Аймгийн Алдарт уяач В.Батмөнх: Би морь бөх хоёрыг хослуулсан хүн


Дэлгэсэн тэрлэг шиг монгол орны маань өнцөг булан бүрт уяа эвлүүлэн хурд ирлэж суугаа уяачдадаа “Тод магнай” ярилцлагын урилга илгээхдээ ямагт таатай байдаг юм. Тэгвэл удаагийн урилгын эзэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул, аймгийн Алдарт уяач, аймгийн арслан Ванчсүрэнгийн Батмөнх байлаа.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор одтой наадаж явжээ?
-Тийм ээ, Монгол эр хүн бүр эрийн гурван наадмынхаа аль нэгээр нааддаг байгаасай гэж би боддог юм. Миний хувьд 21,22-той байхаасаа л морь, бөх хоёрыг хослуулсан хүн дээ. Миний аав моринд их дуртай хүн байсан ч одоо шиг хүссэн нь морь уядаггүй байлаа шүү дээ. Хожмоо хүүгээ морь уяж эхлэхэд цаг сайхан болж морин спорт хөгжинө гэж хэмээн урам өгдөгсөн. Нээрээ ч аавын минь ярьсанчлан хурдан морь хөгжих шатандаа орчихлоо.
-Таны удамд уяач, бөх улс байв уу?
-Бөхийн тухайд аавын дүү сайхан барилддаг хүн байсан гэдэг юм. Гэхдээ би сайн мэдэхгүй. Миний хувьд өөрийнхөө дур сонирхлоор бөхөд орсон. Тухайн үед чөлөөт, жүдогоо ч ялгаж мэдэхгүй хэрнээ бөхөөр л хичээллэхийн “өвчин” байлаа. Тэгээд 1969 онд заан, 1970 онд аймгийн арслан болсон. Харин морь уяхын хувьд 1960 оноос гэхээр тавь гаруй жил болж байна уу даа. Морь уяад 30 жилийн дараа аймгийн Алдарт уяач болсон. Ер нь тэр үеэс л уяачдыг шагнаж урамшуулдаг болсон шүү дээ. Тэр утгаараа Сэлэнгийнхээ анхны аймгийн Алдартуудын нэг болж байлаа.
-Алдарт хаанахын адуугаар наадаж байна вэ?
-Аав маань адуунд их дуртай хүн байсан гэж ярьсан даа. Тиймдээ ч хүүгээ морь уяхад үнэхээр их баярласан. Бас их дэмжсэн. “Хойд талын Сумьяа бээсийн адуу сайн байна гэнэ. Хүүдээ ганц үрээ авч өгнөө” гээд сайхан үрээ авч өгч байлаа. Би тэр үрээгээрээ азарга тавьж, гарсан төлүүдээр нь үр хүүхдүүд маань үе залгамжлан уяж хурдлуулсаар байна. Тэгэхэд надад хоёр, гурван гүү байлаа.
- Эндээс анхны айраг түрүү хэзээ авч байв. Бас л сайхан дурсамжуудын нэг байх даа?
-Мэдээж уясан морьдоо мордуулсан наадам бүхэн сайхан. Тэр дундаа айраг түрүү амсана гэдэг бүр ч сайхан шүү дээ. Тухайн үед би галын байгууллагад ажилладаг байлаа. Цэргийн хүн морь уяж болохгүй. Гэсэн ч дуртай юм болохоор яахав, нууцаар шахуу хүрэн даага уясан юм. Тэр маань хол тасархай түрүүлж, үнэхээр их баярлаж билээ. Тэр бол 1963 он байгаа юм. Өөрөө барилдах гэж нэг чөлөө авна, морь уяна гэж бас чөлөө авна. Цэргийн хүн байж ажил цалгардууллаа гээд банга хүртэж л явлаа.
-Түүнээс хойш хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Аймагтаа олон удаа морь түрүүлгэж айрагдуулж байлаа. Их морь л түрүүлгэж үзээгүй юм байна. Тэрнээс даага шүдлэн гээд бага адуу олон оруулсан. 1969 онд өөрөө барилдаж заан болчихоод хүрэн морио айрагдуулж байлаа. Бас л сайхан он жилүүд байж дээ. 1975 онд хоёр үрээ дараагаар ирж байлаа. Эрдэнэтэд болсон анхны бага хурдад Сэлэнгэ аймагтаа тав түрүүлсэн бор даагаа дөрөвлүүлж явлаа. Адууны эмнэлгийн Бадарч гэж дүүгээсээ авсан шарга гүүний төл байгаа юм. Сэлэнгийн бага сага наадмуудад олон түрүүлсэн. Бас аймагтаа түрүүлж, Алтанбулагийн ойгоор түрүү магнай болж байлаа. Манай нутгийнхан бол Батмөнх гуайн бор гээд андахгүй л дээ. Дараа нь бас нэг сайхан халтар морь байлаа. Хавчиг насандаа аман хүзүүдэж байсан халтар морь олон ч удаа намайг баярлуулсан буянтай амьтан байгаа юм. Ингэж өөрийн морийг уяхаас гадна хүний морьдыг ч уяж өгдөг байлаа. Сүхбаатарын жолооч Болдоогийн соёолон үрээг уяж Сүхбаатар аймгийн наадамд түрүүлгэж явлаа.
- Хамгийн холдоо хаана наадаж байв?
-Дархан, Бүрэн, Алтанбулагаар олон ч удаа очиж наадсан. Хоёр, гурван ч үрээ Алтанбулагт түрүүлгэж айрагдуулж байлаа. Гэхдээ улсын наадамд явж байсангүй. Манайхнаас улсад Зүүнбүрэнгийн Баяраа хар даагаа түрүүлгэж байлаа. Бас “Зүүнбүрэн” САА-н Билгээ гэж хуурай дүү маань даага гуравлуулж явлаа. Тэр тоолонд өөрийн морь түрүүлсэн юм шиг л сэтгэл догдлон баяр хөөр болдог байж билээ. Одоо ч ялгаагүй дээ. Ач гуч нарынхаа уясан морьдыг хурдлахыг хараад баярлаж л сууна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та эрүүл энх, урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт амжилт хүсье.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна