Урамтай барилдаан олонтой улсын аварга шалгаруулах барилдааныг дурсахад ...


Жил жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан шимтэй сайхан болдог. Шинэ залуу хөвгүүд хэнээс ч эмээхгүй урамтай сайхан барилдаан үзүүлж үзэгчдийг шуугиулдаг билээ. Өнөө жилийн аварга шалгаруулах барилдаан Сүхбаатар аймагт болох гэж байна. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн жилийн барилдааны тухай сэргээн сануулъя хэмээн энэ бичвэрийг сийрүүллээ.
2012 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, улсын харцага Ч.Өвгөнхүүгийн удмын С.Зээбүргэд, улсын харцага Г.Намсрайжавын зээ дүү Э.Лхамхүү, улсын начин Д.Шижээгийн ач хүү, жүдоч Э.Амартүвшин, улсын начин Л.Өлзийбаярын хүү а.н Ө.Дүүрэнбаяр, улсын начин И.Мөнхбаатарын хүү Баярбат, аймгийн начин Х.Гантулгын дүү Дашзэвэг, сумын заан Увсын Т.Мөнх-Эрдэнэ /одоо а.н/-ийн дүү Төгсжаргал, Хөвсгөлийн Э.Ширнэнгийн дүү Өлзийсайхан нарын удамт хөвгүүд барилдсан юм.
Бага насны ангилалд Сонгинохайрхан дүүргээс оролцсон Архангайн Өгийнуурын гаралтай Эрдэнэбилэгийн Амартүвшин нэг унаатай тэргүүлж, Багахангай дүүргээс оролцсон, “Аварга” лицейн сурагч, Төв аймгийн Г.Амгалан дэд байрт, энэ барилдааны “дуулиан” болсон Баян-Өлгийн Цэнгэлийн Б.Айдос гутгаар байрт шалгарч медаль зүүцгээжээ. Харин дөрөвдүгээр байрт “Аварга” сургуулийн сурагч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Б.Одсүрэн, тавдугаарт Булган аймгийн оролцогч Х.Нямдорж, зургадугаарт Дорнод аймгаас оролцсон Б.Лхагвасүрэн нар шалгарав. Улсын наадмын өсвөрийн үзүүр Г.Ганзоригийг үзэгчид дээгүүр гарна хэмээж байсан ч 12 дугаар байрт шалгарсан бол мөн их шөвөгт үлдэж байсан Сэлэнгийн Эльбрусийн Бат-Эрдэнэ долоод оров. Эхний өдөр төдий л олон унаагүй дээгүүр амжилттай байсан Хөвсгөлийн Б.Өсөхбаяр, Өвөрхангайн Ж.Мягмарсүрэн, Говь-Алтай аймгийн нэр дээр оролцсон Булганы С.Лхагвасүрэн нар хоёр дахь өдрийн барилдаанд тааруухан барилдсан ч С.Лхагвасүрэн уран барилдааны шагнал хүртэв.
Дунд нас буюу 17 насны ангилалд Увс аймгийн харьяат өсвөр үеийнхний барилдаанд цөөнгүй жил зодоглосон Д.Цэнд-Аюуш нэг унаатай түрүүлсэн бол улсын шонхор, Төвийн Бүрэнгийн Б.Самданжамц ижил даваатай хоёр өрсөлдөгчөө орхисон тул дэд байрт шалгарч, Увсын Улаангомын Э.Лхамхүү унаа холтой барилдаж гутгаар байрт оров. Хийц хэлбэр, барилдаан бүх зүйл тэгшхэн Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат “Аварга” сургуулийн Г.Төрмөнх 24 давсан ч мөнгө хүрлийн эздэд гомдолтойхон шороодож дөрөвдүгээр байрт шалгарсан бол эхний өдөр хайнга барилдсанаасаа болж медалиас мултарсан Говь-Алтайн Тайширын “сумуудын заан” хэмээх Энхбатын хүү Жүгдэрнамжил Самданжамц, Лхамхүү хоёрыг орхисон ч даваа дутуу учраас “айргийн тав”-д баригдав. Зургадугаар байрт бас ч үгүй барилдаанч бөх болохоо харуулсан Архангайн Б.Зоригтбаатар шалгарчээ. Уран барилдааны шагналыг үеийнхнээсээ илт жижиг биетэй боловч уран сийрэгхэн барилдаантай Хэнтийн Б.Бат-Эрдэнэ гардав.
Ахлах нас буюу залуучуудад энд барилдсан хөвгүүдээс цол зэргээрээ хамгийн “илүү” нь байсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат аймгийн заан Бередмуратын Серик өөрийн гол өрсөлдөгч Ө.Дүүрэнбаярыг хаяснаар түрүүлэх зам нь шуударсан бол зааны ач, начны хүү аймгийн начин Дүүрэнбаяр улсын аварга шалгаруулах барилдааны гурав дахь медалиа зүүлээ. Алдартан дэвжээний Л.Энхсаруул хийцтэй уран барилдсаар хүрэл медальд хүрсэн бол дархан ташаатай, даацтай тонгороотой Хөвсгөлийн Их-Уулын Энхмэндийн Өлзийсайхан 23 давааныхаа 14-5-д нь тонгорох мэхээр даван үзэгчдийг шуугиулснаар уран барилдааны шагналыг дөрөвдүгээр байрын өргөмжлөлийн хамт хүртлээ. Тав, зургадугаар байрт түрүү бөхтэй хамгийн сайн үзсэн Увс аймгийн харьяат Дэмчигийн Урианхай, түрүү бөхийг өвдөг шороодуулсан Очирын Баярцогт нар шалгарсан бол Хэнтий аймгийн начин Д.Аззаяа долоод орсон байна. Энэ насанд өөр өөр аймаг дүүргүүдээс шалгарсан Увс аймгийн таван залуу оролцжээ.
Багийн нэгдсэн дүнгээр Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг тэргүүн байрт, улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагчтай Баянгол дүүрэг дэд байрт, сумын заан К.Казбек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг гутгаар байрт тус тус шалгарсан билээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна