П.Ням-Очир: Хонины морио овооны наадамд түрүүлгэчихээд моринд орчихсон


Хөвсгөл аймгийн Ханх сумын уяач П.Ням-Очир энэ удаагийн ярилцлагын эзэн байлаа.
-Сумынхаа уяачдын холбоо тэргүүлэгч гишүүн юмаа даа?
-Тийм. Энэ жил багаа төлөөлөн сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Бидний хувьд адууныхаа угшил болоод уяаны арга барилаа сайжруулах тал дээр туршлага судлах зүйл их байна. Би ч хөгширсөн хойноо морь, бөхийн хорхойтон болсон хүн дээ. Моринд орохоос өмнө баяр наадмаа үзэлгүй 10 хэдэн жил болсон гээд бод доо. Хүүхдүүд баяр наадам үзэх гээд явчихна. Би мал хуйгаа хараад гэртээ үлдээд радиогоороо л бөхөө сонсчихдог байлаа. Харин одоо бол уяж сойсон морьдоо мордуулчихаад нулимсаа барьж дийлэхгүй уярч суудаг болсон.
-Хожуу моринд орсон гэсэн үг үү?
-Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоос хойш л морь уяж байна. Миний том хүү хурдан морины унаач байгаад томдоод хасагдсанаасаа хойш уяа сойлго тааруулж байгаа юм. Тэгсэн 2006 онд хүү маань хонины морио уяж уралдуулъя гэлээ. Би ч уул хаданд унадаг морио уяулах жоохон дургүй байсан ч уясан чинь овооны баярт түрүүлээд ирдэг байгаа. Манай сумын хууччуул чинь овоо баяруудыг дамжаад л уралдчихна шүү. Тэр овооны баяр 20 гаруй их насны морьд мордсоноос ихэнх айраг түрүүтэй хурдан хүлгүүд байсан. Тийм байхад түрүү магнайд ирсэн нь баяр бахдал төрүүлэхээс өөр яах билээ. Болоогүй хул морь маань Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, "Эв модны наадам", сумын баяр наадам гээд гурван том баярт түрүүлсэн нь моринд орохын эхлэл байлаа. Тэрнээс манай удамд уяач хүн байгаагүй л дээ. Энгийн хөдөөний малчин айл. Тэмээнээс бусад дөрвөн хошуу мал малладаг байсан юм.
-Тэгэхэд хул мориндоо ямар уяа хийсэн бэ?
-Гурваас дөрвөн хоног уяж, жаахан хөнгөрүүлсхийгээд тавьчихсан. Элдэв тэжээл тариа хэрэглэхгүй, байгалийн цагаан өвсөөр нь өглөө адуунаас нь барьж авчраад л уячихна. Тэрнээс нэг их сүрхий уяаны ажил хийж байгаагүй, хөөрхий. Манай нутагт чинь үсэргээ, хөлс хоёроор л уяна шүү дээ. Сайхан эсгийгээр битүү нэмнээд хөлс авчихдаг юм. Энд сонирхуулахад миний хар морь уяа сойлго нь сайхан таараад ирэхээрээ хүүхдээ булгиад шидчихдэг зантай. Хүүхдээ булгихгүй, элдэв ааш авир гаргахгүй бол уяа сойлго нь таараагүй байнаа л гэсэн үг дээ. Хүүхдээ булгиад ирэхээрээ л сумын наадамд гарцаагүй айрагддаг ааштай ч хурдан буян байгаа юм. Уяач эзэн, унаач хүүхдээсээ өөр хүнийг дөхүүлэх ч үгүй гээч.
-Хул морь тэрнээс хойш яаж давхисан бэ?
-Сумын наадамд арав гаргаж нэг ирсэн. Хөгширч байгаа болохоор тэрнээс хойш уяагүй ээ.
-Түүнээс хойш хэрхэн наадаж байна даа?
-Би Буджавын Доржпүрэв найзаасаа нэг хар морь авч, харин дүүгээр нь азарга тавьсан. Тэднийх сумандаа нэлээд хурдтай, угшил сайтай адуутай айл л даа. Одоо энэ хар мориороо наадаж байна. Бас миний өөрийн унаган адуу болох нэг хар морь бий. Найзаасаа авсан хар морь надад ирсэн эхний жилээ сумандаа зургаагаар давхиж, дараа жил нь айргийн таваар хурдалсан. Бас ноднин суманд болсон хоёр том наадам хоёуланд нь аман хүзүүдсэн.
-Энэ хугацаанд хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Би сумын наадмаас нэг түрүү, долоо, найман айрагтай. Дээрх амжилтаас гадна бага насны адуу хэд хэдэн удаа айрагдуулсан. Найзын азарганы ууган төл нь даага суманд уралдаж айргийн дөрвөөр орсон. Энэ жил хадам ээжийн маань 95 насны ой болсон. Манайхан Ренчинлхүмбэ суманд ургийн баяраа хийлээ. Хүүтэйгээ очиж наадсан байгаа.
-Адууныхаа цусыг сэлбэх ажлыг хэр хийж байна вэ? Адуугаа богино хугацаанд сайжруулъя гэвэл азаргаар нь гэдэг дээ.
-Тэгэлгүй яахав. Миний азарга гарцаагүй сайн л даа. “Өлзийн хар" гэж сумандаа олон айраг түрүүтэй хурдан азарга байлаа. Сумын наадмын азарга барианд орлоо гэхэд улсууд "Өлзий хар" л биз дээ гэдэг байсан юм. Тийм хурдан азарганы удмын азаргатай. Сүүлд нэг охин даагатай болсон. Манай хүүгийн найз Завхан аймгийн Тэс сумаас манай Цэцэрлэгт ирсэн байгаа юм. Тэр найз нь хүүд охин даага бэлэглэсэн. Одоо нэг охин даага нэмж авъя гэж бодоод л байна.
-Хүүхдүүд бас моринд орчихсон уу?
-Тийм ээ. Би дөрвөн хүү, нэг охинтой. Одоо хөвгүүд бүгдээрээ л морь сонирхдог болсон. Том хүү маань морь уяж дүү нартаа зааж зөвлөдөг юм. Саяхан өрх тусгаарлаад байгаа. Гурав дахь хүү маань ТМС төгсөөд улсын тусгай хамгаалалтын газарт ажилд орж байгаа. Бага хүү маань долоодугаар анги төгсөж байна. Энэ жилээс мориноос хасагдаад уяаны ажил руу орж байна. Би өөрөө хожуу моринд орсон хүн болохоор хүүхдүүдээ эртхэнээс нь морь уяулна гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна