Өсвөрийн бөхийн барилдаан боллоо


“Бөхийн намрын баяр”-ын хүрээнд зохион байгуулсан өсвөрийн бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. 1997 оноос хойш төрсөн хөвгүүд оролцон барилдсан бөгөөд өнөө жилийн өсвөр үеийн УАШБ-ы бага насны ангилалд гутгаар байр эзэлсэн, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын заан Осгондаваагийн Эрдэнэбат, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өнөө жил түрүүлсэн сумын заан Б.Содном, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, өсвөр үеийн УАШБ-ы мөнгөн медальт Даваадоржийн Эрдэнэтулга, өнөө жилийн улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд дунд шөвөгт үлдсэн, Ховд аймгийн Дуут сумын харьяат Батхишигийн Одгэрэл нараар манлайлуулсан 80 бөх зодоглов. Барууны магнай сумын заан Б.Содном Шонхорын Н.Даваасүрэнд хоёрын даваанд өвдөг шороодсон бол Аваргын Э.Ананд Шонхорын А.Азбаярыг өмсөөд шидчихэв. Гурвын даваанд Э.Ананд ОБЕГ-ын Аврагч СХ-ы бөх, Завхан аймгийн өнөө жилийн өсвөрийн түрүү Ц.Нямдавааг сунгаж татаад, Шонхорын Н.Даваасүрэн мөн ОБЕГ-ын Б.Түвшинтөгсийг дунгуйлдаж татаад давсан бол Төв аймгийн харьяат Н.Пүрэвдорж Өмнөговь аймгийн арслан С.Идэрсүрэнгийн хүү Номин-Эрдэнийг таллаж тахимдаад давлаа. Дөрвийн даваанд Ховдын Б.Одгэрэл Төвийн Н.Пүрэвдоржийг бярдаж түрээд, Хилчиний Н.Өсөхбаяр Шонхорын Н.Даваасүрэнг мордоод давав. Тавын даваанд сумын заан О.Эрдэнэбат гоц мөргөж, Аваргын Эрдэнэтулга Хилчиний Өсөхбаярт шороодсон бол Аваргын Э.Ананд Ховдын Б.Одгэрэлийг дунгуйлдаж татаад уран давав. Зургаагийн даваанд Хилчиний Н.Өсөхбаяр гоцлож, с.з О.Эрдэнэбат Э.Ананд нар хүч үзэв. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагт болсон УАШБ-д хоёр бөх таарч барилдахад Э.Ананд дунгуйлдаж татах мэхээр давсан бол энэ удаад мөн элэг бүс сэнжигнээс дунгуйлдаад давав. Үзүүр булаалдах барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Хилчин спорт хорооны бөх Н.Өсөхбаяр арлаар илүүрхэж давсан бол, улсын аварга шалгаруулах барилдааны уран барилдааны шагнал хүртсэн, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, Аварга сургуулийн сурагч Э.Ананд уран барилдаанаар үеийн нөхөд болоод үзэгч олноо шуугиулсаар үзүүрлэж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, сумын заан О.Эрдэнэбат шөвгийн гуравт шалгарлаа. Харин шөвгийн тавд Ховдын Б.Одгэрэл, Аваргын Д.Эрдэнэтулга нар үлдэв. Дүйзийг хоёрын даваанаас сонирхоно уу.
Хоёрын даваа
1. О.Эрдэнэбат с.з Хэнтий - А.Нармандах Аварга
2. Б.Содном с.з Аварга - Н.Даваасүрэн Шонхор
3. Д.Эрдэнэтулга Аварга - М.Цэндсүрэн Аварга
4. Б.Одгэрэл Ховд - Д.Цэнд-Аюуш Аварга
5. Д.Ариунбаатар Аварга - Б.Бат-Өлзий Шонхор
6. М.Баяржаргал Олонлог - Б.Төмөр-Очир Аварга
7. Ц.Адъяасүрэн Аварга - Б.Түмэнтөр Архангай
8. Ц.Нямдаваа ОБЕГ - Ж.Бямбадорж Аварга
9. А.Азбаяр Шонхор - Э.Ананд Аварга
10. Ц.Мягмардорж 102-р сургууль - М.Хүрэлбаатар Аварга
11. Ч.Лхагвасүрэн 102-р сургууль- Г.Хишигсайхан Булган
12. Б.Түвшинтөгс ОБЕГ - М.Түвшинбаяр Аварга
13. И.Номин-Эрдэнэ Өмнөговь - Б.Нямдорж Аварга
14. Ж.Жавхлан Аварга - С.Лхагвасүрэн Булган
15. Г.Өлзий-Орших Аварга - Ж.Далайбаатар Шонхор
16. Н.Өсөхбаяр Хилчин - Б.Билгүүн Аварга
17. Д.Батнасан 59-р сургууль - Ч.Дэмбэрэл Шонхор
18. С.Оюун-Эрдэнэ Шонхор - Д.Энхжин Аварга
19. Т.Баттөмөр Шонхор - Н.Пүрэвдорж Төв
20. Р.Хумбалданчагнаа Шонхор - Г.Пүрэвдорж Хэнтий
Гурвын даваа
1. О.Эрдэнэбат с.з Хэнтий - Д.Энхжин Аварга
2. Д.Эрдэнэтулга Аварга - Б.Түмэнтөр Архангай
3. Б.Одгэрэл Ховд - Ж.Жавхлан Аварга
4. Д.Ариунбаатар Аварга - Г.Хишигсайхан Булган
5. М.Баяржаргал Олонлог - Г.Өлзий-Орших Аварга
6. Ц.Нямдаваа ОБЕГ - Э.Ананд Аварга
7. Ц.Мягмардорж 102-р сургууль - Д.Батнасан 59-р сургууль
8. Б.Түвшинтөгс ОБЕГ - Н.Даваасүрэн Шонхор
9. И.Номин-Эрдэнэ Өмнөговь - Н.Пүрэвдорж Төв
10. Н.Өсөхбаяр Хилчин - Г.Пүрэвдорж Хэнтий
Дөрвийн даваа
1. О.Эрдэнэбат с.з Хэнтий - Г.Өлзий-Орших Аварга
2. Д.Эрдэнэтулга Аварга - Д.Батнасан 59-р сургууль
3. Б.Одгэрэл Ховд - Н.Пүрэвдорж Төв
4. Н.Өсөхбаяр Хилчин - Н.Даваасүрэн Шонхор
5. Д.Ариунбаатар Аварга - Э.Ананд Аварга
Тавын даваа
1. О.Эрдэнэбат с.з Хэнтий -гоц мөргөв
2. Д.Эрдэнэтулга Аварга - Н.Өсөхбаяр Хилчин
3. Б.Одгэрэл Ховд - Э.Ананд Аварга
Зургаагийн даваа
1. О.Эрдэнэбат Хэнтий - Э.Ананд Аварга
2. Н.Өсөхбаяр Хилчин - гоц мөргөв
Долоогийн даваа
1. Н.Өсөхбаяр Хилчин - Э.Ананд Аварга
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна