Улсын аварга шалгаруулах барилдааны тойм


Хөвгүүд залуусын улсын аварга шалгаруулах барилдаан 2013 оны 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай сайхан болж өндөрлөжээ. Шилдэг хөвгүүдийн шимтэй “тулаан”-ы дүнг уншигч та бүхэндээ товч танилцуулъя.
Бага нас буюу 16 насны ангилалд Дорноговь аймгийн харьяат, өнөө жилийн улсын наадмын их шөвөгт шалгарсан Батсуурийн Бат-Эрдэнэ 20 даваа, нэг унаатай тэргүүлсэн бол Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Аварга” лицей сургуулийн сурагч Даваадоржийн Эрдэнэтулга 18 давсан амжилтаар дэд байрт шалгарчээ. Хэнтий аймгийн харьяат О.Эрдэнэбат түрүү бөхийг шороодуулсан ч 17 давсан тул гутгаар байрын эзэн болжээ. Булган аймгийн харьяат Ч.Намнансүрэн хэмээх арал дүүрэн хүү дүүгүүрдэх мэхээр цөөнгүй өрсөлдөгчөө орхиж дөрөвдүгээр байрт орсон бол Увс аймгийн оролцогч А.Амгаланбаатар, Төв аймгийн харьяат Б.Тамир, ОБЕГ-ийн “Аврагч” спорт хорооны бөх, Сонгинохайрхан дүүргийн оролцогч Б.Түвшинтөгс нар адил 15 давсан амжилтаар удаах байруудад шалгарсан байна. Мөн энэ жилийн улсын наадмын өсвөрийн барилдаанд шөвгийн наймд шалгарсан, Ховд аймгийн оролцогч Батхишигийн Одгэрэл 13 даваагаар 8 дугаар байр эзэлсэн байна.
Дунд нас буюу 17 насны ангилалд өнгөрсөн жилийн бага насны түрүү, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Сонгинохайрхан дүүргийн оролцогч Эрдэнэбилэгийн Амартүвшин 23 даваа, нэг унаатай тэргүүлж хошой түрүүтэй боллоо. Өнгөрсөн жил жаахан азгүйтэж дөрөвдүгээр байрт шалгарч байсан Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, “Аварга” сургуулийн оюутан Болдбаатарын Одсүрэн 21 даваа, гурван унаатай дэд байрт шалгарсан бол Булган аймгийн харьяат, өнгөрсөн жил тавдугаар байрт шалгарч байсан мөн 2012 оны цагаан сарын өсвөрийн барилдаанд их шөвөгт шалгарч байсан Х.Нямдорж Б.Одсүрэнтэй адил 21 давсан ч түүнд унасан тул байр ухарч гуравт орсон байна. Сэлэнгэ аймгийн харьяат, улсын наадмын их шөвөгт шалгарч байсан, ноднин жилийн улсын аваргын долоодугаар байрын шагналт Эльбрусын Бат-Эрдэнэ мөн адил 21 давсан хэдий ч Б.Одсүрэн, Х.Нямдорж нарт унасан учраас дөрөвдүгээр байрт оржээ. Гэхдээ түрүү бөхийг шороодуулсан ганц бөх нь Э.Бат-Эрдэнэ байсан байна. Дорнод аймгийн харьяат, Хан-Уул дүүргийн оролцогч, өнгөрсөн жилийн 6 дугаар байрын эзэн Бямбачулууны Лхагвасүрэн 19 давж түрүү жилийн байраа ахиулсан байна. Харин зургадугаар байрт өсвөр үеийнхний барилдаанд цөөнгүй жил зодоглосон Төв аймгийн харьяат, Баянгол дүүргийн оролцогч Б.Төөрүүлсамбуу шалгарав. Даян аварга А.Сүхбатын хүү Хангай 15 давж наймдугаар байрт оржээ.
Ахлах нас буюу 18 насны ангилалд өнгөрсөн жилийн 6 дугаар байрын шагналт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Батсүхийн хүү Зоригтбаатар зоримог сайхан барилдаж 24 даваа, нэг унаатай түрүүлсэн бол Багахангай дүүргээс оролцсон Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Батбаян 23 давж, хоёр унасан амжилтаар хоёрдугаар байрт шалгарчээ. Харин гутгаар байрт Говьсүмбэр аймгийн харьяат, өнгөрсөн жилийн оролцогч Энхтөрийн Мөнхбаатар 22 давж шалгарсан байна. Олон хүмүүсийн түрүүлж үзүүрлэх бөхчүүд хэмээж байсан Говь-Алтайн Тайширын Энхбатын Жүгдэрнамжил, Дорнодын Баян-Уулын Ганболдын Төрмөнх нар өнгөрсөн жилийн байраа сольж дөрөв тавд орсон байна. Тайшир сумандаа жил дараалан үзүүрлэсэн Э.Жүгдэрнамжил түрүү бөх болоод Увс аймгийн харьяат Б.Батбаян, Э.Лхамхүү, Т.Эрхэмбаяр нарт өвдөглөсөн бол сумын начин Г.Төрмөнх түрүү үзүүрийн бөхчүүдийг өвдөг шороодуулсан ч нэгэнт тав унасан тул өнгөрсөн жилийн амжилтаасаа нэг байраар ухарсан байна. Монгол бөхийн өргөөнд сумын цолтнуудын барилдаанд байнга зодоглодог, Увс аймгийн харьяат, Баянгол дүүргээс оролцсон Тогтохын Эрхэмбаяр 18 давсан амжилтаар 6 дугаар байрт шалгарчээ. 7 дугаар байрт улсын шонхор Б.Самданжамц, 8 дугаар байрт Орхон аймгийн оролцогч үеийнхнээсээ арал илүү О.Мөнх-Эрдэнэ шалгарсан байна. Мөн дээгүүр өрсөлдөх хүмүүсийн нэг хэмээн олны таамаглаж байсан, өнгөрсөн жилийн хүрэл медальт Э.Лхамхүү 9 дүгээр байрт орсон бол Өвөрхангайн Б.Содномжамц, Б.Гүнсумьяа нар 10,11 дүгээр байрт шалгарсан байна.
Багийн нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр баг /Г.Төрмөнх, Б.Лхагвасүрэн, Д.Эрдэнэтулга/ тэргүүлж, Төв аймгийн баг /Б.Самданжамц, Б.Даваажамц, Б.Тамир /дэд байрт, Сонгинохайрхан дүүргийн баг /Х.Дашзэвэг, Э.Амартүвшин, Б.Түвшинтөгс/ гутгаар байрт шалгарчээ. Ийнхүү сонирхолтой барилдаан, содон хүмүүс олонтой болдог өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд үеийнхнээсээ илт барилдаанч Б.Зоригтбаатар, олон наадмын дэвжээ үзсэн, жүдоч Э.Амартүвшин, бага нас төдийгүй энд барилдсан нийт хөвгүүдээс илт илүү арал жинтэй Б.Бат-Эрдэнэ нар түрүү авлаа. Бөх сонирхогчдын найдвар хүлээсэн улсын шандас Г.Ганзориг, ХУД-ийн С.Хангай, Орхоны Ц.Нямсүрэн, улсын шонхор Б.Самданжамц, Ховд аймгийн шинэ начин А.Дэлгэрхангай, “Аварга”-ын Г.Төрмөнх, “Шонхор”-ын Э.Жүгдэрнамжил нар санасанд хүртэл сайн барилдаж чадсангүй. Г.Төрмөнхийн хувьд өсвөр үеийн УАШТ-д нэг л од муутайхан байгаа ч магадгүй ирэх жилээс залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд нутаг зүг ойрхон Э.Оюунболдын амжилтыг давтахыг үгүйсгэх аргагүй юм. ОБ шиг өсвөрт ахиагүй ч залуучуудад түрүүлж мэдэх л залуу даа.
МУИС-ын оюутан Т.Түмэндэмбэрэл


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна