Аймгийн Алдарт уяач С.Амарсанаа: Ахынхаа голсон ааштай соёолонг авч моринд орж байлаа


Энэ удаагийн ярилцлагын зочин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын аймгийн Алдарт уяач С.Амарсанаа байлаа.
- Сумын уяачдын холбооны анхны тэргүүнээр ажиллаж байлаа. Тэр үед таны санаачлан хэрэгжүүлсэн ямар ямар ажил байна вэ?
- Би аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч, сумын “Онгийн хүлэг” уяачдын холбоог 2008 онд байгуулагдахад тэргүүнээр нь дөрвөн жил ажилласан. Тэргүүнээр ажиллах хугацаанд манай сумаас долоон аймгийн Алдарт уяач, 17 сумын Алдарт уяач төрсөн. 2011 онд санаачлага гарган найз Батхуягийнхаа хамт морины суварга бүтээх ажлыг зохион байгуулж байлаа. Нутгийн уяачид, иргэдийн хандиваар бүтээсэн Дамдин бурхны шүтээний ханатай хөндий суварга одоогоор Монголд байхгүй. За бас “Их мандал -2008” хаврын бүсийн уралдаан, 2011 онд Дамцагдорж багшийн 230 жилийн ойд зориулсан аймгийн баруун бүсийн наадам болон сумандаа овоо тахилга, бурхны уламжлалт найман уралдааныг зохион байгууллаа. Мөн миний санаачлагаар “Бари хүлэг” гал хошуу нутгийн ард иргэд, лус савдагийг даадаг Лүвээнжалбу бурхны тахилга наадмыг бурхан багшийн мэндэлсэн өдрөөр уламжлал болгон явуулдаг болсон. Эдгээрээс гадна хийхээр эхэлсэн олон ажил байна.
-Хэдийгээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч эхлүүлсэн ажилдаа эзэн болсоор л байгаа юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Давс хийвэл уустал гэдэг биз дээ. Энэ жил манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Тэрний бэлтгэл ажил их байна. Жишээ нь морин хөтөл дээр Цэнд гуайн “Хулсан таяг” халиун алаг морины баримлыг хийх гэж байна. Энэ Хулсан таяг морь сумын наадамд 1955 оноос сайн давхиж 20 гаруй түрүүлсэн байдаг юм. Энд сонирхуулахад Өвөрхангай аймгийн хуучнаар Өндөр өнц сумын наадам намар орой их өтгөн болжээ. Тэгэхэд улсын Арслан Самданжигмэд гуай төрийнхөө баяр наадамд түрүүлээд сумандаа ирсэн байж таарч. Нутгийн өвгөн уяач Сүрэн найз нь Арсланд “Миний хүрэн морь үнэхээр хурдан байгаа. Тэрэнтэй ганц уралдах морь нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас ирсэн тэр халиун алаг морь байна. Нэлээд хөнгөн хийцтэй морь байгаа юм. Биднийг комисс морь дагуулахгүй, чи тэгэхээр миний хүрэнг халиун морьтой гараад ирэхэд нь хаазлаад шахаарай” гэж захьжээ. Арслан урал 72 мотоцикльтой морь тостол үнэхээр нөгөө хоёр морь гараад ирж гэнэ. Тосож очоод шахтал халиун алаг морь сугаран түрүүлж, харин Арслан өөрөө хоёрын даваанд ойчсон гэдэг. Төрийнхөө баярт түрүүлсэн бөх сумын наадамд уначихаад нэрэлхсэндээ наадам үзэлгүй хот явжээ. Энэ тухайгаа хожим нь “Бөх, морь хоёрын хийморь нэг юм билээ” хэмээн залуу бөхчүүдэдээ захьдаг болсон гэдэг. Халиун алаг морины эзэн Цэнд гуай одоо амьд сэрүүн байгаа. Тиймээс энэ хоёрыг холбосон түүх өгүүлсэн баримлыг хийлгэхээр санаачлаад хөөцөлдөж байна.
- Хулсан таяг морь шиг нутаг орондоо алдаршсан хурдан хүлгэд олон байв уу?
- Морь судлаач Баярмагнай хурандаагийн ээж нь манай нутгийн хүн. Тэрээр Долоон хошууны даншиг наадамд манай хошууны ноёны азарга, их нас түрүүлж байсныг ярьж байсан. Хошуу ноёны адуу сумын Хонгор, Ишгэн, Яралзах зэрэг газраар бэлчээрлэдэг байж. Энэ мэтчилэн баримтаас үзвэл манай сум эртнээсээ нааш хурдан хурц адуу, сайн уяачдаараа алдартай байсан юм билээ. Гэвч аймгийн төвөөсөө хол болохоор тэр бүр томоохон наадмуудад очиж чаддаггүй байсан. Гэхдээ Өмнөговь, Өвөрхангайн заагт оршдог болохоор давуу талаа ашиглаад эдгээр аймгийн наадамд манайхны морь айраг түрүүг алдахгүй аваад л байдаг юм. Одоогийн байдлаар манай сумаас улс бүсийн уралдаанд азарга түрүү магнайд хурдлан, бусад насанд зургаан айраг хүртсэн амжилттай. Манай галаас гэхэд л М.Угтахбаярын цэгээн морь, Ёнхорын хээр үрээ их хурдан байгаа, их юм дуулгах байхаа гэж найдаж байгаа шүү.
- Таны хувьд хэзээнээс морь сонирхох болсон юм бэ?
- Би чинь сумын төвийн хүүхэд. Гэхдээ зуныхаа амралтаар ээж дээрээ очиж амардаг байлаа. Манай ах Отгон морь уядаг болохоор тарлах хөлслөх ажилд нь тусалнаа. Багадаа махлаг хүүхэд байсан учраас морь унаж байгаагүй л дээ. Ингээд 1993 онд Отгон ах хамар цагаан зээрд соёолонгоо эмнэг, муухай ааштай болохоор нь бэлтгэлд 25 мянган төгрөгөөр өгөх юм боллоо. Тэгэхэд нь би авмаар санагдаад үнийг хоёр нугалан өгч өөрийн болгож байлаа. Энэ бол миний анхны морины наймаа байгаа юм. Хамар цагаан соёолонгоо авчихаад нутгийнхаа ханхар Нацаг ахаар уяуллаа. Тэр жилээ Өвөрхангайн Төгрөг суманд аман хүзүүдэж, сумандаа зургаад давхисан. Түүнээс хойш Нацаг ахтайгаа хоёр жил гаруй хамт уяж байгаад, бие даан уях болсон юм. Бие даан морь уяад 2004 оны аймгийн наадамд саарал соёолонгоо айргийн гуравт, халзан морио айргийн дөрвөөр давхиулсан. Түүнээс хойш аймгийн чанартай уралдаанаас нэг түрүү, 12 айраг хүртэн 2012 онд аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн юм даа. Саяхан авсан айраг, түрүүгээ тоолсон 100 болсон байна лээ. Ийнхүү ааштай ганц адуутай моринд орж байсан би сүүлийн жилүүдэд адуу их цуглууллаа. Манай нутгийн Дашдондогийн ухаа, Сараашингийн хээр, Содномын Даншиг хулын удам, Цэрэнпүрэвийн хээр, Дүнгэнээ Довчингийн хулуудын удмын адуу надад байна. Мөн Хэнтий, Сүхбаатар, Төв аймгаас цус сэлбэж байгаа..
- Ярилцсанд баярлалаа. Таны унага болгон нь босоо төрж, уясан болгон нь хурдлах болтугай.
- Баярлалаа. Төрж өссөн сумынхаа 90 жилийн ойд Сайхан-Овоо сумын уугуул суугуул болон ажиллаж амьдарч байсан иргэдээ идэвхтэй оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна.
А.Жил


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна