ЭРДЭНЭБАТЫН ДАШ ИЛҮҮ БАЙЛАА


Сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ намрын хоёр дахь барилдаан 12-ны Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Сумын заан Б.Баянмөнх, П.Өсөхбаатар, Н.Ширчинхүү, Д.Батхүрэл, Д.Бат-Эрдэнэ, Ё.Улсболд, Э.Даш, Ж.Бямбадоньд, Л.Жамбал, С.Очирбат нараар манлайлуулсан хүчит 576 бөх барилдав. Энэ өдрийн барилдаанд Хонгорын Г.Жамбалдорж, Увсын Х.Мөнхжаргал, Хэнтийн С.Тэмүүлэн, Хөвсгөлийн Э.Өлзийсайхан нарын уран барилдаантай заанууд барилдсан бөгөөд Завханы Батцэнгэлийн Чимэдвандан бөхийн өргөөний дэвжээнд бүтэн жилийн дараа зодоглосон нь бас нэгэн сонин байлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд сумын заан Э.Даш учраагаа элэг бүс сэнжигнээс дүүгүүрдээд тавих нь арал чац сайтай, бяртай хүнд тохирсон мэх харагдлаа. Мөн өмнөх сарын сумын заануудын барилдааны нэгийн даваанд учраагаа сууж өмсөх мэхээр давсан Төв аймгийн Т.Олзбаатар энэ удаад босоо өмсөж давлаа. Өмсөх мэхийг ямарч байдлаас дархан хийдэг бололтой. Мөн Хэнтийн Бор-Өндөрийн С.Тэмүүлэн өөрөөсөө арал чацаар илт илүү өрсөлдөгчөө сэнжигнээс зайлж дугтран давж үзэгчдийг шуугиулсан бол жүдогийн Д.Төмөрхүлэг учраагаа хутгаж түлхээд тун ч төвөггүй орхив.
Хоёрын давааны эхэнд жүдоч Г.Түвшинжаргал учраагаа сууж өмсөөд, Бүрдний Г.Цэнддорж хөлд нь орж түлхээд, Сүхбаатарын Г.Хүрэлбаатар зайлаад, Хөвсгөлийн С.Үүртуяа зөрүүлж тахимдаад, Ховдын Н.Баттүвшин сугадаж тонгороод, Архангайн Т.Дашжамц харцагадаж шигшиж өргөөд, Төвийн Т.Олзбаатар давхар тохоод, Өвөрхангайн Д.Төмөрхүлэг тахимдаад, Их Богдын Б.Эрдэнэбуян давхар ачаад, Архангайн Б.Алтанхуяг дугтарч татаад, Хөвсгөлийн Э.Өлзийсайхан ард нь гарч тэвэрч өргөөд, Өвөрхангайн Б.Цэдэнсодном давуулж гуядаад давсан барилдаанууд урамтай сайхан барилдаанууд байлаа. Мөн Өвөрхангайн Нарийнтээлийн Ч.Эрдэнэбаяр Ховдын Алтайн О.Очбатыг хагалж татаад, Хэнтийн С.Тэмүүлэн учраагаа дугтарч татаад буцааж дотуур хутгаад, Таванханы Б.Баатарболд дагуулж сууж өмсөөд давсан барилдаанууд үнэхээр даацтай хийгээд уран болсныг дурдах нь зүйтэй болов уу.
Бөхийн барилдааны гурвын даваанд барууны магнай П.Өсөхбаатар бариа зөрөөн дээр давхар хамаад, Э.Даш сугадаж мушгиад буцааж зайлаад давсан бол өөр нэгэн Даш буюу Баянхонгор аймгийн харьяат залуу бөх Ч.Даш Завханы Д.Батхүрэлийг сугадаад мушгичихав. Энэ залуу нэгийн даваанд ИМХ-ий с.з Н.Загархоролыг, 2-ын даваанд өнөө жил Дундговьд дөрөв давсан Архангайн Б.Баатарсүрэнг орхисон бөгөөд нэг өдөр гурван зааныг цувруулсан нь “хоосонгүй”-н илрэл болов уу. Хэдхэн хоногийн өмнө өсвөрийн улсын аваргаас аз дутаж медальгүй хоцорсон Хантайширын Э.Жүгдэрнамжил жүдогийн Г.Түвшинжаргалыг ганцхан хонгодоод дайрчихав. Мөн Завханы Б.Хүдэрчулуун сугадаж мордоод, Их Богдын Г.Жамбалдорж хонгодож цацаад, чөлөөтийн Д.Анхбаяр суйлаад, Өвөрхангайн Б.Лхагвасүрэн Булганы Э.Сумьяабатыг хөнтрөөд, Булганы Л.Маналсүрэн Увсын Д.Цэнд-Аюушийг тахимдаад, Хөвсгөлийн Э.Өлзийсайхан Завханы Э.Одхүүг тонгороод, ИМХ-ий Б.Лхагвадорж Ховдын Н.Амарсайханыг суганд нь сэжээд, мөн ИМХ-ий С.Төмөрбаатар Шонхорын Д.Энхболдыг хутгаад давсан барилдаануудыг онцлууштай байв. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын заан Ядамсүрэнгийн хүү с.х Бумбаяр хэмээх залуу бие бага ч бэлчээр томтой гэдгээ харуулж өмнөх барилдааны их шөвөгт үлдсэн Ховдын Г.Хишигбатыг хөмрөөд давав. Харин энэ даваанд Эрчийн С.Доёддорж Увсын Э.Гансүх нарын барилдаан хэлтгий шийдэгдчихэв үү гэмээр харагдав.
4-ийн даваанд өнгөрсөн жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны уран барилдааны шагналт, өнөө жилийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын түрүү бөх Энхмэндийн Өлзийсайхан Завханы Ё.Улсболдын ард гараад гуд татчихав. Ёндонпэрэнлэйн Улсболд барагтай хүнд тахим буулгахгүй л бөх дөө, Энхмэндийн Өлзийсайхан их өсөхийн баталгаа энэ байг. Мөн Дундговийн Эрдэнэбатын Даш, Завханы Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ хэмээх арал дүүрэн хоёр сайхан залуу ар араасаа туг тойрч буйг харахад атан тэмээнүүд тэших мэт сүртэй сайхан харагдаж байв. Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнэ Төрийн тусгай хамгаалалтын газрын бөх с.з Л.Тодмандахыг шахаж татахад мэдэрч тохоод, Төвийн Ш.Алтангэрэл Ховдын Н.Баттүвшинг дотуур этээд, ИМХ-ий М.Лхагвасүрэн Шонхорын Б.Баянмөнхийг дугтарч татаад, Хөвсгөлийн Энхмэндийн Ширнэн Завханы Л.Лхүнрэвийг тонгороод давсан бол Бөх Билэгтийн Б.Мөнхтулга ИМХ-ий С.Төмөрбаатарыг зүүн гарыг нь цохиод баруун талд нь зайлж дугтраад уран давав. Энэ мэхийг чухам ямар мэх болохыг тодорхой хэлж мэдэхгүй байгаа тул уншигчдаасаа хүлцэл өчье.
Тавын даваанд зүүний магнай Б.Баянмөнх Хөвсгөлийн Э.Өлзийсайханыг хутгахад сөрж сугадаад тэр чигт нь түрээд давав. Харин барууны магнай чөлөөтийн П.Өсөхбаатар ИМХ-ий М.Лхагвасүрэнг амлаж хөлд нь орсон боловч дутуудаж Лхагвасүрэн алсын шуудагнаас татаад, давуулж мушгиад давсан шиг давав. Чойрын улсын аваргаар 7-д орж байсан М.Лхагвасүрэн бас ч хоосонгүй хүн гэдгээ ийн харуулав. Мөн зүүний дагавар Таванханы Н.Ширчинхүү Шонхорын М.Батнасанг хонгодож тойрч ард нь гараад сүлжиж хутгаад орхив. Завханы Т.Хайдавдорж Э.Энхбат начны дүү Энх-Амгаланг амлаж тойруулж шахаж татаад, Цайдам Ургацын С.Очирбат Увсын Тэсийн Б.Мөнхбаярыг хонгодоод, Завханы Б.Чимэдвандан Хантайширын Х.Дарамзагдыг сугадаж тахимдаад, ИМХ-ий Б.Цэрэндагва ҮБТДС-ийн Б.Алтангэрэлийг хутгаад, Булганы Л.Маналсүрэн Аваргын Л.Жамбалыг тэвэрч шидэхэд мэдэрч суллаад тус тус шөвгөрөв. Мөн Ширнэндоржийн Алтангэрэл Хөвсгөлийн Ширнэнг тун ч айхтар тохож баруун ташаагаа дархан гэдгийг нотлов. Энэ даваанд Булганы Г.Ганбаатар Дорнодын М.Билгүүдэй нар тунаж Сайханы Г.Ганбаа мордож түрээд давлаа.
Зургаагийн даваанд жүдоч Б.Баянаа Өвөрхангайн М.Лхагвасүрэнг, Н.Ширчинхүү Архангайн Б.Чинбатыг амлаж төвөггүй давцгаав. Аваргын Ж.Бямбадоньд энэ өдөр тун сайн үзсэн Төвийн Г.Пүрэвдоржийг хонгодож цацаад чимээтэйхэн тавив. Нөмрөгийн Т.Хайдавдорж Бүрдний Г.Цэнддоржоос даагаа нэхэхээр амласан ч Цэдо дагаж мордоод дахин давснаар энэ намрын хоёр барилдаанд хоёуланд 6 давлаа, Хайдаваар. Өнөө жилийн улсын наадамд хоёр давсан Завханы Э.Доржсүрэн таван бөхөөс Булганы Г.Ганбаатарыг амласан ч мордуулж унав. Завханы Б.Чимэдвандан Хонгорын “ногоон зодогт”-оор даваа ахиулсан бол тунасан хоёрын барилдаанд Ш.Алтангэрэл этээд давав.
Долоогийн даваанд жүдоч Б.Баянаа гоцлож, Н.Ширчинхүү Ш.Алтангэрэлийг, Д.Бат-Эрдэнэ Г.Ганбаатарыг, Э.Даш Г.Цэнддоржийг амлаж Ж.Бямбадоньд Б.Чимэдвандан нар тунав. Алтангэрэлийн дархан тохоонд Н.Ширчинхүү их л хүчтэй газардав. Мөн Сайханы Г.Ганбаатар энэ өдөр бэлтгэл сургуулилт тун ч сайхан байгаагаа харуулж мушгиж тонгороод Даниаг давав. Э.Даш нутаг ойр Г.Цэнддоржийг төвөггүй орхисон бол Б.Чимэдвандан Доньдыг шахаж татаад давлаа.
Наймын даваанд хоёр жүдоч хоорондоо хүч үзэж Б.Баянаа давсан бол Даш гоц мөргөв. Г.Ганбаатар Б.Чимэдванданг сайхан тонгорсон ч барьцаа алдаад доор нь орчихов.
Есийн даваанд Б.Чимэдвандан гоц мөргөж, жүдоч Б.Баянмөнх Э.Даш нар хүч үзэв. Даш барилдаан эхлэнгүүт дотуур дан хавирч угсруулж дугтраад дөрвөн хөллүүлж алсын шуудагнаас тойрч эргүүлээд давснаар үзүүр булаалдахаар шалгарав.
Түрүү үзүүрийн барилдаанд Э.Даш хашиж мордон давснаар түрүү бөхөөр тодорч Б.Чимэдвандан үзүүрлэлээ. Аймгийн цолыг аваагүй биш авч үзсэн энэ хоёр залуу ийнхүү түрүү үзүүрт үлдлээ. Эрдэнэбатын Даш хэмээх арал бяр, бүх зүйл нь тэгшхэн энэ залуу ирэх жил Дундговийн наадамд түрүүлж ч мэдэх. Энэ барилдааны даваа бүрт хийгүй нягт, зоримог сайхан, түргэн шуурхай барилдаж Завханы Б.Очирбат, мөн Завханы С.Доёддорж, Дарханы С.Очирбат, Өвөрхангайн Г.Цэнддорж, Ховдын Б.Баянмөнх, Завханы Б.Чимэдвандан нарын тун ч ширүүхэн өрсөлдөгчдийг илүүрхэн давж түрүүллээ. Батцэнгэлийн Чимэдвандан жил гаруй барилдаагүй ч формоо алдаагүйгээ харуулж Таванханы Я.Мандалбаяр, Хантайширын Х.Дарамзагд, Баянхонгорын Г.Жамбалдорж, Өвөрхангайн Ж.Бямбадоньд, Булганы Г.Ганбаатар нарыг цувруулан орхиж үзүүрт хүрлээ.
Энэ барилдаан элдэв маргаан будилаангүй, шилдэг залуус ширүүхэн өрсөлдсөн барилдаан болсон бөгөөд сүүлд шалгарч үлдсэн есөн бөх бүгд ирэх жил аймаг аймагтаа цолд хүрэхэд үгүй гэх газаргүй мундаг залуус байлаа.
Барилдааны өмнөхөн дэвшүүлсэн таамаг маань тун ч дөхөж Эрдэнэбатын Даш, Бүрнээгийн Баянмөнх, Нямсүрэнгийн Ширчинхүү, Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ, Жигжидсүрэнгийн Бямбадоньд, Гомбодоржийн Цэнддорж, Тогтохын Хайдавдорж, Ширнэндоржийн Алтангэрэл, Ганпүрэвийн Ганбаатар, Сүрэнжавын Очирбат, Бизьяагийн Цэрэндагва нар түрүүлж үзүүрлэж, шөвгөрсөн бол Энхмэндийн Өлзийсайхан, Энхбатын Жүгдэрнамжил нар зоригтой сайхан барилдаж шилдгүүдээр 3,4 давлаа.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна