Х.Эрдэнэбат: Ханх сумандаа сүүлийн 100 жилд дээгүүр давхисан хурдан азаргануудын төлийг цуглуулж байгаа


Хоймор нутгийн хийморилог уяачдын нэг Ханх сумын уяач Х.Эрдэнэбатын ярилцлагыг хүргэж байна.
-Таны өвөг дээдэс морь уядаг байв уу?
-Миний ээж, аав эмч хүмүүс. Аав маань Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул хүн л дээ. Залуудаа аймгийн эмнэлгийн ерөнхий их эмчээр ажиллаж явсан бөгөөд 1987 онд бурхан болсон. Харин ээж маань Ханх сумын эмнэлгийн салбарын эрхлэгч, эх баригч эмчээр ажиллаж байгаа ерээд оны үед тэтгэвэртээ гарсан. Тэр үед дөрөвдүгээр ангийн хүүхэд би ээжтэйгээ хөдөө мал дээр гарснаас хойш өдий хүртэл буянт малынхаа үр шимийг хүртэн амьдарч байна. Энэ хугацаанд бид 3000 гаруй төл хүлээн авч бойжуулж, ээж маань мянгат малчин боллоо. Анх бид хоёр чинь 30 орчим л малтай эхэлж байлаа шүү дээ. Манай ээж хурдан морь сонирхдог бол ах барилдана. Нэг нь морио харж, нөгөө нь бөхөө хараад нулимсаа барьж дийлдэггүй улс даа. Малчин болж хөдөө гарахдаа нэг л морьтой байсан бол одоо 40-өөд адуутай болсон. Эндээс авга ахынхаа хүүд 10-аад адуу таслаж өгсөн. Дандаа л хурдан удмын нутгийн шилдэг азаргануудын үр төлүүд байгаа. Анх мал дээр гарчихаад сумын Алдарт уяач Даваадорж гэж хүний азарганд гүүнүүдээ тавьж, арваад төлтэй болсон нь одоо бүгд уралдаж байна. Миний хувьд уяа сойлго тааруулаад дөрөв дэх жилдээ явна. Анх соёолон үрээгээр уяаны ажил эхэлж байлаа. Манайхан Ханх сумандаа сүүлийн 100 жилд дээгүүр давхисан хурдан азаргануудын төлийг цуглуулж байгаа. Энэ ажил маань 80 хувьтай явж байгаа. Одоо манай адуунд 90 гаруй жилийн өмнө уралдаж байсан Алдарт уяач Буяндайн саарал азарганы төл болон тэр үед хурдалж байсан алдартай хурдан азаргануудын зургаагаас долоон гүү байна.
-Сүүлийн 100 жилд дээгүүр давхисан азаргануудын үр төлийг цуглуулах ажил 80 хувьтай гэлээ. Яаж ийм богино хугацаанд амжуулж байна вэ?
-Ахмад уяачдаасаа асууж сураглаж байгаад олдог юм. Тухайлбал аймгийн Алдарт уяач Мишка гуайн адуунаас хоёр гүү авсан. Алдартын сумандаа гурав түрүүлсэн азарганы эцэг нь Дашдоржийн бор гэж сумандаа найман жил түрүүлсэн азарга байна. Түүний эцэг нь Даваасамбуугийн бор гэж таван жил түрүү магнайд хурдалсан бол эцэг нь болох Буяндайн саарал долоо найман жил түрүүлсэн байна. Тэгэхээр 20 гаруй жилийн түрүү гэхэд л нэг удмын адуунууд болчихож байгаа биз дээ.
-Тэгвэл сүүлийн 100 жилийн хугацаанд Ханх сумын наадамд хэдэн азарга түрүүлсэн байдаг юм болоо?
-90 жилийн хугацаанд Ханх сумын наадамд 14, 15 азарга л түрүүлсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл цөөхөн азарга тогтмол амжилттай олон жил уралддаг байж л дээ. Манай сумын Самбуугийн хар гэж хурдан азарга байлаа. Энэ хар азарганы охин төлийг Мишка гуай худалдаж аваад, гарсан охин төлийг нь би худалдаж авсан. Мишка гуай “би 70 гарчихлаа. Ганц хүү маань өнгөрлөө. Энэ хурдан адууг хэнд өгөх билээ. Энэ хурдыг энэ голдоо л үржүүлж явмаар байгаа юм. Энэ ажлыг чи хийж чадна” гээд адууныхаа дээжээс надад өгч байсан юм. Одоо надад тэр адууны үр төлүүд сайн давхиж байгаа. Өвөг дээдэс нь ингэж уягдаж байсан тэрийг нь бодолцоорой гэхчилэн өвгөн одоо ч зааж зөвлөн, дэм болдог юм.
Шинэ-Идэр суманд нэг их хурдан азарга байсан юм гэнэлээ. Тэр азарганы төл гүүг Галт суманд миний авга ах аймгийн Алдарт уяач Бямба хүний зургаа түрүүлсэн хээр азарганд тавиад охин төл гарсан юм. Тэрийгээ шүдлэн байдас байхад нь аймгийн Алдарт уяач Даваадоржийн хээр азарганд тавьж эр унаган төрсөн. Би тэр унагаар нь азарга тавьж хээр азаргатай болсон. Мөн Бадрахын халтар гэж хурдан азарганы эр төлийг худалдаж авч азарга тавиад байгаа.
-Уяаны эрдмийг хэнээр заалгаж байна. Уяаны багш бий юу?
-Анх удаа бие дааж уясан азарган соёолон маань 19 азарганаас 13-д давхиж байлаа. Тэр үед уяаны багш хэрэгтэйг ойлгосон. Морь уяна гэдэг амаргүй ажил болохыг биеэрээ мэдэрсэн болохоор онолын талаас нь нэлээн судалсан л даа. "Хүлэгчийн нууц"–аас эхлээд хурдан морины тухай гарын авлага бүхий ном олныг уншсан. Гэвч бодож байсан шиг үр дүн гараагүй. Ингээд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Алдарт уяач Пүрэвжав гэж хүнд хадаг бариад очлоо. Тэгсэн гэрт нь их олон хүмүүс байсан болохоор жаахан хүлээзнэж байгаад хөл татрахаар хадгаа гаргаад хэрэг зоригоо хэллээ дээ. Тэгсэн маш их гайхсанаа “за юу болов” гэнэ. Тэгэхээр нь надад эрдэм чадалтай уяаны багш хэрэгтэй байна. Намайг шавиа болгож авна уу гээд сөхрөөд суучихлаа. Тэгсэн гэр дотор бөөн инээдэм болж, багш шавь бололцсон. Багш маань манай суманд 25 настайдаа анх ирж байсан юм билээ. 40 гаруй жил морь уяхдаа хамгийн олон айраг түрүүг хүртсэн хүн л дээ. Намайг шавь болж байхад нас дээр гараад морио уяхаа больчихсон байсан юм. Ингээд багш бид хоёр 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ой, Ханх сумын 80 жилийн ойн наадамд хавчиг азаргаа 11-ээр, хавчиг морио их насанд дөрвөөр, соёолон наймаар, хязаалан айргийн таваар тус тус хурдлуулж тун ч одтой наадсан. Тэр үед багш маань “би энэ амжилтыг есөн жил уяж байж авч байлаа. Харин чи морь уяад хоёр дахь жилдээ авлаа, сайн байна шүү. Залуудаа л их юм амжуулдаг юм ш дээ. Аймгийн Алдарт уяач болоорой” гэж хэлж байлаа. Багш маань ноднин бурхан болсон. Би багшийнхаа хэлснээр бие дааж морьдоо уяад гурван бэсрэг наадмаас 10 гаруй айраг, түрүү авлаа. Сумынхаа баяр наадмаас нэг түрүү, гурван айраг, хоёр цулбууртай наадаад байна. Манайхан айргийн таваас арвын дотор давхисан морьдоо тэгж ярьдаг юм.
-Өнгөрсөн онд хэдэн насны хичнээн морь уясан бэ?
-Таван насанд зургаан морь уясан. Энэ хугацаанд би даага уяж үзээгүй л дээ. Аймгийн Алдарт уяач Пүрэв гуай “даага битгий уяарай. Гэмтэл бэртэл авахдаа амархан, хөлөө авах нь их учраас туршлагатай сайн уяачийн хийх ажил байдаг юм. Бядтай сайн адуу төрсөн байхад уяаны алдаа гаргаад дааган насанд нь бэртээчихвэл хэцүү. Тиймээс хөл гар нь бэхэжсэн хойно нь морио гамнаж уяж байгаарай” гэж захьсан юм. Тийм болохоор залуу уяачийн хувьд ойрын таван жилдээ даага уяхгүй гэж бодож байгаа. Ер нь буурлын үг үнэтэй учраас аль болох ахмадынхаа үгийг сонсож, амьдралдаа ажил хэрэг болгохыг чухалчилдаг. -Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань хурдан байж тод магнай, торгон жолоо өргүүлж яваарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна