МУ-ын Алдарт уяач Н.Эрдэнэбат: Нас болгонд айраг түрүүтэй явсан маань миний амжилт юм


Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уяа эвлүүлэн яваа хийморилог уяачдын нэг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Навааны Эрдэнэбат юм. Тус аймгаас төрсөн Монгол улсын хоёр дахь Алдарт болох тэрээр 16 настайдаа анхны амжилтаа таван айраг түрүүгээр эхэлж байсан азтай нэгэн. Харин 35 настайдаа Алдарт болж хамгийн залуу уяачаар нэрлэгдэж байсан юм. Харин өнөөдөр энэ амжилтынхаа нууцыг Алдарт ийнхүү тайлбарлах юм билээ.
-Алдартын удамд хурд ирлэж, хусуур зүүсэн уяачид байв уу?
-“Тод магнай”-н уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний удамд уяач улс байсангүй. Хуучин нэгдэл нийгмийн үед хэн хүссэн нь морь мал уяж уралдуулаад байдаггүй байлаа шүү дээ. Гэхдээ одоо бодохнээ бага залуугийн л моринд дуртай нэгэн байлаа. Анх 16 настайдаа Бүрэгхангай сумынхаа наадамд уясан морио мордуулж, таван айраг түрүү авч байлаа. Ер нь мориноос хасагдаад л морь уях болсон юм. Тэгэхэд соёолон аман хүзүүлж, хязаалан түрүүлэн, азарга дөрөвлөж, шүдлэн тавлаад ороод ирэхэд хурсан олон наадамчид шагширч байлаа шүү дээ. Энэ нь залуу хүү надад эрч хүч, урам зоригийг хайрлаж, адуу хэмээх хийморилог амьтанд сүслэж явсных 35 настайдаа МУ-ын Алдарт уяач болж байлаа. Тэр бол 1994 он байгаа юм. Адууны буянд ард түмний хайр хүндлэлийн дунд өдий хүрч явна. Одоо том хүү маань аавынхаа уяаны ажлыг өвлөн авч байна.
-Булганаас төрсөн хэд дэх улсын цолтон бэ?
-Би Булган аймгийн хоёр дахь, МУ-ын 48 дахь Алдарт уяач болж байлаа. Миний өмнө Монгол улсын Алдарт уяач Зуунчулуу гэж хүн Булганы анхны Алдарт болж байсан түүхтэй. Би чинь тухайн үедээ хамгийн залуу Алдартаар нэрлэгдэж, төрсөн нутаг Булган аймаг, Бүрэгхангай сумынхаа нэрийг гаргаж явсандаа үнэхээр их бахархдаг. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг уяач бидний хувьд хөдөлмөрөө үнэлүүлэх шиг сайхан зүйл хаа байх билээ. Бидний үед бас л өндөр шалгуураар өгч байлаа. Тэр үед би Эрдэнэт, Улаанбаатар, Булган аймагт болсон том жижиг наадмуудаас олон айраг түрүү аваад байсан юм. Миний амжилтын гол нь нэг адуугаар наадаагүй. Нас болгонд жигд амжилт гаргаж байснаараа онцлог юм болов уу гэж боддог. Тухайн үед одоо шиг Хэнтий, Сүхбаатараас адуу зөөхгүй ш дээ. Өөрийнхөө л унаган адуугаар наадана. Сум, аймагт зургаан нас уралдахад зургууланд нь айраг түрүү авч байсан аатай түүх олон бий. Эндээс Амарбаясгалант хийдийн даншигт соёолон үрээгээ аман хүзүүдүүлж байсныг дурсах дуртай. Бас л том наадам болсон шүү. Мөн 1993 онд Эрдэнэтийн 72 жилээр соёолон, хязаалан, Бүрэгханггай сумын 70 жилийн ойгоор хязаалан, соёолон тус тус түрүүлгэж байлаа. Асрын өмнө нас болгонд гарч морио цоллуулаад зогсоход уяач хүний баяр бахдлыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг юм.
-Унаган адуугаараа гаргасан амжилтууд гэлээ. Ер нь Булганы адуу ямар онцлогтой вэ?
-Манай Бүрэгхангай сумын адууг Булгандаа дээд зиндааны адуу гэж нутгийнхан үнэлдэг юм. Бүрэгхангайн адуу Төв аймгийн Жаргалант, Заамар угшилтай.
-Холдоо хаана хаана очиж наадаж байв?
-1995 онд Улс хувьсгалын 74 ойгоор төрийнхөө наадамд очиж байлаа. Ер нь 1994, 95 онуудад миний морьд их хурдан байсан л даа. Гол гол амжилтууд маань энэ жилүүдэд гарсан гэж болно.
-Цөөн хором ч гэсэн цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
А.Мөнх








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна