Адууны үүлдрийн ангилалт


Олон янзын адууны аж ахуйн хэрэгцээт чанар галбирын шинж тэмдэг үүсэл гарлын түүх болон биологийн онцлогийг судлах явцыг дөхөм болгохын тулд хэд хэдэн үеийн эрдэмтэд адууны олон үүлдрийн ангилалтын системийг боловсруулж иржээ. 1855 онд Оросын академич А.Ф. Миддендорф адууны олон үүлдрийг аж ахуйн хэрэгцээт үндсэн шинжээр нь өөрөөр хэлбэл явдлаар нь ангилах саналыг дэвшүүлэн гаргасан бөгөөд тэрээр адууны бүх үүлдрийг:
а. Хурдан явдалт адуу
б. Удаан явдалт буюу гэлдэргээний адуу гэж хоёр үндсэн бүлэг болгон хуваажээ. Ангиллын энэ системийг эрдэмтэн профессор П.Н.Кулешов, профессор Н.А.Юрасов, профессоор У.Дюрст нар дэмжсэн байдаг. Энэ ангилалт бол адууны бүх хэв байдал болон үүлдрийг хамарч чадаагүйгээрээ дутагдалтай болно. Адууны хэв байдалд тохирсон бүтээмжит чанарыг хамгийн дээд хэмжээгээр илэрхийлж чадах явдлыг нь ангилалтын үндэс болгож авах юм бол тэр ангилалт нь дан ганц нэг чиглэлийн хэв байдал бүхий адууг, тухайлбал хурдан явдалт уналгын /цэвэр цуст уналгын ахал-текин, араб зэрэг/ адуу хурдан явдалт хөллөгөөний /орловын хатирч, оросоын хатирч, америкийн хатирч/ адуу, хүнд ачааны ажлын үүлдрийн удаан явдалт хэв байдал бүхий адууг сайн тодорхойлж чадна. Гэвч энэ ангилалт хосолмол чиглэлээр ашиглаж болох адууны үлэмж олон үүлдрийг хамарч чадахгүй байна гэж үзээд профессор П.Н.Кумшов нэмэлт оруулсан бөгөөд үүнд хурдан ба удаан явдалт адууны үүлдрийг үндсэн хоёр бүлэгт хуваасан явдлыг хэвээр үлдээж хоёр бүлэг тус бүрийг дотор нь бас задлан хуваасан юм. Профессор П.Н.Кумшовын ангиллыг дараах байдлаар үзүүлж болно.
Үүнд:
1.Хурдан явдалт адууны үүлдэр
- Араб ба варварий адууны байдалтай үүлдэр
- Умард зүгийн хөвчийн адууны хэв байдалтай үүлдэр
- Холилдмол буюу эрлийз үүлдэр
- Монгол буюу хээр талын адууны хэв байдалтай үүлдэр
2. Гэлдэргээний үүлдэр
- Ажлын чиглэлийн том биетэй адууны үүлдэр
- Ажлын чиглэлийн дунд ба жижиг биетэй адууны үүлдэр
Оросын профессор А.А. Браунер бядлаг янзын галбир байдалтай, уртавтар биетэй, богиновтор хөл мөчтэй, умард зүгийн адуу хатингар янзын галбир байдалтай, богиновтор биетэй, урт хөл мөчтэй, хурдан явдалтай өмнө зүгийн адуу энэ хоёр адуу орчин үеийн адууны бүх үүлдрийн өвөг дээдэс мөн гэж үзэж байв. Энэ профессорын тоймлосноор умард зүгийн адуу сэрүүн уур амьсгалтай бүсэд оршин амьдарч их хэмжээний бүдүүн тэжээлээр хооллож байхад өмнө зүгийн адуу хуурай, халуун уур амьсгалтай бүэд амьдарч чийг багатай өвс ургамлаар хооллож байсан ажээ.
Адууны гарал үүслийн тухай материалаас үзэхэд бүх тэжээвэр адуу бол янз бүрийн бүсэнд орчин тойрны элдэв нөхцлийн нөлөөгөөр маш их хувиран өөрчлөгдсөн зэрлэг ганцхан өвөг дээдсээс үүсэн гарсан нь харагдаж байна. Олон боловсон үүлдрийн адууны хэв байдал /уналгын, хүнд ачааны зэрэг/ тус бүрийн зэрлэг өвөг дээдсийг сурвалжлан хайх ямар ч үндэсгүй юм. Хүмүүс өөрсдийн хэрэгцээг хангах сонирхлын үүднээс адуунд нөлөөлж үлэмж олон үүлдрийг бий болгосон бөгөөд янз бүрийн хэв байдалтай адууны олон үүлдэр энэ хугацаанд үлэмж ихээр хувиран өөрчлөгдсөн тул ямар ч зэрлэг өвөг дээдэстэйгээ төсөөтэй байж чадахгүй болно. Үүнээс үзэхэд үүлдрийн бүлэг тус бүрийг тодорхой нэгэн зэрлэг өвөг дээдэстэй юм гэж үндэслэн зохиосон ямар ч ангилалтыг одоо үед хэрэглэж болохгүй бөгөөд тийм ангилалтыг шинжлэх ухааны үндэстэй гэж үзэж болохгүй байна.
В.М.Калинин, Г.Г.Хитенков нар адууны гарал үүсэл, хүмүүсийн явуулж байгаа зоотехникийн ажлын хэр хэмжээ, адууны бүтээмжит чанарын шинж байдал болон адуу үржүүлэх нөхцөлийг харгалзах явдал дээр үндэслэгдсэн ангилалтыг дэвшүүлэн гаргаж адууны бүх үүлдрийг умард зүгийн, өмнө зүгийн, холилдмол адуу гэж гурван бүлэгт хуваажээ.
Бүлэг тус бүрийг тухайн үүлдэр дээр явуулж байсан заводын үржлийн ажлын хэр хэмжээг харгалзан, бүдүүлэг завсрын ба завод гэсэн салбар бүлэг болгон хувааж эцэст нь салбар бүлэг тус бүрийг адууны бүтээмжит чанараар нь гэлдэргээний буюу хүнд ачааны үүлдэр, хурдан явдалт /уналгын, хөллөгөөний / үүлдэр, тодорхой чиглэл олоогүй гэж бас хуваана.
Энэхүү ангиллыг хожим нь Л.В.Каштанов бага зэрэг засварласан юм. Энэ ангилалт нь үүлдэр бий болох бүх үндсэн хүчин зүйлийг харгалзсан боловч маш төвөгтэй бөгөөд зарим үүлдрийг шинж тэмдгээр нь төдийлөн зөв сайн хуваарилж чадаагүй болно. Адууны үүлдрийг аж ахуйд ашигтай шинж тэмдгээр нь хүнд ачааны, хөллөгөөний /хатирч, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх дунд зэргийн биетэй/ уналгын, уналга - нуруу ачааны, уналга- хөллөгөөний гэж хуваана.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна