бэлэн давхилтай, хөнгөн ажил хийдэг. Ир нь ороод ирвэл ямар ч адуунаас тасраад л гараад ирнэ шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Сэлэнгийнхээ нийт уяачдад энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Мөнх













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна