Халхголчууд мялаалга наадмаа хийв


Монгол орны алс зүүн хязгаарт туурга тусгаар улсынхаа баталгаа болон аж төрөн буй Дорнод аймгийн Халхгол сумын ард иргэд маань могой жилийн босгон дээр Монголын Морин спорт, Уяачдын холбооны /ММСУХ/ сумын Шилдэг салбар холбоогоор шалгарсан “ Халхын То ван “ МСУХ-ны мялаалга наадам, Ялалт багийн өдөрлөгийг хамтатган энэ сарын 14, 15-ны намрын налгар өдөр Буйр далай ээжийнхээ хөвөөн дээр тэмдэглэв.
Тус сумын малчид өнгөрөгч өвөл байгалийн зудтай нүүр тулан 20 гаран мянган малаа алдсан ч мялаалга наадам, багийнхаа өдөрлөгтөө шинэхэн дээлээ өмсөж, ижил зүсмийн мориор хослон баяраа чимжээ. Мялаалгын баярт УИХ-н гишүүн Х.Болорчулуун гишүүн хүрэлцэн ирж сумын иргэд,малчидад хүндэтгэл үзүүлж, сумын засаг дарга В.Мөнх-тайван, засаг даргын орлогч Л.Энх-амгалан, Ялалт багийн засаг дарга Д.Пүрэвсүрэн, сумын МСУХ-ны тэргүүн А.Хүрэл-баатар нарын тэргүүтэй удирдлагууд баяр наадмыг нээн үг хэлж, багийн дунд сургуулийн авьяаслаг сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, яруу найрагч Б.Мөнгөн-туул шүлэг найргаа өргөлөө. Баярын үеэр сумын ЗД-н захирамжын дагуу архи согтууруулах ундаа борлуулахыг түр хориглож, мотоциклийн хөдөлгөөнийг тодорхой хэсэгт хязгаарласан байна. Мөн МҮОНТ-н 4-р нэгдлийн редактор, ММСУХ-ны Тэргүүлэгч Л.Цагаандалай, сурвалжлагч Д.Батжаргал нар хүрэлцэн ирж Мэнэн, Сүмбэрийн ХЦ-н дугаар ангийн байлдагч болон тус аймгийн 30 залуус оролцсон “Адуучин” нэвтрүүлэг зохион явуулснаас Матад сумын адуучин Г.Баяржаргал түрүүлж, Мэнэнгийн ХЦ-н дугаар ангийн байлдагч О.Будсүрэн , Чойбалсан сумын Б.Үнэнбат, Халхгол сумын Ж.Батдорж, М.Мөнгөнхүү нарын адуучид удаах байрт шалгарлаа.
Халхголчууд 2013 оны аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас шинэ харцага, хурц арслан төрүүлж сайхан наадсны зэрэгцээ хурдан морины уралдаанд ААУ Ж.Занданбалын хүү З.Хилийнхүүгийн загалт хул үрээ түрүүлж, СУА Д.Лхагвасүрэнгийн хүү Л.Алтангэрэлийн Имт хонгор морь их насанд аман хүзүүдэж, улмаар Хэнтий аймаг байгуулагдсны 90 жил, Зүүн бүсийн хурд наадамд дахин аман хүзүүдэж ММСУХ-ны Шилдэг цолоо баталж наадацгаасан билээ.
Мялаалга наадамд хүчит 32 бөх барилдаж аймгийн арслан Г.Баатар түрүүлж, аймгийн харцага Э.Мөнхзориг үзүүрлэлээ. Хурдан морины уралдаанд шүдлэн 47, даага 38 уралджээ.
Шүдлэн:
1. Халхгол сум Ялалт баг З.Хилийнхүүгийн загалт хул үрээ
2. Халхгол сум Ялалт баг ААУ Ц.Энхжаргалын хээр
3. Халхгол сум Ялалт баг Ж.Гантулгын хул буудан
4. Баянтүмэн сум О.Гантулгын саарал
5. Халхгол сум Ялалт баг СУА Г.Нямжаргалын хүрэн
Даага:
1. Халхгол сум Ялалт баг З.Хилийнхүүгийн хонгор
2. Халхгол сум Цогтсүмбэр баг П.Амаржаргалын буудан
3. Чойбалсан сум Х.Болоржаргалын хул буудан
4. Халхгол сум Ялалт баг Б.Батболдын хүрэн
5. Халхгол сум Ялалт баг Б.Энхдолгионы хүрэн халзан даага тус хурдалжээ. Уралдаанд нас тус бүрт 20 хүртэл байлсан бөгөөд түрүүлж айрагдсан 10 морьдын эздэд УИХ-н эрхэм гишүүн Х.Болорчулуун мөнгөлсөн Монгол азарганы дүр бүхий дурсгалын зүйлс гардууллаа. Баяр наадмын үеэр А.Тунгалагтуул захиралтай Мобикомын Дорнод аймгийн салбараас Ялалт багийн дунд сургуулийн сурагч хурдан морь унаач 20 хүүхдэд тус бүрт тосон бал, мөн 1 сар өөрийн дотны 2 дугаартай хязгааргүй ярих эрх бүхий 9471-ээр эхэлсэн дугаарыг бэлэглэв. Мөн Аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Ж.Сүхбаатар тус сумын Ялалт багийн харьяат СУА Ц.Энхжаргалд “Аймгийн Алдарт уяач” цолны батламжийг гардуулан, их насны хонгор морио унаж “Зүүн бүсийн хурд”-д аман хүзүүдсэн унаач хүү Г.Болоржаргалыг ОУ-н хүүхдийн “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнав. Мялаалга наадам, багийн өдөрлөгийг амжилттай болоход сайхан сэтгэлээрээ хандив өргөж туслалцаа үзүүлсэн байгууллага, иргэд, Халхгол сумын малчид түмэндээ талархал илэрхийлж байна.
Аймгийн МСУХ-ны НБДарга Хатагин Б.Батсайхан
















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна