Үржлийн фермүүдэд шингээх эрлийзжүүлгийн аргыг хэрэглэхэд нэн тохиромжтой


Өөр өөр үүлдэрт харьяалагдах адууг нийлүүлж үржүүлэхийг эрлийзжүүлэг гэдэг. Нутгийн жижиг адууг сайжруулах, шинэ шинэ хэв шинж бүхий үүлдрийг бий болгохын тулд энэ аргыг хэрэглэдэг. Эрлийзжүүлэг явуулах үед хоёр үүлдрийн удамшил нэгдэж шинэ шинэ чанар бий болдог ба өсвөр бага адууг зохих ёсоор тэжээж, торниулан бойжуулснаараа тэдгээр шинэ чанарыг хөгжүүлдэг. Эрлийзжүүлгээр гарсан эрлийз адуу гуйвамтгай удамшилтайн гадна орчныхоо нөхцөлийг шилэн сонгож авах чадвар сайтай байдаг. И.В Мичурин зонхилын хууль /зүй тогтол/ гэгчийг нээн тогтоосон бөгөөд тэр хуулийн дагуу авч үзвэл эрлийз амьтныг маллаж байгаа нөхцөлд илүү сайнаар дасч зохилдсон хээлтэгч буюу эсвэл хээлтүүлэгч малын шинж чанар нь тэрхүү эрлийз малд илүү сайнаар хөгжин гарч болно. Жишээлбэл: цэвэр цусны уналгын адууг казах адуутай эрлийзжүүлж, гарсан эрлийз адууг бэлчээрээр сүрэглэн маллах нөхцөлд бойжуулбал казах адууны шинж тэмдэг нь эрлийз адуунд илүү сайнаар тодрон гардаг байна.
Харин эрлийз адууг байран маллагааны нөхцөлд маллан бойжуулж тарлалтыг тогтмол явуулж байвал цэвэр цусын уналгын үүлдрийн шинж тэмдэг нь илүү тодоор илрэн гарна. Тийнхүү эрлийзжүүлэг явуулахдаа төл малыг чиглэлтэйгээр торниулан бойжуулж анхдагч үүлдрийн үнэтэй сайн чанарыг эрлийз малд хөгжүүлж болно. Манай хойд хөршийнхөн адууны аж ахуйдаа эрлийзжүүлэгт доорх аргыг хэрэглэдэг. Үүнд: шингээх, шинэ үүлдэр гаргах, цус нэмэх буюу цус сэлбэх, солбицуулах эрлийзжүүлэг ба хэрэгцээний эрлийзжүүлэг болно. Нутгийн жижиг биет адууны үүлдрийг сайжруулахын тулд шингээх эрлийзжүүлгийг гол төлөв хэрэглэдэг. Энэ зорилгоор сайжруулагч үүлдрийн азаргыг ашиглана. Тэгээд гарсан нэгдүгээр үеийн эрлийз гүүг бас л өнөөх сайжруулагч үүлдрийнхээ азаргаар хээлтүүлэн хоёрдугаар үеийн эрлийз төл гарган авна. Энэхүү эрлийзжүүлэлтийг цаашид дээрхийн адил журмаар үргэлжлүүлнэ. Эрлийз адууны тэжээллэг, маллагааны нөхцөл нь сайжруулагч үүлдрийн адууны тэжээллэг маллагааны нөхцөлтэй ойролцоо байж чадвал шингээх эрлийзжүүлгээр сайн үр дүн гарна. Адууг бэлчээрээр сүрэглэн маллаж, үржүүлэх, хоцрогдмол нөхцөлд казах адууг цэвэр цусны уналгын үүлдэртэй шингээх эрлийзжүүлгийн журмаар эрлийзжүүлсэн ажил амжилт өгөөгүй байх нь бий. Нутгийн адууг орловын хатирч адуутай эрлийзжүүлэх ажил нь тэжээллэгийн муу нөхцөлд бас л сайн үр дүн өгөөгүй гэдэг. Адуун сүргийг үй олноор нь сайжруулах ажилд ашиглагддаг үржлийн адуу өсгөн бойжуулж байгаа үржлийн фермүүдэд шингээх эрлийзжүүлгийн аргыг хэрэглэхэд нэн тохиромжтой.
Шинэ шинэ хэв байдал болон үүлдрийг бий болгохын тулд адууны аж ахуйд үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргыг хэрэглэдэг. Нэгтгэвэл зохих үнэтэй сайн чанартай ба шинэ шинэ гоц сайн чанар гаргаж чадах адууны үүлдрүүдийг энэ эрлийзжүүлэгт оруулахын тулд шилж авдаг юм. Жишээ нь дон үүлдрийн адуу чийрэг бие цогцостой тэсвэр хатуужил сайтай, бядлаг биетэй, бэлчээрээр сүрэглэн маллах хатуу ширүүн нөхцөлд сайн дасч зохилдсон, гэвч уналгын адуунд байвал зохих сайн явдалгүй. Цэвэр цусны уналгын үүлдрийн адуу явдал сайтай, уналгын адууны төрх байдалтай, хөл мөч сайтай, гэвч бэлчээрээр адууг сүрэглэн маллах нөхцөлд үржиж чадахгүй. Тэгвэл энэ хоёр үүлдрийг эрлийзжүүлэн гаргаж авсан будённый үүлдрийн адуу бол бядлаг янзын галбир байдалтай, явдал сайтай ба бэлчээрээр сүрэглэн маллах нөхцөлд дасч зохилдсон болно. Үүлдрүүдийг сонгон авч /жирийн эрлийзжүүлэгт хоёр үүлдрийг, төвөгтэй эрлийзжүүлэгт гурав ба түүнээс ч олон үүлдрийг авч/ эрлийзжүүлэг явуулаад нэгдүгээр үеийн эрлийз адууг гарган авна. Хэрэв нэгдүгээр үеийн эрлийз адуу үржлийн ажлын өмнө тавигдсан зорилтыг хангаж чадсан байвал шилдэг эрлийз азаргаар гүүг хээлтүүлэх, өөрөөр хэлбэл эрлийз адууг /өөр хооронд нь / үржүүлэх ажилд шилжин ордог. Гэвч нэгдүгээр үеийн эрлийз гүүг анхдагч аль нэгэн үүлдрийн азаргаар дахин хээлтүүлэх шаардлага тохиолдох нь олонтаа. Энэ нь анхдагч аль нэгэн үүлдрийн шинж чанарыг улам хүчтэй тод гаргах зорилготой юм. Төгсгөлд нь тэмдэглэхэд тер, торий, шинэ киргиз үүлдрийн адууг бий болгохдоо бас л шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргыг хэрэглэсэн байдаг.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна