Жина адуу


Тэнгэр аргадан, газар царайчилж амьдардаг нүүдэлчин ахуйт малчин монголчуудын хувьд ган гачиг, цас зуд сөрөхөд бэрх гамшгуудын нэг. 1944 оны хөх бичин жилийн зуд монгол орныг тэр чигт нь нөмөрч тэр жил найман сая 638 мянган мал хорогдсон гэсэн харамсалтай мэдээ бий. Цас зуднаар уруудсан малаа эрж хайх их ажил хаврын уринтай зэрэгцэн өрнөж хаа сайгүй мал сурагласан эрэлчин, ядарч туйлдсан малаа тууж ядсан аянчид элбэгшсэн үе. Дэн өвгөний хөвгүүд Цэрэнбалжир, Дугаржав нар Эрдэнэцагаан дахь отор нүүдлээсээ ангижирч дөнгөж нутагтаа ирээд байхуйд Галшар нутгийн нэгэн эрэлчин адуугаа олоод тууж явах нь таарч тэднийхээр саатан хоногложээ. Аяны хүний тууж яваа гүү, сарваа, үрээнүүд турж эцчихсэн унаа морь нь ч тэднээсээ дээрдэхээргүй болсон байв гэнэ. Нөгөө хүн энэхүү байдлаа учирлан нутаг хүргэх унааны морь өгч оронд нь тууж яваа адуунаас дуртайгаа авах боломжийг санал болгож. Дэн өвгөн ч хөвгүүдтэйгээ ярилцаж байгаад аянчны хүсэлтийг ёсоор болгон унаа морь өгөөд оронд нь хонгор сарваа, хонгор шүдлэн авч үлджээ. Хардэл бэйсийн хошуунаа тэнцсэн хоёр хонгор үрээгээр хожим нь азарга тавьж, нутаг гүүнүүдээ хураалгавал гарсан төл бүр нь хөл хөнгөн, бэлэн давхилтай адуунууд болж байв гэнэ.
Нэгэн үе Халзан сумнаа онцгойлон хурдалж байсан Жина хэмээх бэсрэг угшлын адууны үүссэн түүх ийм бөлгөө. Дэн өвгөний хүү Дугаржав хэзээнээсээ гүйлгээ ухаантай, хүн амьтантай амархан нөхөрлөж хэзээний л яриа хөөрөө үүсгэж, панз үсэргэчихдэг сэргэлэн нэгэн байсан тул нутгийнхан түүнийг Жина Дугаржав хэмээн авгайлна. Аяны хүнээс авч үлдсэн хоёр хонгорын нэг Цэрэнбалжирын Шагай хонгор соёолондоо буюу 1950 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь өдгөө түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Тэр цагаас хойш хурдан хонгоруудын удмыг Жина адуу хэмээн нэрийдэх болж, үе дамжин олон хонгор адуу хурдалсан байдаг. Жина угшлын хурдан хонгоруудын нэг “Гал” Моононгийн аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлсэн хонгор азарга юм. Моонон бол Дугаржавын төрсөн дүү бөгөөд түүний нэртэй хонгор азарга Сүхбаатар аймгийн баяр наадамд:
1977 онд-хязаалан-түрүү
1981 онд-азарга-түрүү
Д.Моононгийн хонгор азарга өөрөө хурднаас гадна үр төлүүд нь ч гэсэн хурдалж байсан бөгөөд Галшарын халиун азарганы үр гүүг хонгор азаргатай нийлүүлэн гарсан буурал азарга мөн л хурдан хүлгийн тоонд багтаж байв. Моонон түүний хүү Наранхүү нар хурдан хонгорынхоо удмыг сайжруулан хадгалах бодлогыг барьж Галшар, Босоо, Хүүхэн Шүүлэнгийн хээрийн цустай адуутай нийлүүлэн олон хурдан буян гарган авсан байдаг бөгөөд сүүлийн үед халтарууд нь ихээхэн хурдалж буй юм. Энэхүү угшлын адуугаар Д.Моонон, М.Наранхүү,Ж.Бат-Эрдэнэ нар аймгийн Алдарт уяач цолыг хүртээд буй бөгөөд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад үр төлүүд нь хурдалж байна.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна