Аймгийн Алдарт уяач Н.Мягмаржав: Багадаа морь унаж уралдах гэж гэрээсээ оргож байлаа


Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намжилын Мягмаржавтай ярилцсанаа хүргэж байна.
-Алдарт хаагуур нутаглаж байна вэ?
-Би Түнэл сумандаа л нутаглаж байна даа. Сүүлийн жилүүдэд манай сумынхан өвөл зунгүй л уралдаж байна. Зундаа том жижиг наадам нийлээд арав гардаг болоод байгаа. Ер нь манай Түнэлийнхэн эрдэмт уяачид, эрдэнэт хурдан хүлгүүдээрээ нэртэй. Тав хээр азарга, таван хээр морь гээд л гайхуулж болох бол Дамдин, Сандаг, Жамаа нарын уяаны эрдэмд гаршсан уяачид олон бий. Би цэргээс ирээд Жамаагаас нэг адуу худалдан авсан нь олон жил сайхан давхисан даа. 1970-аад оны үед Жамаагийн адуунууд их хурдан байсан юм. Одоо ч үр хүүхдүүд нь уясаар л байгаа.
-Цэргээс халагдаад л бие даан морь уях болсон уу?
-Би жирийн малчин ардын хүүхэд. Аав ээж маань насаараа л малын буянд амьдрал ахуйгаа өөд нь татаж ирсэн улс байгаа юм. Багадаа хурдан морины унаач явлаа. Нутгийнхаа Бямбаа гэж уяачийн морийг унах гэж гэрээсээ оргож байсан удаатай. Хэдийгээр ээж аав маань морь унуулах дургүй байсан ч хоёр, гурван жил түүний уясан морьдыг унасан. Хониндоо яваад гэр рүүгээ тууж орхичихоод, Бямбаа гуайнд очоод морийг нь унаж үсэргэчихээд л гэр рүүгээ чавхдана. Адуунд их л дуртай хүүхэд байсан шиг байгаа юм. Би ч уг нь жолооч хүн л дээ. Гэхдээ уяа эвлүүлээд хорь гаруй жил болж байна.
-Одоогоор хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Манай гурил тэжээлийн үйлдвэрийн уяач нар бол хуурай ах дүү бололцсон улс. Эдэнтэйгээ хамтран морь уяж ноднин аймгийн Алдарт уяач боллоо. Энэ хугацаанд сумандаа 30 гаруй айраг, түрүү, аймгаас нэг түрүү, 11 айраг авсан байна. Дээхэндээ гурил тэжээлийн үйлдвэрийн захирал байсан Буянт гэж хүн ерээд оны дундуур Хэнтийгээс нилээд хэдэн адуу авчирсан юм. Тэднээс би нэг адуу авсан нь миний аймагт түрүүлдэг хул халзан шүдлэн үрээ маань байгаа юм. Харамсалтай нь олон жил давхиагүй ээ. Сэлдий нь хавдаж томроод давхихаа больсон. Бас миний халтар даага надад олон айраг түрүү авчирсан буянтай амьтан. Даагандаа суманд айрагдчихаад, аймагт ирж 9-өөр давхиад, соёолондоо аймгийн 80 жилийн ойгоор аман хүзүүдэж, Улаан-Уул суманд болсон “Дархадын хурд” уралдаанд айргийн дөрвөөр давхисан. Одоо хавчиг халтар морь бий. Дээд угшил нь Базаррагчаа гэж хүний адуунаас гаралтай манай найз Энх-Амгалангийн таван жилд нэг төл гаргадаг бор гүүний төл байгаа юм.
-Түнэлийнхэн өвөл зунгүй уралдаж байна гэлээ. Та нэг уяандаа хичнээн адуу уядаг вэ?
-Манай Түнэлийн адуу дээр үеэсээ хурдтай, бяртай, арьс зузаантай онцлогтой. Түнэлийн таван хээр нэгэн цагт цувраад орж байлаа. Би зундаа 13-14 адуу уях ба манай гурил тэжээлийнхэн нийлэхээрээ нэг уяан дээрээ 30 шахам морьд болдог юм. Хурдан хул алаг морь, хүрэн халзан азарга, Гоё хээр, Оодон хонгор, Трактор хул, Гахай хул азаргануудын уяа сойлгыг тааруулж явлаа.
-Ямар насны морьдын уяаг илүү тааруулдаг вэ?
-Нас ялгахгүй ээ. Бяртай, хөрс зузаантай морийг бол уяад байх юм байна гэж боддог шүү.
-Хүүхдүүд удам залгаж морь уяж байна уу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань багаасаа л морь унаж өссөн улс. Гэхдээ одоо сургууль соёл гээд морь малнаас хол байна. Гэсэн ч дуртай бол хэзээ хойно ч хийх нь бий. Цаг хугацаа л харуулах байх даа. Одоо бол миний уясан морьдыг хадам дүү Түвшинтулгын Сумъяабазар хүү унаж байгаа. Түвшинтулга дүү маань бас морь уядаг юм. Ер нь Мөрөн, Түвшинтулга, Энхбат нарын уяаны эрдэмд гаршиж яваа залуус Түнэлд олон болж байгаа шүү.
-Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжсаар яриагаа үргэлжлүүлье?
-Сайхан гэхэд жоохон хэцүүхэн л юм даа. Гэхдээ бусдад сургамжтай юм гэж бодоод яримаар санагдчихлаа. Манай гурил тэжээлийн үйлдвэрийн захирал Ганбат Тэс гаралтай их хурдан хээр шүдлэн авсан юм. Толгой нь их өндөр, сайхан морь болохоор унаач хүүхдүүд нь динозавр гээд нэр өгчихсөн хурдан ажнай байлаа. Хязааландаа аймагт 10-н хэдээр давхиад, соёолондоо Улаан-Уулд болсон “Дархадын хурд”-д аман хүзүүдэж байсан юм. Их хурдан болох шинжтэй байхаар нь бүдүүрэхээр нь том наадамд хол очиж уралдана гэж боддог байлаа. Гэтэл 2010 онд хавчигт нь аймагт уралдуулах ачиж явах замд машинаас унаад гэмтчихсэн. Түүнээс хойш дахин уралдаагүй юм даа, үнэхээр харамсмаар.
-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна