Л.Данзанноров: Морь танихдаа нүдтэй аавын минь цуглуулж өгсөн адууны үр төлүүд одоо ч сайн давхиж байна


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ламжавын Данзанноровтой ярилцсанаа хүргэж байна. Хурдан морины уяа сойлго тааруулах болсоор гуч гаруй жилийг үдэж байгаа Алдартын унаган адууны чанар чансааг нь таньсан морины хорхойтнууд Сэлэнгийн зүг хүлгийн жолоо залах нь олонтаа гэх юм билээ.
-Данзанноров Алдарт хурд ирлэж, уяа тааруулаад хичнээн жил болж байна вэ?
-1980 онд сургуулиас гарч мал дээр гарах болсноосоо хойш уяа эвлүүлж байна. Түүнээс хойш гуч гаруй жил хурдан тууртын хийморьт сүслэн явна даа. Энэ хугацаанд аймгаас гуч гаруй түрүү, хориод айрагны эзэн боллоо. Сумаас бол бас л хориод тооны юм бий. Ер нь Сэлэнгийнхээ аймаг сумын наадмаас айраг түрүү алдаж үзсэнгүй. Дарханы 40 жилийн ойгоор Тогоруу хүрэн азаргаа гурваар давхиулж, Сэлэнгийн бага хурдад түрүүлгэж байлаа. 1995 онд Зүүнбүрэнгийнхэн улсын наадамд оролцохоор зохион байгуулалттай явахад би халтар даагатайгаа очиж, наймаар давхиулж байлаа. Бас Заамарын бүсэд бор даагаа зургаагаар оруулж байсан гээд айрагт багтаагүй ч аравт орсон чансаа өндөр наадмуудын тухай одоо ч дурсах дуртай байдаг юм. Дээхэндээ улс бүсэд наадахаар явдаг л байлаа.
-Таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Би өөрөө уяж сойхоос гадна гадагшаа зарсан унаган адуунууд маань ч хурдан байгаад баярладаг юм. Нэлээд адуу гадагшаа зарсан. “Иточу” Энхбатад Гоё халтар нэртэй халтар үрээ, Бүжин халтар нэртэй хээр үрээтэйгээ өгсөн. Бүжин халтраараа азарга тавьсан дуулдаж байсан.Одоогоос арван хэдэн жилийн өмнөх зүйл болохоор заримыг нь мартаж дээ. Ямар ч байсан улсын наадамд Бүжин халтар давхиж, бүсэд айргийн таваар орсон гэж байсан байхаа. Бас “Макс”-ийн Ганбаатарт нэг сартай хүрэн үрээ очсон нь айрагдсан. Манай унаган адуу гар дамжиж Тод манлайд очсон байна лээ. Би Сэлэнгийн Сүбээдэйд өгсөн байсан юм.
-Таны унаган адууны дээд угшил нь аль зүгийнх байна вэ?
- Аавынхаа буянд насныхаа хоолтой залгасан азтай хүн дээ, би. Миний аав Зүүнбүрэн сумандаа засгийн адуу малладаг байсан юм. Аавыг адуу маллаж байх үед Зүүнбүрэнгийн сангийн аж ахуй дандаа шилмэл буюу цус орсон эрлийз адуутай байлаа. Морь танихдаа нүдтэй аавынхаа цуглуулж өгсөн адууны үр төлүүд одоог хүртэл сайн давхиж байна. Хувьчлалын үеэр хэдэн гүү байдас авч үлдсэн нь надад өвлөгдөн ирээд байгаа нь энэ. Би ч адууныхаа цусыг сэлбэхийн тулд Хэнтий, Сэлэнгийнхээ Зүүнбүрэнгээс азарга авч, эндээс манай адуу нэлээн сайжирсан болов уу гэж боддог юм.
-Зүүнбүрэнгийн адуу ямар үнэ ханштай байна вэ?
-Миний дээр ярьсан Иточу Энхбатад очсон үрээ гэхэд давхиж байсан адуу. Даагандаа тав зургаа түрүүлж, шүдлэндээ гурав түрүүлээд зарагдсан нь тэр. Эх нь шарга халтар гүү, эцэг нь жороо халтар азарга байлаа. Энэ шарга гүүнээс бас цавьдар морь гарсан улсад очиж долоогоор давхиж байсан юм. Бас жижиг халтар даага улсад 18-аар давхиж, аймаг суманд бол гуч гаруй айраг түрүү авч байлаа. Тухайн үед чинь гурван сая орчмоор л өгч байлаа. Харин Ганбаатар Тод манлайд очсон үрээ жороо халтар азарганы төл байгаа юм. Жороо халтар азарга өөрөө давхиж шалиагүй л дээ. Төлүүд нь л сайн давхисан юм. Ер нь манай адууны чансааг мэдэх Сэлэнгийнхэн бол наймаа их хийнэ. Авсан өгсөндөө өлзийтэй байхыг ерөөлийг өргөөд л өгөөд явуулдаг. Очоод айраг түрүүнээс мултрахгүй байгааг нь дуулаад баярлаж л суух юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна