Сумын заануудын барилдааныг таамаглавал ...


Энэ намрын сумын заануудын хоёр дахь удаагийн барилдаан энэ Бямба гарагт болох гэж байна. Энэ барилдаанд дээгүүр хүч үзэх залуус хэн хэн байх бол, Даниа Бат-Эрдэнэ шиг “нээлт” болох залуу бий болов уу гэсэн таамаг бөх шимтэн сонирхогч бүхэнд байгаа буй заа. Тэгвэл хамтдаа “таах” гээд үзье.
Тааврын хамгийн эхэнд нээлтийн барилдааны түрүү, Завхан аймгийн Ургамал сумын харьяат, ХЦ-ийн 0277-р ангийн бөх, чөлөөт бөхийн ОУХМ Пүрвээгийн Өсөхбаатарыг нэрлэх нь зүйтэй болов уу. Чөлөөт бөхийн 84 кг-д барилддаг тэрээр үндэсний бөхийн хувьд төдий л хүнд жинтэй бөхийн тоонд орохгүй. Гэсэн хэдий ч тэр аргагүй л чөлөөтийн шилдэг гэдгээ харуулж сумын заануудын барилдаанд нэг түрүүлж, хоёронтоо үзүүрлэж 4-5-н удаа шөвгөрсөн амжилттай байгаа. Энэ удаагийн барилдаанд мөн л дээгүүр үзэх нь лавтай. Хөлийг бол “өөрийн юм шиг” авч, хутгах мэхийг хорьсон хориогүй хийдэг тун шийдэмгий тэгсэн хэрнээ нягт барилдаантай залуу даа.
Дараагийн нэрлэх хүн бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын Даш хэмээх арал дүүрэн залуу. Дундговийн будилаантай наадмаар цол хүртсэн залуусаас ганцаар гэмээр барилдаж, тэр ч хэрээрээ амжилттай сайхан барилдаж буй энэ залуу өнгөрсөн хавраас илт сайжирч буй нь Адьяахүү багштай холбоотой болов уу. Сугадаж мушгиад, шахаж татаад мордоод явахад хазайлгах хүн ховорхон л байх.
Дашийн дараа зүүний магнай жүдоч Б.Баянмөнх. Бас ч цөөнгүй жил хүч үзэж буй энэ залуу одоогоор сумын заануудын барилдаанд хоёр түрүүлсэн ганц бөх. Жаахан хайнга барилдаантай боловч давхар тохох, хөмрөх, тахимдах зэрэг дархан даацтай мэхүүдээ даалгаж хийвэл их шөвөгт бол дөхөх л болов уу.
Оргодолын Үйтүмэн гэдэг залуу аав ах хоёрынхоо цолд одоогоор хүрч амжаагүй ч төдий л удахгүй аваагүй цолыг нь авах найдвар бий. Чөлөөтийн шилдгүүдийн нэг тэрээр сумын заануудын барилдаанд зодоглох бүртээ шөвгөрсөн гэхэд бараг болно. Ер нь хоосонгүй хүн дээ. Барилдах юм бол нэлээн дээшээ үзнэ. Хонгодно, хөл авна, хутгана, дэгээдэж эргэнэ.
Завханы нэг мундаг залуу бол Шилүүстэйн Доржготовын Батхүрэл. Арал бяраар хэнээс дутахгүй, бас ч аймгийнхаа наадамд начны даваанд гарч үзсэн сайн бөх. Заануудын барилдаанд нэг үзүүрлэж, сар шинээр зургаад шалгарч байсан. Энэ удаа зодогловол шөвгөрөх л хүний нэг.
Батхүрэлээс дутуугүй аралтай нэгэн залуу нээлтийн барилдааны “нээлт” болсон. Өмнө нь бэртэл гэмтлээс болж төдийлөн барилдаагүй энэ залууд туршлагаас бусад бүх юм бий гээд хэлчихэд үнэнээс тийм ч зөрөхгүй байхаа. Ямартай ч үзүүрлэсэн амжилтаа бататгах, үгүй юмаа гэхэд шөвгөрөх боломж дүүрэн бий Даниад.
Залуусын барилдаанд Завханыхан давамгайлан барилдах болжээ. Нээлтийн барилдаанд 5-н бөх шөвгөрсөн нь үүнийг улам бүр батлах шиг. Тэр таван бөхийн гурав нь Нөмрөгийн залуус байсан. Дээр өгүүлсэн Бат-Эрдэнийн нутгийн ах нар болох Тогтохын Хайдавдорж, Ёндонпэрэнлэйн Улсболд нар сумын заануудын барилдаанаас нэлээд хэдэн шөвөгтэй. Залуучууд дотроо харьцангуй олон жил барилдсан хашир заанууд буурь заагаад шөвгөрөх л болов уу даа.
Завханы залуусын араас Өвөрхангайн залуусыг нэрлэе.
Тарагтын Ж.Бямбадоньд. Аваргын шилдгүүдийн нэг Доньд заануудын барилдаанд их шөвөгт үлдэж байсан “их сайн” бөх. Нээлтийн барилдааны үеэр бэлтгэл жаахан муутай харагдсан. Одоо харин бэлтгэлээ жигдрүүлж сайн үзэх байлгүй. Хонгодох, хөл авах, давхар хамах мэхийг сайн хийнэ.
Нарийнтээлийн Б.Мөнх-Өрнөх гэж шагай шиг биетэй, мэхэндээ даацтай бөх бий. Хутгах, хонгодох, шуудагны барьцнаас бусгаж зайлах мэхийг даацтай хийдэг энэ залуу хэнийг ч хазайлгаж мэднэ дээ.
Өрнөхийн араас Бүрдний Г.Цэнддорж. Тэвчээргүй барилдаантай юм уу гэмээр харагддаг ч дагуулаад, татаад хавирсан байхад давж л салдаг залуу. Нээлтийн барилдаанд дөмөг үзсэн дээ. Энэ удаад ч бас горьдлоготой.
Нарийнтээлийн Заяахүүгийн Баттөмөр. Дээр өгүүлсэн Т.Хайдавдоржийн ангийн анд энэ залуу сумын заануудын барилдааны бас ч хэдэн шөвөгтэй. Барилдааны эр жаахан муутай ч шуудагдсан байхад шахаж татах, мордох, хавирах мэхээр шөвгийн даваа руу зүтгэх л бөх.
Таванханы Ширчинхүүг орхиж болохгүй бөх. Нэг түрүү, нэг шөвөгтэй Ширчээ бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг, хүлээцтэй тэвчээртэй барилдаантай залуу.
Хэнтийн Энхжаргалын Дарханбат гэж аранга бий. Нээлтийн үеэр хөдөөнөөс ирээгүй байсан. Одоо ирсэн бол бэлтгэлтэй, бэлтгэлгүй дээшээ л үзнэ. Өнгөрсөн жил хэсэг чимээгүй байж байгаад гэнэт ирж заануудын барилдаанаас цөөнгүй шөвөг авсан, аймаг цэрэгт дараалан хоёр давсан гэхээр ямар бөх болох нь харагдах биз. Шуудагдсан барьцнаас мөргөж түрэх, мордох, хонгодох мэхтэй.
Дархаатай төстэй барилдаантай бөх бол нээлтийн барилдааны их шөвөгт үлдсэн Ховдын Гансүхийн Хишигбат. Солгой сугадсан барьцнаас тонгорох, мордох мэхтэй, хариулт мэх сайтай, хүний хийсэн мэхэнд үлдэцтэй, унаа холтой бөх өө.
Хонгорын ногоон зодогт маргааш зодоглоно гэж байсан. Өмсгөл шигээ өвөрмөц барилдаантай энэ залуу энэ удаа төдийгүй өнөө жил өнгө тодорхойлох залуусын нэг байх биз.
Эдгээр залуусаас гадна Аваргын Л.Жамбал, Женкогийн М.Билгүүдэй, Цайдам Ургацын С.Очирбат, Хөвсгөлийн Э.Ширнэн, Мөнгөнморьтын Ш.Алтангэрэл, Булганы Г.Ганбаатар, Б.Түмэндэмбэрэл, Э.Чимэддорж, Буман Хишигтэн цэрэг компаний Э.Даваажаргал, Шонхорын Д.Дэмиддорж, Нарийнтээлийн С.Даваадорж, Баян-Өндөрийн Б.Цэрэндагва, Яруугийн Ядмаа, Болормаагийн Хүдэрчулуун, Тосонгийн М.Амарсанаа, Их Богдын Дүүрэнсаран, Хөвсгөлийн А.Мягмаржав, Гэсэрийн Бат-Эрдэнэ, жүдогийн Д.Төмөрхүлэг, Завханы Э.Одхүү, Увсын Э.Гансүх, О.Түмэн гээд олон шилдэг залуу бий.
Өнөө жил сумын заан, начин цолд хүрсэн Хөвсгөлийн Б.Сүхбат, Э.Өлзийсайхан, Төвийн М.Тэгшбаяр, Дорнодын Г.Төрмөнх, Хантайширын Э.Жүгдэрнамжил нар ч эвгүй л үзэх болов уу.
Дээр нэрлэлгүй орхисон хэн нэг залуу сайн барилдаж шөвгөрөхийг үгүй гэх газаргүй. Тиймээс энэ бол таамаг гэдгийг анхаарах хэрэгтэй гэдгийг сануулъя. Гал гарсан барилдаан, оч гялалзсан оноолт олонтой болох байх аа энэ сайхан барилдаан маань.
МУИС-ын оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна