Э. Шагдарсүрэнгийн “Гарьд" хонгор


Галшар сумын зартай хурдан азарганы тоонд “Гарьд" хонгор орох нь гарцаагүй. 1960-д оны дундуур нэрд гарсан энэ азарга Галшар суманд дааганаасаа эхэлж долоо түрүүлсэн байна. Хардэл жанжин бэйсийн хошууны их уяач Лхаязав захирагчийн өргөмөл ганц хүү Шагдарсүрэн нь хэлмэгдлийн зовлонг багаасаа туулж ээжээрээ овоглон Эмгэний Шагдарсүрэн гэх болжээ.
Эмгэний Шагдарсүрэнгийн Гарьд хонгор нь нуман бөгтрөгтэй, зээрэн шилбэтэй, хавиргаараа өргөн, шувуу шиг урт хоншоортой жинхэнэ гоё азарга байсан хэмээдэг. Их нарийн уяа ордоггүй, гэдэс хоолыг нь хасдаггүй уралддаг адуу байсан гэж тэр үеийнхэн ярьцгаадаг байв. Э.Шагдарсүрэн нь Галшар сумын түүхий эдийн эрхлэгч ажилтай, олон хүүхэдтэй, адуу таньдагч, уядагч хүн байжээ. Э.Шагдарсүрэн уяач наадмын өглөө морио мордох үед голдуу хөлчүүхэн байдагч хүүхдүүд нь мордуулаад түрүүлдэг байж. Тэдний хүүхдүүд “ Араажав дуугарвал Брежнев аав ярьвал хонгор азарга” гэдэг гэж тэр үеийн Галшарынхан ярьцгаадаг. Гарьд хонгорыг охин Ш.Хэрлэн, Ш.Цэцгээ, Ш.Наранмандах нар ээлжлэн унаж олон түрүүлцгээсэн. Гарьд хонгор нь Дагмид угшилтай Галшарын Чойн хонгорын үр азарга ажээ. Чойн хонгор хоол хасдаггүй цүндгэр гэдэстэй, төл сайтай азарга байсныг дууриасан хэрэг. Ер нь эдний адууны удам одоо ч хурдалсаар байна.
1962 оны үед Цэнхэрмандал сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ч.Дугарсүрэн гуай Галшар орж Э.Шагдарсүрэн уяачаас сарт саарал даага авч нутагтаа авчирчээ. Сарт саарал хурдан азарга болж олон түрүүлсэн төдийгүй үр удам нь Цэнхэрмэндал сум орчмоор их тархсан аж. Түүний тав дахь үе нь 1996, 1997 онд даага шүдлэн, хязааландаа улс, бүсийн наадамд гурав түрүүлж нэг аман хүзүүдсэн Ч.Дугарсүрэн гуайн саарал юм. Уяач Шагдарсүрэнг МАХН-аас арга хэмжээ авч морь ч уядаг архи ч уудаг хүн гэж Жаргалтхаан суманд нутаг заан цөлсөн байна.
Цөлөгдсөн уяач шинэ газар түүхий эдийн эрхлэгчээр очоод удалгүй малын тоонд явах болж. Бусад тоочдын адил морь унан Номгон багт хуваарилагдсан айлдаа очихоор ууланд явж байтал саарал азаргатай адуутай тааралдаж нилээд эргүүлдэж байгаад орой нь айлд очиж хоножээ. Дараа нь тэр адууны зүс тоог хэлж сураглахдаа -“Энд ийм арслан шинжтэй хурдан азарга байдаг юм" гээд эзнийг нь олох гэж гайхан асууж байсан хэмээдэг. Тэр нь өнөөх Өвгөн ноёны Тонж ногоон , Оонон харын угшлын Чанцалын “бага саарал” гэдэг алдарт хурдан азарга байжээ.
Э.Шагдарсүрэн гуай Жаргалтхаан суманд ингэж шилжин ирэхдээ алдарт “Гарьд" хонгор азаргатай адуугаа авчирч уяач Цэдэн-Иштэй танилцан хариулгуулжээ. Адуугаа хариулгасны хөлсөнд Гарьдын охин даага өгсөн бөгөөд тэр нь гүү болоод Цэдэн-Ишийн хүрэн азарганы төл хүрэн азаргыг “баавгай “ Цэрэндорж, халзан азаргыг сумын нягтлан Сандагдорж гуай нар авсан байдаг.
Э.Шагдарсүрэн гуайтай нөхөрлөж түүнийг хүндэлж явдаг уяач Сандагдорж гуай "Жаргалтхаан суманд Эмгэний Шагдарсүрэн гуайн адуу ёстой сүлсэн дээ. Зөвхөн миний халзан азарганы үр болгон түрүүлж айрагдсан. Өөр их бий. Алдарт саарлын эзэн Чанцал гуай хонгор унагатай зээрд гүүг нь авья гэсээр сүүлдээ зөвхөн хонгор унагыг нь 1000 төгрөгөөр авсан. Тэр хонгор унага Гантогоогийн ухаа гэдэг хурдан азарга болсон. Гарьд хонгорын төлөөс авсан хүн болгон эр унагыг нь азарга, охин унагыг нь гүү болгож, тэдний үр төлүүд манай сумаар дүүрэн л байгаа. Бүр зэргэлдээх Цэнхэрмандал сумын Паламын Лувсангомбод хурдан хүрэн халзан соёолон азарган үрээгээ өгсөн. Тэр тэнд очоод олон сайн адуу тарьсан даа" хэмээн ярьсан юм.
Социализмын тэр жилүүдэд албан хаагч адуу малтай байна гэдэг хориотой зүйл. Моринд дуртай, адуутай албан хаагчийг МАХН, захиргаанаас албан ёсоор хянаж дарамтлана. Нэгэнт ийм болохоор Гарьд хонгорын адууг зарахыг нь зарж бэлэглэхийг нь бэлэглэсээр Жаргалтхаан суманд шингэжээ. Харин “Гарьд хонгор” азарга Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Одод очиж шингэсэн байна. Одын хонгоруудын тухай Сэргэлэн сумынхан андахгүй юм билээ. Галшарын их хурдны өчүүхэнээс Жаргалтхаан сумынханд шингэсэн нь уяач Э.Шагдарсүрэн гуайн “Гарьд хонгор” азарга үүрд холбоотой билээ.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна