Уяач Д.Ядам: Зарсанаасаа бэлэглэсэн адуу нь олон доо


Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Д.Ядамтай ярилцсанаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон үеийн түүхээс яриагаа эхэлье дээ. Хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон бэ?
-1983 онд цэргээс халагдаж ирэхэд том ах Д.Монхор маань малаа оторлоод Эрдэнэцагаан сумын Харгилтай гэдэг газар нутаглаж байсан юм. Тэгээд 6 сар гаргаад ахындаа очиж, ах бид хоёр нэг нэг даага уяж эхэлсэн. Сунгахаар ахын даага хурдан, минийх ард нь үлдээд л байдаг байлаа. Залуу байсан болохоор алдаа оноог засаж мэддэггүй байсан юм байлгүй дээ. Удалгүй наадам болж ахтайгаа хоёулаа даагануудаа хөтлөөд сумын наадамд явсан.
-Эрдэнэцагаан сумын уу?
-Тийм. Тэгсэн миний даага түрүүлж, ахын маань даага айрагдсан. Тэгж л анх бие даан морь уяж, уясан морио түрүүлгэж байлаа. Мөн ч их баярлаж билээ. Тэр цагаас хойш сум орон нутгийнхаа наадмаас 40 гаруй айраг түрүү байна. Манай адуу Д.Шарын хар хүрэн азарганы угшилтай юм. Хүрэн азарганы дээд угшил нь Дарьгангын Дүйдэнгийн хар азарга.
-Сумын наадамд даага түрүүлгэж эхэлсэн хүн түүндээ урамшиж, нэг хэсэг бага насны адуугаар дагнасан боловуу гэж таамаглаж байна?
-1983, 1993, 1994 оны сумынхаа наадмуудад даага түрүүлгэсэн байдаг юм. Харин сүүлийн жилүүдэд айрагдсан даага цөөнгүй бий. 2011 онд Сүхбаатар аймгийн төвд болсон УИХ-ын гишүүн Р.Будын нэрэмжит хурдан дааганы уралдаанд бор даагаа гуравт хурдлуулсан.
-Онгон сумын “дааган” Ядмаа юмаа даа?
-Бусад насны морьд маань ч гэсэн сайхан уралддаг юмаа. Халиун морь, буган морь, хүрэн морь, халтар соёолон, хонгор үрээ, бор үрээ гээд намайг баярлуулсан олон сайхан хурдан буянгууд бий.
-Таны нэртэй хурдан хүлгэд энд тэндэхийн наадмуудын үеэр цөөнгүй зарлагдах болсон. Адууны наймаа хэр хийж байна даа?
-Би олонтойгоо хурд хуваан цэнгэж яваа моринд дуртай монгол эр хүний нэг. Миний том хүү Я.Түвшинбаяр хоёр жилийн өмнө хар морь, халтар соёолон хоёроо Төв аймагт аваачиж уях болсон юм. Морьд нь сунгаануудад өнгөнд байна л гэж байсан чинь хэд хоногийн дараа ярьтал хар морь нь Баян-Өнжүүл сумын наадамд түрүүлээд мотоцикль авлаа гэсэн. Ахиад хэд хоногийн дараа ярьтал Б.Наранхүү ахтай наймаа хийгээд хоёр морио зарчихлаа гэж байсан. Түүнээс хойш халтар соёолон нь “Нийслэлийн хурд-2012” уралдаанд гуравт давхиж, Дундговьд болсон “Их мандал-2012” уралдаанд 12-оор давхисан гэсэн. Түүнээс гадна жижиг уралдаануудад хэд хэд айрагдсан гэсэн.
-Хар морь нь яаж давхисан гэнэ. Сураг дуулсан уу?
-Хар морь ч Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар гэдэг хүн дээр очоод энэ өвөл айрагдаж байгаа дуулдсан. Миний хүү Түвшинбаяр бас нэг сайн Буган морьтой байснаа ХХЕГ-ын хурандаа С.Нэргүйбаатартаа бэлэглэсэн гэнэ лээ. Буган морь нь сайхан уралдаж, өвөл Дорнодын уралдаанд аман хүзүүдэж байгаа дуулдсан.
-Гарсан адуунууд давхиад л байгаа юм байна. Ер нь хамгийн үнэ хүрч зарагдсан нь ямар адуу вэ?
-За даа зарсанаасаа бэлэглэсэн нь олон доо. Соёолондоо сумынхаа наадамд түрүүлж, өөр хэд хэдэн наадамд айрагдсан халиун морио УИХ-ын гишүүн Б.Наранхүүд бэлэглэсэн. Одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд байгаа. Өнгөрсөн жил Төв аймгийн Баяндэлгэр сумын наадамд түрүүлж байгаа дуулдсан. Мөн Сэргэлэн сумын Б.Сүхбаатар дүүдээ халиун мориныхоо дүү шарга азаргыг бэлэглэсэн нь Дундговийн бүсэд 20-иор орж байна лээ. Төв аймгийн Баянцагааны Ч.Гансумд хээр морь бэлэглэсэн нь энэ хавар бас нэг айрагдсан дуулдана лээ. Бас Говь-Алтай аймгийн харъяат Б.Ганбаатар дүүдээ нэг даага бэлэглэсэн нь тэндээ очоод тав айрагдаж, түрүүлсэн гэсэн.
-Ядамын хурдан бор гэх хурдан хүлгийнхээ удам судар, амжилтынх нь талаар сонирхуулаач?
- Бор үрээ маань дааган цагаасаа эхлэн уралдаж одоогоор найман айраг, түрүү хүртээд байна. Бор үрээний эцэг нь миний унаган хар азарга байдаг юм. Эх нь манай сумын О.Энхбаяр гэж миний хуурай дүүгийн адууны бор гүү байдаг. Хязаалан байдас би авч байсан юм. Ерөөлтийн халзан морьтой угшил нэгтэй гэсэн үг л дээ. О.Энхбаяр чинь О.Үнэнбаярын ах нь байгаа юм.
-Адуу хурдан байгаа хэдий ч байнга чанаржуулж, цус сэлбэж байх хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр хэр анхаарч байна?
-Удам угшилтай сайн азарга болон гүүнд бол гар татдаггүй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн жил сумынхаа наадамдаа гуравт давхисан хязааланг авсан. Одоо ногооны соёолон болно. Удам угшил сайтай сайхан ч адуу байгаа юм. Гүү гэвэл Сүхбаатар сум орж Ж.Лхасүрэн гэж хүнээс сайхан бор гүү унагатай нь авсан. Бас шинэ цагийн монгол адуу гаргаж авах тал дээр анхаарч Сэргэлэн сумын Б.Сүхбаатарын Акварс гэж Англи азарганд гүү тарьж эр хүрэн халзан унагатай болсон. Энэ мэтчилэн адуугаа сайжруулах тал дээр анхаарч л байна.
-Адуугаа чанаржуулж байгаад алсдаа томхон довон дээр уралдах зорилго тавьж байна уу? Ер нь та хамгийн холдоо хаана очиж наадсан бэ?
-Ах нь харин энэ тал дээр чинь жаахан тааруу хүн байгаа юм. Хамгийн хол нь Дорнод аймгийн Матад суманд болсон Хатиган гурван хошууны анхдугаар их наадамд л явж наадаад Буган соёолонгоо айрагдуулсан. Ер нь хол явж наадаж байгаагүй. Харин одооноос хүүхдүүд маань томорч бие даан морь уяад эхэлчихсэн. Тэд маань л холхон явж уралдах байх.Энэ олон жил морь уяхдаа ганцхан удаа бүсийн наадамд явсан хүн шүү дээ./инээв/
-Удам дагаж уяа эвлүүлж буй залуус аавынхаа хүслийг гүйцээн том довон дээр одтой сайхан наадах байхаа. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна