Таван жилийн өмнөх аймгийн наадмуудаас та бидний таних алдар суутнууд цол авсан нь


Эдүгээгээс таван жилийн өмнө буюу ардын хувьсгалын 87 жилийн ойн наадмаар аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч цол авсан, цол ахисан, цол нэмсэн залуусыг уншигч та бүхэн сонирхоно уу.
Тэр жилийн бүх цэргийн баяр наадмаар а.н Ч.Санжаадамба түрүүлэн арслан цол хүртэж бөх сонирхогчдын “хүслийг биелүүлж” байжээ. Харин үзүүрт Ховд а.а Н.Батзаяа үлдсэн бол их шөвөгт ц.х.а А.Бямбажав, а.а Т.Санчир нар шалгарч байжээ. Эдүгээ бүгд улсын алдар цолтой бөхчүүд болсон байна.
Увс аймгийн баяр наадмын их шөвөгт улсын заан Ө.Тулгаагийн хүү тухайн үеийн аймгийн начин Сүрэнжав Баруунтуруун с.з Я.Болдыг амлаж Тэсийн Б.Ганзориг Давстын П.Бүрэнтөгс хэмээх хоёр залуу тунан барилджээ. Үзүүр түрүүнд Сүрэнжав Ганзоригийг орхин арслан болсон бол Ганзориг аймгийн заан болсон байна. Энд өгүүлж буй Ганзориг бол Тэс сумын харьяат цэргийн арслан Бадрахын Ганзориг. Улсын цолд тун ч ойрхон энэ залууд бөх хүнд байх хийц хэлбэр, барилдаан бүх зүйл бий. Даанч нэг л болохгүй байгаа бололтой улсын наадмын хоёр, гурвын даваанд сүүлийн хэдэн жил шороодлоо. Их шөвөгт үлдээд Б.Ганзоригт унасан залуу бол эдүгээгийн улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс. Улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлснийхээ хойтон жил аймгийн цолд хүрсэн нь энэ.
Ховд аймгийн наадамд улсын заан Ч.Бямбадоржийн хүү а.н Заяамандах түрүүлэн аймгийн арслан болж байжээ. Хоёр жилийн дараа улсын цолд хүрсэн энэ залуу энэ наадмын их шөвөгт Мянгадын Нямпүрэвийн Батсайханыг орхисон бөгөөд а.н болсон Н.Батсайхан нь эдүгээ Ховд нутгаасаа улсын цолд нэрлэгдэх сайн арслан болжээ.
Архангай аймагт Эрдэнбулган сумын харьяат бөхийн засуул Рэнцэнбямбын хүү, улсын аварга шалгаруулах барилдааны 5 дугаар байрын шагналт Пүрэвдагва түрүүлж а.а цол хүртэж байсан бол эдүгээ улсын шилдэг начингуудын нэг болсон байна. Үзүүрлэсэн а.н П.Баярхүү Говьсүмбэр аймагт дахин үзүүрлэж энэ амжилтаа бататгажээ. Их шөвөгт үлдсэн Батцэнгэлийн Л.Шинэбаатар эдүгээ улсын цолд хүрэх магадлал тун өндөртэй бөхөөр яригдаж байна.
Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн наадмын түрүү бөхчүүд улсын цолд тун ч дөхсөн “арангууд”. Сая дурдсан хүмүүс Батсайханы Дэлгэрсайхан, Батчулууны Баатарцол нар.
Мөн Дорнод аймагт Баяндунгийн Басгаадай зааны хүү Батхуяг түрүүлж аймгийн арслан болсон бол Хөвсгөлийн Ч.Энхзаяа үзүүрлэж Архангайн Ж.Дагва-Очир начин цолд хүрсэн “нээлттэй наадам” болсон байна.
Баянхонгорын наадамд төрсөн ах дүү хоёр үлдэж ах нь арслан, дүү нь заан болжээ. Дүү Буянмөнхийг бөх сонирхогчид андахгүй ээ. Улсад гурав давсан хүн шүү дээ.
Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгуудад олон жил арсланд зүтгэсэн Увсын Өндөрхангайн Гонгорын Дамдинхүү, Төвийн Мөнгөнморьтын Жадамбаагийн Мөнгөн, Завханы Шилүүстэйн Жамбажамцын Сүхбат нар түрүүлж арслан болсон бол Орхонд Ганбаатарын Бүрэнбаяр, Хөвсгөлд Ганжуурын Батням, Хэнтийд Сэргэлэнгийн Ариунбилэг, Говь-Алтайд Дамбын Тангад, Дундговьд Намхайн Энх-Амгалан нарын залуус түрүүлж арслан цол хүртэцгээж байжээ.
Тэр жил Өмнөговьд Түвшинтөрийн Энхтайван хоёр дахиа түрүүлэн “хурц” чимэг нэмж, Баатарын Сумьяа үзүүрлэж “цогт” чимэг нэмсэн байна. Харин энэ наадамд их шөвөгт үлдсэн Завханы Б.Гончигдамба, Дархан-Уулд их шөвөгт үлдсэн Увсын С.Батсуурь нар их ойгоор нэг дор цолд хүрч байлаа.
Мөн Батмөнхийн Сангисүрэн Төв аймагт, Лхагвын Лха-Очир Завхан аймагт, Тогтоолын Мягмарсүрэн Өвөрхангай аймагт, Намсрайн Ганзориг Сэлэнгэ аймагт тус тус үзүүрлэж эрэмбээ ахиулж байсан байна.
Бүрдний Гомбосүрэнгийн Отгонбаатар, Сүхбаатарт Мөнххааны Болдбаатарын Батжаргал гэсэн шилдэг залуус арслан цолд хүрчээ. Мөн Сүхбаатарт Бүрнээгийн Сэнгэдорж үзүүрлэж заан болсон бол Өвөрхангайд Лутын Батзориг их шөвөгт үлдэн начин болоод дараагийн хоёр жил дараалан үзүүрлээд заанаа бататгасан билээ. Төв аймагт харцага болсон Баян-Өндөрийн Б.Батжаргал мөн начин болж байжээ. Мөн Орхонд начин болсон “Белазын” Болдын хүү Эрдэнэхүүг танихгүй бөх сонирхогч байхгүй буй заа.
Хөвсгөлийн заан нь Цагаан-Үүрийн Н.Баттүвшин. Нэгэн үе тун ч эвгүй үзэж байсан энэ залуу сүүл үедээ бүр ч сураг алдарсаар байна уу даа. Мөн Хөвсгөл аймагт Шинэ-Идэрийн Бадамсамбуугийн Ганхуяг харцага болсон бол Оюуны Гантулга хадмынхаа нутгаас аймгийн цолд анх хүрсэн байна. Завханд эдүгээгийн аймгийн нэмэх начин П.Батсүх, лам Б.Галсайхан нар их шөвөгт үлдсэн байна.
Харин Булганд И.Доржсамбуу гарди, Говьсүмбэрт улсын арслан Д.Азжаргал, Төв аймагт улсын заан Д.Амгаланбаатар нар түрүүлж байсан байна.
Тавхан жилийн дараа харахад тухайн үеийн шинэ залуу мундаг хүчтэнүүд нь буурь сууж улсын цолд хүрцгээж, мөн улсын цолд ойртоцгоосон лут бөхчүүд болжээ. Харин тэр үед цолд дөнгөж хүрч байсан хүмүүсээс улсын арслан цолтон төрснийг бодоход хэн илүү хичээж, хэн илүү зүтгэсэн нь их амжилт гаргадаг гэдгийг харуулах шиг.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна