Д.Хашбат: Сайн адуу том довон дээр уралдаж нутаг усны нэр гаргаж байг гээд өгөхөөр шийдсэн


Төрийн наадмын түрүү түмэн эх хонгор морины эзэн Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржхуягийн Хашбаттай ярилцлаа.
-Төрийн наадмын түрүү түмний эх хонгор морины тань талаар яриагаа эхэлье дээ.
-Хонгор морины өвөг эцэг нь Өндөршил сумын харьяат Дамдин гэж хүний сумынхаа баяр наадамд олон түрүүлж, айрагдсан хурдан хонгор азарга бий. Харин эх нь манай хадам аав Чулууны унаган адуу. Баярмаа хээр гэдэг хурдан азарганых нь төл халзан гүү байсан. Хонгор морь бидний өмчинд ирсэн адуу байгаа юм.
-Уягддаг байсан адуу юм уу?
-Үгүй ээ, хязаалангаасаа эхэлж уягдсан. Тэр жилээ сумынхаа 80 жилийн ойгоор дөрөвт хурдлаад, соёолондоо сумын наадамд аман хүзүүдсэн. Хамгийн дээд амжилт нь гэвэл 2008 онд аймагт болсон Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойгоор түрүүлээд, дараа жил нь аймгийн хаврын бүсийн уралдаанд түүнийгээ баталж, дахин түрүүлсэн. 2010 онд “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд дөрөвт давхисан. Мөн “Боржигон 2000” уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан. Товчхондоо хязаалангаасаа хойш нийт 17 удаа түрүүлж, айрагдсанаас аймгийн чанартай наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан байдаг юм. Тэгээд 2010 онд Балдандорж гэдэг хүнд очсон.
-Уралдааныг нь үзэж байсан юм уу?
-2009 оны улсын наадамд би хонгор морьтойгоо очиж наадаад 11-ээр давхиулсан юм.Тэгээд давхар уяагаар Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойд очиж, 460 гаруй морь уралдахад 12-оор давхисан. Уг нь түрүүлнэ гэж бодож очсон ч жаахан алдаа гараад чадаагүй.
-Уяаны юу?
-Нэг талдаа уралддаг газар, биеийг нь халааж гишгүүлж байгаад мордуулах байсан юм билээ. Тэр жилийнх нь өвөл, хавар халхын нэртэй уяачид миний хонгор морийг авах санал их тавьж байсан. Тэгээд яахав өвөг дээдсийн буян хурдан морь нэг удаа үнэд хүрдэг гэдэг үгийг бодоод сайн санаж явдаг Монгол Улсын Алдарт уяач Жамбалсүрэн ахдаа “Хурдан хонгор морийг ах мэд, сайн уядаг, сайхан санаатай хүнд бололцооны үнэ өгвөл өг” гэж хэлсэн. Ах маань дургүй байсан боловч дүүгийн хүсэлтийг хүлээн авсан. Би хайран сайхан морио мэдлэг чадвар хүрэхгүй, уяа сойлгыг нь тааруулж чадахгүй байсаар насыг нь явуулчих юм болов уу гэж бодсон. Энэ миний зөв шийдвэр байсан л даа. Тэгээд “Мандал Алтай”-н Балдандоржид очсон. Хонгор морь очсон жилээ /2010 онд/ Улсын наадамд түрүүлж, давхар уяагаар Баруун бүсийн даншигт бас түрүүлсэн. Түүний дараа жил /2011 онд/ “Говьшанхын хурд-4” говийн бүсийн наадамд аман хүзүүдсэн шүү дээ. Энэ жил Улсын наадамд зургаалаад, “Их хурд-6” уралдаанд аравлана билээ.
-Нууц биш бол төрийн түмэн эх ямар ханштай зарагдсан юм бэ?
-Тухайн үедээ л харьцангуй өндөр үнэтэй зарагдсан шүү. 25 саяд тохирч аваад явсан. Хэн, хэндээ болсон наймаа гэж бодож явдаг.
-Төрийн наадамд их морь түрүүлгэх уяачийн цээжний гүн дэх хүсэл байдаг гэдэг. 2010 оны наадам хамгийн сайхан дурсамжит наадмуудын нэг байх?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан юм билээ. 2010 онд манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ой болж, би гурван түрүү, нэг айраг хүртчихээд байтал хонгор морь маань улсын наадамд түрүүлж, хотол олноороо баярлаж баярын нулимс унагаж билээ.
-Тэр жил танайхыг сурагласан улс цөөнгүй ирээ биз?
-Өө, тэгсэн тэгсэн. Хонгор морины төрсөн эгч, дүү нь надад байдаг юм. Дүү гүүнээс нь гарсан бага адуунууд одооноос их сайн давхиж байна. Хонгор морины эгч, дүү гүүнүүдийг авъя гэж хүмүүс санал тавьж л байдаг юм. Мөн миний Самдангийн боруудын угшилтай гүүнүүдээс гарсан төлүүд аймаг, сумандаа их хурдалж байгаа. Энэ жил хурдан бор шүдлэн минь Төв аймгийн долооны сунгаанд дандаа л өнгөнд байсан ч ханиаднаас болоод уралдуулалгүй буцсан. Харин Данзанравжаагийн 210 жилийн ойд гуравт хурдалсан.
-Улсын наадмыг зорьж очиж нааддаг гэж байсан?
-Тиймээ. Би жил болгон явдаг юм. Ханиад томуу энэ тэрээс болоод зарим үед уралдуулахгүй буцах нь ч бий. Гэхдээ тэнд уралдсан адуу арай л өөр болдог шүү. Ядаж л их зоримог болдог юм.
-Адуугаа сайжруулахаар цэвэр цусны азарга авчирсан гэж байсан. Тэр талаараа тодруулаач?
-Тод манлай уяач Алтангэрэлээс англи, будённый үүлдрийн хүрэн азарга авчирч 12 гүү хураалгасан. Нутгийн уяачдын гүү ч бий. Үр төл нь ирэх жилээс уралдах байх аа.
-Эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах шийдвэрийн дагуу орон нутагт ч гэсэн ялгаж байна. Тэгэхээр та бүхэнд боломж бий юу?
-Эрлийз адуу одоо хаа сайгүй тарчихсан. Сум болгонд шахуу эрлийз гүү, азарга байна. Тэгэхээр одоохондоо ялгаж уралдах нь зөв ч яваандаа эрлийзүүдээ хольж уралддаг болсон нь дээр байх аа. Мэдэгдэж байгааг нь ялгаад, мэдэгдэхгүй эрлийзүүд нь уралдчихаж л байна шүү дээ. Харин цэвэр адуугаа бол мэдээж ялгах нь зүйтэй. Миний хувьд адууныхаа цусыг сайжруулах, сэлбэх тал дээр нэлээд анхаарч ирсэн. Гэхдээ надад зүүн аймгуудын угшилтай адуу байхгүй. Манай адуу ерөнхийдөө Самдангийн боруудын угшилтай. Манай нутагт “хөл” хэмээн алдаршсан Самдан гэж мундаг хүн байсан юм. Тэр хүний бий болгосон бор адуунууд их хурдалж, ойролцоо сумдаар их тарсан. “Хутагтын хурд”-д дараалан айрагдаж, түрүүлээд байгаа хоёр бор морь, Говьшанхад айрагдсан цагаан морь Самдан гуайн адууны угшилтай.
-Самдангийн боруудын дээд тал нь Өндөршилийн Гүр адуу гэх юм билээ?
-Дундговийн Өндөршил, манай Мандах хоёр залгаа сумд л даа. Тиймээс адуунуудын цус их холилдсон. Самдангийн боруудын эцэг нь Гүр угшилтай цагаан азарга байсан гэдэг юм.
-Хонгор мориноос гадна Хашбатын нэрийг гаргасан ямар, ямар хурдан буян байгаа вэ?
-Морь уясан цагаасаа буюу 2004 оноос хойш 150 гаруй айраг, түрүү хүртсэн байна лээ. Түүний 17 нь аймгийн чанартай наадмынх. Бүр тодруулбал, долоон түрүү, арван айраг хүртсэн байдаг юм. Энэ бол Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн наадмуудад үзүүлсэн амжилт.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Хурдан морины төлөө гэсэн сэтгэл зүрхтэй бидний хэдэн нөхөд 2011 онд “Найрамдлын хүлэгч” галыг байгуулсан. Би нэг гишүүн нь. Манай галын тэргүүнээр “Төмөрт Өргөө” ХХК-ийн захирал Гантулга гэж моринд сэтгэлтэй сайхан залуу ажилладаг.
-Уяач хэмээх эрхэм нэрээр дуудуулснаас хойших хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Би голдуу гадагшаа гарч уралдаад, тэр бүр сумынхаа наадамд оролцож чаддаггүй. Харин 2006 онд сумынхаа наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн нь хамгийн сайхан байсан даа. Тэр жилийн наадам сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Мөн хонгор морь маань түрүүлэхэд хурдан буян хайрласан хадам аавдаа их баярлаж байсан даа.
-Ийм сайхан дурсамж тээсэн баярт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад намайг дэмжиж моринд оруулж, зааж зөвлөж байсан аймгийн Алдар уяач Мөнхбат, Энхбаатар, Ганболд нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн морь тэжээж уях талаар зааж зөвлөсөн Монгол Улсын Манлай уяач Цэрэндэжид ахдаа талархлаа илэрхийлье. Түүнчлэн газар газрын хурдан хүлэг, уяачидтай танилцуулж байдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлаж, талархаж явдаг шүү.
А.Мөнх










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна