Хойд хөл нь матигар байцтай гүүг хэтэрхий цэх борвитой азаргаар гишгүүлж болохгүй


Адууны аж ахуйн үржүүлэгт үүлдрийг цэврээр үржүүлэх, эрлийзжүүлэх, гибриджүүлэх аргыг хэрэглэдэг.
Үүнээс энэ удаад үүлдрийг цэврээр үржүүлэх тухай өгүүлж байна.
Цэвэр үржүүлгийг нэгэн үүлдрийн дотор явуулдаг бөгөөд тэр нь тухайн үүлдрийг галбир болон ашиг шимээр нь улам сайжруулах зорилготой юм. Энд шилэн сонгох, тохируулан сонгох, тэжээллэгийн нөхцлийг сайжруулах, өсвөр бага малыг торниулан бойжуулан дасгаж, тахлах, сорих арга орно.
Шилэх сонгох: Ангилан ялгалтын судалгаа, мэдээлэл дээр үндэслэж адууны шинж тэмдгийн нийлбэрийг баримталж шилэх сонголт явуулна. Үүлдэр дээр үржүүлгийн ажлыг явуулахдаа эхлээд хамгийн сайн тохирох адууны хэв байдлыг тодорхойлно. Адууны хэв байдлыг уг адууны гадаад, морфологи чанараар нь ба дотоод шинж чанараар жишээлбэл ажиллах чадвар болон эрүүл мэндийн байдлаар нь ялган тодорхойлно. Тухайлбал Орловын хатирч үүлдэр нь хөллөгөөний лагс бядлаг биетэй адуу, том биетэй боловч хангалттай бядлаг биш адуу, дунд зэргийн хэв байдалтай адуу гэж гурван янз байна. Энэ хатирч адуугаар бусад адууг сайжруулахдаа лагс хэв байдал бүхий азаргыг эрлийжүүлэгт ашигласан үед хамгийн сайн үр дүн гардаг байна. Иймээс ч энэ үүлдрийн дотор тэрхүү тохиромжтой хэв байдлыг баримтлан шилэх сонголт явуулдаг ажээ. Түүний зэрэгцээгээр том боловч хангалттай бядлаг биш хэв байдалтай адууг сайжруулах талаар үржлийн ажил явуулна. Үүлдрийг цэврээр үржүүлэх үед адууг зөв сонгох нь юу юунаас илүү чухал юм.
Тохируулан сонгох: Хээлтүүлэгт орох хээлтүүлэгч, хээлтэгч хоёр адууг олж тохируулан сонгохыг хэлнэ. Хэв байдал, ашиг шим болон бусад шинж чанараараа төстэй, ойролцоо хоёр малыг хооронд нь нийлүүлэх нь тохируулан сонгох юм. Гэхдээ бүх талын үзүүлэлтээрээ эрс ялгаатай хоёр адууг хооронд нь нийлүүлэхийг ялгаатайгаар тохируулан сонгох гэнэ. Тохируулан сонголтын энэ хоёр арга нь үүлдрийг цэврээр үржүүлэх үед хэрэглэгдэх боловч тэдгээр аргыг урт удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Азаргануудыг яг ижил нөхцөлд торниулан бойжуулдаг фермд ижилсүүлэн тохируулах сонголтыг хэрэглэхэд адууны амьдрах чадвар бага зэрэг буурдаг нь ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл адууны үржил муудах, бие махбод муудах зэргээр илэрдэг. Тиймээс өөр фермээс хээлтүүлэгчийг авч ашиглах нь зөв болох нь адуу үржүүлж ирсэн практикаас харагддаг. Ялгаатайгаар тохируулан сонгох нь үр төлийн амьдрах чадварыг дээшлүүлдэгээс гадна энэ аргыг хэрэглэхэд нэгийнх нь муу тал, нөгөөгийн сайнаар нөхөгддөг ажээ. Жишээ нь намхан жижиг биетэй, яслаг шинж муу илэрсэн гүүг нэлээд том бөгөөд яслаг биетэй азаргаар гишгүүлэх ёстой юм. Өөр өөр дутагдал, өө сэвтэй азарга гүү хоёрыг хээлтүүлэгт оруулж болохгүй. Жишээ нь хойд хөл нь матигар байцтайг гүүг хэтэрхий цэх борвитой азаргаар гишгүүлж болохгүй буюу татуу өвдөгтэй гүүг хотгох өвдөгтэй азаргаар хээлтүүлж болохгүй.
Оросын хатирч үүлдрийн Добычник нэртэй хурдан азаргыг ижилсүүлэн тохируулан сонгох аргаар төрүүлж байлаа. Тэрээр Заморское Чудо гэгч азарга, эх Дорина гүүний төл юм. Үүлдрийг сайжруулах талаар зохион байгуулж байгаа ажлын амжилт бол адууны тэжээл, маллагаанаас их шалтгаална. Төгс чанартай тэжээлээр тэжээх явдал нь шилэх сонголт ба тохируулах сонголтын үр дүнг нэмэгдүүлнэ. Мэдээж тэжээл арчилгаа муу бол үр дүн гарахгүй.
Үүнээс гадна үржлийн ажилд адууг удам дагуулан үржүүлэх ажил байна. Нэгэн ерөнхий уг галбир буюу өвөг дээдсийнхээ үнэтэй сайн чанарыг 2-3 үеийн турш удамшуулан барьж чадсан бүлэг адууг удам гэдэг юм.Үржлийн ажлыг нийтэд нь өндөр шаардлагын хэмжээнд явуулж, гарал үүслийг анхааран харгалзах, адууг зөв бойжуулах, дасган тарлах, төгс чанартай тэжээх бололцоотой үед л удам дагуулан үржүүлэх ажлыг явуулж болно.
Адууны үүлдрийг сайжруулах үедээ удам дагуулах үржүүллэгийг өргөн хэрэглэдэг. Үүлдрийн дотор хээлтүүлэгчийн удам хичнээн олон байвал тохируулах сонголтыг төчнөөн сайн явуулж болно. Удмыг баримтлан явуулах үржлийн ажилд хоёр арга хэрэглэж болно. Үүнд: үржлийн аж ахуйд байгаа удам залгамжлагч хамгийн сайн малыг ашиглах журмаар уул удмыг хуучин хэвээр нь үржүүлэх бөгөөд тийм тохиолдолд бүх хээлтүүлэгч нь гарал үүслийнхээ хувьд төрлийн холбоотой байдаг болохоор төрлийн нийлүүлэг явуулах шаардлага нэн тэргүүнд гардаг.
Нөгөө нь удмуудыг хослуулах. Өөрөөр хэлбэл өөр өөр удамд хамаарах адууг хооронд нь нийлүүлэх бөгөөд тэгэхдээ нэг удмын дутагдалтай талыг нөгөө удмын давуутай чанараар нөхөхийн тулд ялгаатайгаар тохируулан сонгох ажил явуулна. Удмуудыг хослуулан холих явдал нь биологийн мөн чанараараа эрлийзжүүлэгтэй төстэй ч энэ үед үр төлийн амьдрах чадвар нэмэгддэг. Орловын хатирч үүлдрийн дотор лагс хэв байдалтай, жирийн адууны төрх хэлбэртэй, ялимгүй хөөхөрдүү бие цогцостой ба хотгордуу нуруутай Бубенчик азарганы удамд багтдаг азаргыг Воин азарганы удмын гүүтэй нийлүүлэхэд хамгийн сайн үр төл гарч байжээ. Воин азарганы удам нь үүлдэр сайтай адууны хэв байдалтай, хатингардуу галбираараа ялгардаг. Воины охин төл болох гүүнээс гарсан Бубенчик азарганы үр удам нь ангилан ялгалтаар дээгүүрт бичигдэж байлаа.
Удмуудыг хослуулан нийлүүлснээрээ шинэ удам гарган авч болно. Тухайлбал Удалый азарганы удмыг /том биетэй, хөөхөр бие цогцостой бядлаг адуу/ Летучий азарганы удамтай /холын замд сайн явдаг, үүлдэр сайтай малын шинжтэй, хатингар адуутай/ нийлүүлэн Громадный азаргыг гарган авч байжээ. Громадный азарга бол хатингар том биетэй, хурд сайтай хатирч адууны шинэ удмын төлөөлөл байлаа.
Адуу, эхийнхээ үүлдрийг дагаж үндсэн хэв байдлаасаа гаждаг ба энэ байдлыг тохируулан сонгох үедээ харгалздаг байвал зохих учраас удмыг тэдгээр адууны гарал үүсэл төдийгүй, бас хэв байдал, галбирыг харгалзан ялгадаг байвал зохино. Жишээ нь орловын хатирч үүлдрийн Начальник азарга нь Корешок азарганы хуучид удамд багтдаг Вандал азарганы төл бөгөөд эх нь Громадный азарганы төл болох Крепьш азарганы охин төл Нильган гүү юм. Энэ Начальник азарга нь харьяалагдаж байгаа Корешок азарганы удамтайгаа биш, харин Громадный азарганы удамтай илүү төстэй байжээ.
Дараагийн удаад бид төрлийн нийлүүлгийн тухай өгүүлэх болно.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна