Сайханчууд сайхан айргаа шалгарууллаа


Айргийн амт нь чимчигнэсэн, алтан намрын энэ л өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумынхан айрагны баярыг сумандаа зохион байгуулсан юм. Айргаараа, адуугаараа алдартай Сайхан сумыг айраггvйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Адууныхаа тоо , айргийнхаа чанараа улсдаа тэргүүлдэг тэд ийнхүү айрагны баяраа хийж хангайн бvсийнхэнд "гайхуулаад" авна лээ. Айрагны баярыг нээж тус сумын уран сайханчид “мини” тоглолтыг хурсан олонд өргөн барьсан юм. Баярын үеэр хамгийн сайхан айраг, сайхан хөхүүр, их уугаачийн тэмцээнийг зохион байгуулсан билээ. Үүнээс айрагны баярт 76 өрхийн айраг “өрсөлдөж”, нэгдүгээр байранд Сайхан сумын Сайхан-Уул багийн малчин Дэмбэрэлийн Бадарч тэргүүлсэн юм. Харин удаах байранд Сайхан сумын Ундрах багийн Гомбожавын Мэндбаяр, Ундрах багийн Лайтавын Бямбажаргал нарын айраг шалгарч айргаараа алдартай Сайхан сумын брэндүүд болохоо харууллаа. Энэ үеэр мөн их уугаачийн тэмцээнийг зохион байгуулсан билээ. Эрэгтэй 37, эмэгтэй 13 хүн өрсөлдсөн энэхүү тэмцээний ялагчийг нэг минутад хамгийн их айраг ууснаар нь шалгаруулсан юм. Энд эрэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, улсын начин Сугаржаргал нэг минутад 3 литр 650 гр айраг ууж түрүүлсэн бол Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Хаянхирваагийн Санжаасүрэн 3 литр 150 гр-аар удаалжээ. Харин Сайхан сумын Ундрах багийн Чулуунбаатарын Энх-Амгалан 2 литр 650 гр ууж эмэгтэйчүүдээ тэргүүлсэн байна. Энд нэмж сонирхуулахад Сайхан сумын Бадарчийн хүү Бямбацэнд дээд тал нь 4 литр айраг ууж хоёр жил дараалан түрүүлж, рекорд тогтоож байсан гэнэ.
Энэ үеэр мөн хамгийн сайхан хөхүүрийг шалгаруулсан юм. 36 өрх хөхүүрээ “уралдуулсан” бөгөөд Сайхан-Овоо багийн мянгат малчин Лхагвадоржийн хөхүүр шалгарсан байна. Үндэсний өв соёлоо харуулсан энэ хөхүүрийг шүүгчид дуу нэгтэй ийнхүү шилдгээр тодруулжээ. Энэ үеэр 380 литрийн хөхүүр хамгийн томоор, хоёрдугаар багийн малчин залуугийн 12 литрийн хөхүүр хамгийн жижиг хөхүүрээр нэрлэгдлээ.
П.Ундраа




















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна