Д.Мөнхтөр: Миний аав олон хүрэн адуу хурдлуулсан сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач хүн


"Тод магнай" сэтгүүлийн ярилцлагын ширээнээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн Алдарт уяач Д.Мөнхтөрийг уриад байна. Өвөө Очир, аав Дугарсүрэн нарынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн яваа Мөнхтөр хүүхэд байхаасаа л хурдан морины "амтанд" орсон нэгэн. Унаач хүү явахдаа 10 гаруй айраг хүртсэн тэрээр өдгөө 20 гаруй айрагтай, аймгийн Алдарт уяач болжээ.
- Манай сэтгүүлийн уншигчдад хэдийнээс морь уяж эхэлсэн, удам дагасан уяач эсэх гээд өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
- Би аав, ээжээс арвуулаа, өнөр өтгөн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Манай аав морин хуур сайн тоглодог хөгжимчин, бас анхны аймгийн алдарт цол авсан уяач хүн байлаа. Ер нь аймгийн дарга цэрэг нар аавыг андахгүй. Өвөө Очир, аав Дугарсүрэн аль аль нь хурдан морь уяж, аймаг, сумандаа уралдуулдаг байсан юм. Аав аймагт Тээвэрчдийн 70 жилээр хүрэн азаргаа дөрөвт оруулж, Эрдэнэмандал хийдийн 10 жилд саарал хязаалан адууг аман хүзүүдүүлж байсан, нийт аймаг сумын 30 гаруй айрагтай. Миний тухайд хүүхэд байхаасаа ах дүү нарынхаа хурдны морь унаж, 10-аад удаа айрагдуулж байлаа. Тэгээд ааваасаа хойш 150 гаруй адууг нь өвлөж аваад түүнийгээ уяж гайгүй давхиулж байна. Одоо 20 гаруй айраг авчихаад байгаа. Манайх 8 азарга адуутай, хүүтэйгээ хоёулаа малаа маллаж, морио уядаг.
- Ааваасаа уламжилж ирсэн унаган адуугаараа уралдаж байгаа байх нь ээ?
- Тиймээ, манай адуу Халзан болон Дүйдэнгийн хар угшилтай. Манай аав дээр үед Халзангийн эцэгтэй хурдан хонгор азаргыг 300 төгрөгийн цалинтай, мөнгө чанга үед 1000 төгрөг, алтан бөгжөө өгч авч байсан юм билээ. Тэрийгээ адуундаа тавьж гүү хураалгаад, төл хүрэн азарга нь гарсан юм. Хүрэн азарга даагандаа 1990 онд анх түрүүлж байсан. Тэрний л угшил, 3 дахь үе нь давхиж байна. Аав маань адуунаасаа олон хүрэн адуу хурдлуулсан, Дугарсүрэнгийн хүрэн азарга гэхээр хүмүүс андахгүй. Рааш даргын улсын наадамд аман хүзүүдсэн хүрэн азарга манай унаган адуу байгаа юм.
- Рааш гуайд хүрэн азаргаа хэзээ өгсөн юм бэ. Тэр үедээ хэр танигдсан, хэр давхисан адуу байсан юм?
- Манайд байхдаа 5 айрагдсан адуу байгаа юм. 1999 онд Алтан овооны их тахилгад соёолон таваар орсны дараа 2000 онд Рааш дарга авч, 2001 онд хавчиг азарга улсын наадамд аман хүзүүдсэн юм. Хүрэн азарга авчихаад 2000 онд нь аавыг дуудаж уяаг нь тааруулгасан юм. Наадмын өмнөх хоёр сунгалтанд түрүүлгээд, яг наадамд Айдасын даваа руу эмээл сулрахаар нь эмээлийг нь чангалж мордуулахад хорин хэдээр орж байсан. Хойтон жил нь том уяач нар уяж улсад аман хүзүүдүүлсэн юм.
- Аймгийн алдарт цолны тэмдэгийг энгэрт зүүлгэсэн ямар хурдан ажнайнууд байна вэ?
- Надад сумдын өвөл зуны наадамд 8 айрагдсан сайхан хурдан хүрэн азарга байна. Рааш даргад өгсөн хүрэн азарганы дүү байгаа юм. Аймгийн наадамд 15-аар, 7-оор тус тус орж байсан. Ноднин Дорнодын 70жилээр 10-т орсон, одоо 12 настай азарга байна. Хүрэн азаргаа Наран суманд түрүүлгэхэд их сайхан л байлаа. Яагаад гэвэл өмнө нь манай аав түүний эцэг хүрэн азаргыг Наранд очиж түрүүлгэж байсан юм. Миний морь аймагт орж байгаагүй ээ, хүрэн хязаалан өвлийн уралдаанд ирж долоогоор орж байсан. Ноднин Дорнодын бүсийн наадамд цагаан өвсний азарга арваар оруулсан.
- Цаашид юм дуулгах ямар хүлэг байна вэ?
- Гадаанаа арваад морь тэжээж, уяж байна. Өнгөрсөн зун сумын наадамд 9-өөр орж, өнөө жил аймгийн уралдаанд 20 хэдээр орсон хавчиг хонгор морь байгаа. Бор халзан соёолон адуу бий. Рааш даргад өгсөн хүрэн азарганы дүү толин сартай хүрэн азарга одоо надад хурдалж байна. Тэрний дүү хээр халзан азарга байгаа. Тэрний төл хээр халзан даага их хурдан байгаа. Сая хээр халзан даага бооцоот сунгалтанд 7-оор орсон, цаашдаа гайгүй давхина гэж боддог.
- Гадагшаа өөр хүнд очоод сайн давхиж байгаа адуу бий юү?
- Улсын наадамд манай саарал соёолон 2007 оны улсын наадмаар наймд орсон. Саарал соёолонг Улаанбаатар руу Цэдэв гэдэг хүн авсан. Бас хэдэн бага адуу хүнд өгсөн шүү. Хээр халзан даагыг авъя гээд хэд хэдэн хүмүүс ирсэн боловч өнөө жил уях гээд үнийг нь өндөр хэлээд явуулсан.
- Мөнхтөрийн цаашдын зорилго юу байна вэ? Улс, бүсийн наадам том зорилго чинь болов уу гэж бодож байна.
- Морио уяж аавынхаа нэрийг гаргана гэж боддог. Аймгийн алдартыг нь авчихсан юм чинь улсын алдартынх нь төлөө зүтгэнэ гэж бодож байгаа. Адууныхаа удам угшлыг сайн, цаашдаа сайн давхина гэж боддог.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна