Сурынхан аяны богцоо задаллаа


Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт харвааны тэмцээн аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд өмнөд Солонгос улсад амжилттай болж өндөрлөсөн. Энд дэлхийн 31 орны 408 харваач цэц мэргээ сорьсон юм. Монголын баг бүрэлдээхүүний 50 хувь нь улсын мэргэчүүл байсан бол 30 хувь нь спортын мастерууд, үлдсэн 20 хувь нь залуу харваачид байжээ. Орон орны 7 байнд харваж өрсөлдөх энэхүү тэмцээний эхний бай АНУ байсан бол Хятад, Унгар, Монголын байгаар үргэлжилсэн аж. Ингээд 31 орны харваачдаас Монгол улсаа төлөөлөн оролцсон МУ-ын мэргэн С.Баярмаа /Таван толгой ХХК/ - 41 оноогоор алтан медалийн эзэн болсон бол харин удаах байранд МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/ -38 оноогоор, МУ-ын гоц мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв аймаг/ - 30 оноогоор тус тус эхний гурван байранд бичигдсэн юм. Ийнхүү олз омог дүүрэн яваад ирсэн харваачид явсан газрынхаа сонин сайхнаас сэтгүүлчидтэй хуваалцсанаас Д.Норжмаа мэргэнтэй ярилцсанаа хүргэж байна.
МУ-ын мэргэн Д.Норжмаа: Бид цэцэн мэргэнээрээ гайхуулахаас гадна өв соёлоороо гайхуулаад ирлээ
-Баяр хүргэе. Амжилттай сайхан оролцоод ирлээ?
-Баярлалаа. Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт сур харваачдын фестиваль наадмыг зохион байгуулагдсан цагаас нь эхлэн манай харваачид амжилттай оролцож байгаа. Миний хувьд гурав удаагаа оролцож, мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн 31 орны 400 гаруй харваачид энд цэц мэргээ сорихоос гадна эрдэм шинжилгээний хурал, урлагийн арга хэмжээ болдог бөгөөд шагналын өдөр ирсэн бүх харваачид үндэсний дээл хувцсаа өмсөж өв соёлоороо бас гайхуулдаг юм. Бидний хувьд цэцэн мэргэн харваагаараа гайхуулахын зэрэгцээ үндэсний өв соёлоороо бас гайхуулаад ирлээ. Урлагийн тайзнаа нь морин хуураа эгшиглүүлж, алдарт “Үлэмжийн чанар”-аа дуулсан нь ирсэн зочдын анхаарлыг татсан. Мэдээж шагналын тавцан дээр гурван монгол эмэгтэй зэрэгцээд зогсож байгааг харахад бахархал бардамнал өөрийн эрхгүй төрсөн. Би үнэхээр их баяртай байна. Энэ дашрамд намайг дэмжиж тусалдаг “Алдар“ спорт хороо, “Жем интернэйшнл” группийн хамт олондоо баярлалаа, ажлын амжилт хүсье.
-Өмнө нь ямар ямар амжилт гаргасан билээ?
-2009 онд оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2011 онд Үндэсний сурын холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа урилгаар оролцсон. Энэ удаад тамирчнаар оролцоод мөнгөн медаль хүртэж, багийн харваанд 52 оноогоор рекорд тогтоогоод байгаа.
-Тэмцээний цар хүрээ нэмэгдэж байгаа тухай та бүхэн ярилаа. Анх таны оролцож байснаас хойш ямар ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Тийм ээ, тэмцээний цар хүрээ маш их нэмэгдсэн байна. Харваачдын тоо нэмэгдэхийн хэрээр онооны нягтрал ч их нэмэгдсэн. Миний хувьд 2009 онд 18 оноогоор хүрэл медаль авч байсан бол энэ жил 38 онож мөнгөн медаль авсан байх жишээний. Ширүүн өрсөлдөгчид олон болсон байна. Ажиглаж байхад гадныхан бүхэл бүтэн эрдэм шинжилгээний баг ажиллуулдаг байхаа. Байнгын бичлэг хийж, баримт цуглуулсан улс байх юм. Тэд энэ цуглуулсан материалаа ажил хэрэг болгож байгаа учраас үр дүн гараад байна. Бид ч дутах юу байх билээ. Үүний тулд жаахан дэмжлэг л хэрэгтэй юм даа гэж бодож байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна