Монгол бахархлын өдрөөр харваачид цэц мэргээ сорилоо


МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хийгээд Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон билээ. Энэ өдөр Чингис хааны дэлхийн академийн нэрэмжит өвлийн харваа сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө. МУ-ын мэргэчүүл, спортын мастерууд, залуу харваачид гээд 60 гаруй сурчид хасаа, товх харваанд тус тус 20 сум тавьж өрсөлдөж:
Эрэгтэй харваачдаас:
1. МУ-ын мэргэн, “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын харваач Б.Баярсайхан /Алдар/- 33 оноогоор
2. МУ-ын спортын мастер, ХУД-ийн харваач Д.Ганбат /Петровис/- 31 оноогоор
3. МУ-ын спортын мастер, Багануур дүүргийн цахилгаан түгээх станцын харваач Н.Өлзийбилэг-30 оноогоор
4. МУ-ын спортын мастер, Монбээс компанийн харваач Ш.Мягмар /Алдар/ -30 оноогоор
5. МУ-ын спортын дэд мастер С.Тэс /Алдар/
Эмэгтэй харваачдаас:
1. МУ-ын спортын мастер, Чингисийн академийн харваач С.Өлзийжаргал -33 оноогоор
2. МУ-ын Гоц мэргэн, Чингисийн академийн харваач Х.Оюунчимэг -33оноогоор
3. МУ-ын мэргэн, “Жем интернэйшнл”-ийн харваач С.Энхтунгалаг /Алдар/
4. МУ-ын мэргэн “Жем интернэйшнл”-ийн харваач Б.Норжмаа /Алдар/
5. МУ-ын спортын дэд мастер Пүрэвсүрэн нар тус тус эхний таван байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Шагналыг Чингис хааны академийн тэргүүн П.Давааням гардуулсан юм. Энэ үеэр бид П.Даваанямтай уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Чингис хааны Дэлхийн академийн нэрэмжит анхны харваа болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Манай академиас анх удаа нэрэмжит харваагаа зохион байгуулж байна. Энэ бол дэлхийн том өв соёл гэдэг талаас нь дэмжин ажиллахаар болж байгаа юм. Үүнийхээ бодит илэрхийлэл болгож энэ жилээс эхлээд уламжлал болгон жил бүрийн арваннэгдүгээр сарын 4-нд өвлийн харвааг явуулахаар болж байна. Манай Чингис хааны дэлхийн академийн дэргэд харваачдын баг бий. Баг маань сүүлийн гурван жилийн турш улсын наадмын “түрүүг” дараалан авлаа. Энэ харваачдын багийг МУ-ын спортын мастер Сүхбат, гоц мэргэн Оюунчимэг нар удирдан ажиллуулдаг юм. Бид хэдийгээр оюуны байгууллага ч нэр хүнд, дадлага туршлага бүхий спортын нийгэмлэгүүдтэй өрсөлдөөд тэргүүлж байгаагийн маань нууц нь тун энгийн. Бид монгол харваачдын хүн төрөлхтний түүхэнд байгуулсан гавьяаг мэдэж байгаа учраас энэ талаас нь харваачдаа бэлтгэдэг. Ер нь ямар нэг ажил төрлийг амжилттай явуулахад итгэл үнэмшил хамгийн их нөлөөтэй. Үүнийг манай харваачдын амжилтаас харж болно.
-Та харваачдаа дэмжиж наадмаар сурын талбайгаар ирдэг үү?
-Манай академийнхэн ирнээ. Би бол арын албаны хүн гэх үү дээ. Аливаа нэг юманд амжилт гаргахад хамгийн том юм бол ёс байдаг. Тэр ёсыг өчүүхэн төдий алдвал амжилт тэр дороо л алга болдог. Тийм учраас энэ ёсыг морь, бөх, сур аль нь ч ялгаагүй сахих ёстой. Үүгээрээ манай академи ялгарч чаддаг гэж боддог. Манай Оюунчимэг мэргэний хувьд ёсыг барих талаараа магтаж байгаа юм биш, түрүүлэхээс өөр аргагүй хүн дээ. Энд бүхэл бүтэн школ яваа юм шүү дээ.
-Өнөөдөр хичнээн харваач оролцож байна вэ. Эндээс улсын цолтнууд хэд байна?
-Өнөөдрийн харваанд МУ-ын мэргэн Гоц мэргэн Х.Оюунчимэг, МУ-ын мэргэн Ц.Хүдэрчулуун, Б.Норжмаа, Болдбаатар нарын түүхийн нэгэн үеийг төлөөлж байгаа харваачид оролцож байгааг хараад баярлаж байна.
60 орчим харваач байна гэсэн байхаа. Эндээс ихэнх нь улсын цолтнууд байгааг хараад аваргуудын шигшээ харваа болж байна уу гэж бодлоо. Үнэхээр “томчууд” цугларчээ. Сурын холбооныхон болоод сурчид маань эзэн хааныхаа мэндэлсэн өдөрт ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Бидний хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван байрыг шалгаруулж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийн хамтаар харваачдынхаа амжилтыг мялааж байгаа.
-Сүүлийн асуултыг танд үлдээж байна. Ярилцсанд баярлалаа.
-МУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Монгол улсыг мөнх тэнгэр ивээг” гэж хэлсэн. Бидний өвөг дээдэс мөнх тэнгэртээ ивээгдэж язгуурын ёсоо сахиж, аав ээжээ ачлан шүтэж, ахуй төрөөр иргэнээ дээдэлж, эх нутгаа хүндэтгэн тахиж, ёс уламжлалаа дэлхийд мандуулж, үр хүүхдээрээ гайхамшгийг бүтээлгэж, өөрөөр нь өөрийг нь нээлгэж, шинжлэх ухаанд нэн сайн болгож дэлхийд тэргүүлэх улс болоорой хэмээн агуу том зарлигийг айлдсан нь бий. Иймийн тулд язгуурын ёсоо сахиж, Монгол улсаа дэлхийд тэргүүлэх улс болгоход өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхий мэргэн харваачид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд уриалах байна. Танай хамт олон ч гэсэн сурын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж, ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол дэлхийн хөгжил юм. Бидний мөнх тэнгэр ивээг ээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна