Өлзий дэмбэрэлтэй өдөр Өсөхбаатар түрүүллээ

2013 оны 9-р сарын 23 -нд

2013 оны намрын улирлын сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн бямба гараг буюу намрын дунд сарын шинийн 17-ы билигт сайн өдөр боллоо. Өнгөрсөн жилийн сумын заануудын барилдаануудад амжилттай барилдаж түрүүлж үзүүрлэж, их шөвөгт шалгарч байсан Ховдын Б.Баянмөнх, Таванханы Н.Ширчинхүү, Чөлөөтийн П.Өсөхбаатар, Дундговийн Даш, Аваргын Л.Жамбал, Ж.Бямбадоньд нараар манлайлуулж сумын наадмын олон түрүүтэй Завханы Яруугийн Д.Ядмаа, Архангайн Хашаатын Дондов, Хөвсгөлийн Мөнх-Эрдэнэ, Дарханы С.Очирбат, Завханы Хайдавдорж, Улсболд нараар манлайлуулсан хүчит 416 бөх барилдав. Улсын аваргын шагналт байртай Архангайн Ренчинсамбуугийн Бэхбат, Хашаатын “алдарт” Дондов, Сангисүрэн начны ах Сосорбарам, Завханы Нөмрөгийн “Даниа” хэмээх Бат-Эрдэнэ, Архангайн Чинбат, Их Монголын Хүчтэний С.Төмөрбаатар нарын “ховор” хүмүүс харагдаж байлаа. Нэгийн давааны эхэнд зүүнийг манлайлсан хоёр заан даваа авав. Мөн сумын шилдэг заан Ш.Алтангэрэл өвдөг шороодож “үзэгчдийг шуугиулсан” бол нутаг нэгт сумын заан Т.Олзбаатар, П.Эрхэмжаргал нар учраагаа өмсөх мэхээр давж үзэгчдийг дахин шуугиулцгаав.
Хоёрын даваанд зүүний дагавар магнай Өсөхбаатар учраагаа өмсөж, жүдогийн Төмөрхүлэг баруун хутгаж, Аваргын Санийдагвын Түвшинжаргал хонгодож давсан барилдаанууд үзүүштэй байлаа. Гурвын давааны 52 дүйзээс Архангайн Хашаатын Дэмбэрэлийн Дондов Хантайширын Ц.Доржсүрэнг ард нь гарч тэвэрч өргөөд, Өвөрхангайн Сантын Намжилын Бат-Эрдэнэ Увсын Батдоржийг мушгиж тонгороод, Аваргын Төгсдөлгөөн “Женко”-ийн Билгүүдэйг тойгдож түрээд давсан зэрэг тун ч сайхан барилдаанууд болов. Мөн “Сүлд”-ийн Б.Гүррагчаа Хөвсгөлийн Энхмэндийн Ширнэнг давхар тохсон боловч өөрөө урьтаад тохойлдчихов.Мөн жүдогийн Төмөрхүлэг Их Богдын Молцогсайханыг хавирсан боловч өөр дээрээ татаад уналаа.
Дөрвийн оноолтод зүүний магнай жүдогийн Бүрнээгийн Баянмөнх Архангайн Хотонтын Жамбалсүрэнд өвдөглөв.Жамбалсүрэн улсын заан Чимэдийн Гочоосүрэнгийн зээ дүү аж. Мөн барууны магнай Н.Ширчинхүү Төвийн Алтансүхийг сэнжигнээс татахад дагуулж гар ачаад, Нөмрөгийн Хайдавдорж Аваргын Түвшинжаргалыг хамаад, Дашпунцагийн Ядмаа Өвөрхангайн Бат-Эрдэнийг сугадаж мушгиад, Аваргын Төгсдөлгөөн нэг сургуулийн Бямбадоньдыг тойгдоод, Цайдам Ургац компаний С.Очирбат ҮБТДС-ийн Алтангэрэлийг баруун талдаа даацтай хавираад, Хилчин спорт хорооны бөх Цэнддорж Увсын Энхсаруулыг нааж хавираад, Булганы Түмэндэмбэрэл Архангайн Чинбатыг татахад зөрүүлж зайлж татаад, ИМХ-ий Цэрэндагва Хөвсгөлийн Ширнэнг зайлаад, Завханы Болормаагийн Хүдэрчулуун Өвөрхангайн Санжаагийн Төмөрбаатарыг хутгаад тус тус орхив. Барууны дагавар Дундговийн Даш Сүхбаатарын Буянсүрэнг татаж мордсон бөгөөд Буянсүрэн дагаж дэгээдэж эргээд Буянсүрэн давчихав уу гэмээр харагдсан ч цэцийн шийдвэрээр Дашийг давуулав.Мөн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын заан Молцогсайхан Хантайширын Одончулууныг сууж өмсөөд үзэгчдийн цөсийг хөөргөв.Ер нь энэ барилдаанд өмсөх мэхийг хэд хэдэн бөх даацтай хийж буй нь сайхан харагдаж байлаа.Уран цэвэрхэн давдаг өмсөх мэхийг улам олон залуус хийдэг болоосой.
Тавын даваанд Таванханы Ширчинхүү Их Богдын Молцогсайханыг давхар тохоод, Яруугийн Ядмаа Булганы Түмэндэмбэрэлийг мушгиад, Эрчийн Улсболд Архангайн Жамбалсүрэнг хонгодоод, Бүрдний Цэнддорж Завханы Эрдэнэхайрханы Нацагдоржийн Жадамбыг зайлж хавираад давцгаав. Мөн Төвийн Эрдэнэсантын Мягмарын Тэгшбаяр Өвөрхангайн Баян-Өндөрийн Бизьяагийн Цэрэндагвыг хаяж бас ч “амаргүй боорцог” гэдгээ харуулав. Өнөө жил Архангай аймагтаа дөрөв давсан Мөнхтулга гурван бөхөөс Булганы Сумьяабатыг амалсан боловч өвдөг шороодож, Завханы Бат-Эрдэнэ, Аваргын Жүгдэрнамжил нар тунан барилдаж Завханы заан давлаа.
Зургаагийн даваанд бөх сондгойрч Таванханы Ширчинхүү туг тойров.Чөлөөтийн Өсөхбаатар Төвийн Тэгшбаярыг амлаж удтал хүч үзээд туршлага сурцаар илүүрхэн орхисон бол Эрдэнэбатын Даш Булганы Сумьяабатыг мордоод давав.Завханы Ядмаа Ховдын Хишигбатыг амласан бөгөөд мушгиж тонгорсон боловч дутуудаж Хишигбат сөрж зүүн талдаа даацтайхан тонгорч давлаа.Завханы Нөмрөгийн Хайдавдорж гурван бөхөөс ам авсан бөгөөд нутгийн хоёр бөхөө тунааж Өвөрхангайн Цэнддоржийг амлав.Гэсэн хэдий ч энэ өдөр Цэдо хүчтэй байгаагаа нотлож Хайдавдоржид баруун хөлөө алдсан ч дагуулж хавираад давж дунд шөвөгт шалгарлаа.Тунасан хоёрын барилдаанд Бат-Эрдэнэ шахаж татаад давав.
Долоогийн даваанд Ширчинхүү Бат-Эрдэнийг амлаж, Өсөхбаатар гоцлож, Даш Хишигбатыг амлаад Цайдам Ургацын Очирбат Бүрдний Цэнддоржтой тунав. Энэ өдөр зарим хүний хувьд бараг “гоц үзэгдэл” болсон Бат-Эрдэнэ манлай зааныг мушгиад тун ч төвөггүй орхисон бол Эрдэнэбатын Даш өмнөх даваанд Сумьяабатыг баруун мордож давсан бол энэ даваанд Хишигбатад зүүн мордуулж уналаа. Тунасан хоёр ширүүхэн “үзэлцэж” Цэнддорж Очирбатыг хөлдөө алдсан бөгөөд дагуулж гуядаад тун ч ойролцоо газардав.Цэцийн шийдвэрээр дахин барилдаж Очирбат мордож дайраад давлаа. Энэ өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Цайдам Ургац компаний бөх Сүрэнжавын Очирбат тун ч эвгүй барилдаантай бөх гэдгээ нотолсон юм. Мөн дэмжигч нар нь ч цөөнгүй ирсэн бололтой, давах бүрийд нь уухайн дуу хадааж байлаа.
Их шөвөгт Өсөхөө Очирбатыг амлаж Хишигбат Бат-Эрдэнэ нар туналаа.Өсөхбаатар хөнтөрч татаад угсруулж хонгодоод давсан бол Хишигбат Бат-Эрдэнийг солгой тонгороод ойролцоо унасан бөгөөд цэцүүд Бат-Эрдэнийг давсан гэж үзсэнээр Завханы хоёр заан үзүүрт шалгарав.
Үзүүр түрүүний барилдаан төдий л удсангүй. Өсөхбаатарыг хөлд нь ороход Бат-Эрдэнэ дагуулж гуядаад тун дөхүүлэв.Өсөхбаатар залгуулан дайрч хонгодоод шилдэж дараад дутуудаж лавшруулан суйлаад давснаар бөхийн өргөөнд анх удаа түрүүлэв.МУИС-ийн оюутнуудын барилдаанд нэгэнтээ үзүүрлэж байсан Завхан аймгийн Нөмрөг сумын заан Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ урамтай сайхан барилдаж үзүүрлэлээ.Дархан-Уул аймгийн Хонгор сумын заан Сүрэнжавын Очирбат, Ховд аймгийн Алтай сумын заан Хишигбат нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.Шөвгөрсөн 13 бөхийн тав нь Завхан нутгийн залуус байв.Залгамж сайтай Завханыхан сумын заануудын барилдааны хоёр жилийн өнгийг тодорхойллоо.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна