Нэг ангийнхан эхний байруудыг эзэллээ


Аравдугаар сарын 25 буюу өнгөрөгч Баасан гарагт Аварга биеийн тамирын дээд сургуулийн аварга шалгаруулах барилдаан боллоо. Улсын шинэ харцага Энхтөгсийн Оюунболд, Сүхбаатар аймгийн шинэ заан Болор-Эрдэнийн Номиндалай, Ховд аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр нараар манлайлуулсан хүчит 190 орчим бөх барилдлаа.
Говьсүмбэр аймгийн шинэхэн заан Бат-Очирын Гончигтавхай Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ю.Отгонд гурвын даваанд өвдөг шороодсон бол сургуулийнхаа барилдаанд бол бас ч гайгүй үзэх магадлалтай Хэнтий а.н Даваасүрэнгийн Аззаяа Баянхонгор аймгийн Баянлиг сумын заан Болдбаатарын Даваасүрэнд, Булган аймгийн Орхон сумын заан Энхбатын Сумьяабат Архангайн Хашаатын Санийдагвын Түвшинжаргалд, Өмнөговийн Баяндалайн Төрмөнхийн Төгсдөлгөөн Архангайн Эрдэнэмандалын Дашчойнхорын Эрдэнэцогтод, Завханы Дэмбэрэлдоржийн Хандсүрэн Хотонтын Лхамсүрэнгийн Жамбалд тус тус оноолтын даваанд өвдөг шороодсон байна. Мөн Ховд аймгийн Буянт сумын заан Батдоржийн Сосорбарам Дундговийн Дэрэнгийн Санжаагийн Дашдондовт унасан байна.
Тавын даваанд ОБ Дашдондовыг, Номио Даваасүрэнг, Эрдэнэбаяр Эрдэнэцогтыг амлан барилдаж даваагаа ахиулсан бол Дерветханы Бейбит Жигжидсүрэнгийн Бямбадоньдыг амлаад барьц сонгуулж, Эрдэнэбатын Даш Жамбалыг амласан ч этүүлж өвдөг шорооодсон байна. Тунасан хоёроос Санийдагвын Түвшинжаргал Таванханы Б.Баатарболдыг орхижээ.
Зургаагийн даваанд улсын залуу харцага Э.Оюунболд аймгийн залуу харцага Э.Эрдэнэбаяраар, аймгийн залуу заан Б.Номиндалай сумын залуу заан С.Түвшинжаргалаар тус тус давсан байна. Тунасан хоёрын барилдаанд Доньд давснаар их шөвөггт шалгарсан байна.
Их шөвөгт үлдсэн нэг ангийн гурав тойргоор барилдаж цолны эрэмбээр байр эзэлжээ. Нэгэн цагт Аварга дээд сургуулийн нэг ангийн төгсөлт, Сангийн ангийнхан хэмээн нэршиж байсан бол одоо Оюунболдын ангийнхан хэмээн нэрлүүлэх цаг холгүй байна. Улсын харцага Э.Оюунболд, а.з Б.Номиндалай, а.н Д.Алтангэрэл, сумын шилдэг заанууд Тарагтын Ж.Бямбадоньд, Хотонтын Л.Жамбал, Буянтын Б.Сосорбарам, Түдэвтэйн Д.Хандсүрэн, Өмнөговийн Ц.Ёндонбаатар, Бүрдний Ц.Сүрэнмандах нар Аварга дээд сургуулийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр ангийнхан юм.
Дүйзийг дөрвийн даваанаас үзнэ үү.
1. Э.Оюунболд у.х – М.Баасандорж с.з Хөвсгөл
2. Б.Номиндалай а.з – Ж.Нямзагд с.з Булган
3. Э.Эрдэнэбаяр а.х – Ю.Отгон с.з Өвөрхангай
4. Д.Аззаяа а.н – Б.Даваасүрэн с.з Баянхонгор
5. Д.Бейбит а.н – Я.Мандалбаяр с.з Сэлэнгэ
6. Э.Даш с.з – Д.Намхай с.з Өвөрхангай
7. Ж.Бямбадоньд с.з – Ц.Ёндонбаатар с.з Өмнөговь
8. Л.Жамбал с.з – Д.Хандсүрэн с.з Завхан
9. С.Дашдондов с.з – Б.Сосорбарам с.з Ховд
10. Т.Төгсдөлгөөн с.з – Д.Эрдэнэцогт с.з Архангай
11. С.Түвшинжаргал с.з – Э.Сумьяабат с.з Булган
12. Б.Баатарболд с.з – Г.Ганпүрэв с.з Өвөрхангай
Тавын даваа
1. Э.Оюунболд у.х - С.Дашдондов с.з
2. Б.Номиндалай а.з- Б.Даваасүрэн с.з
3. Э.Эрдэнэбаяра.х- Д.Эрдэнэцогт с.з
4. Д.Бейбит а.н - Ж.Бямбадоньд с.з
5. Э.Даш с.з - Л.Жамбал с.з
6. С.Түвшинжаргал с.з – Б.Баатарболд с.з
Зургаагийн даваа
1. Э.Оюунболд у.х – Э.Эрдэнэбаяр а.х
2. Б.Номиндалай а.з – С.Түвшинжаргал с.з
3. Ж.Бямбадоньд с.з – Л.Жамбал с.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна