Санжаадамба заан саадгүй түрүүллээ


Хүчтэний өлгий Архангай аймгийн Хайрхан сумын 90 жилийн ойн нэрэмжит "Хайрханы хүчтэнүүд" барилдаан өнгөрөгч Бямба гарагт буюу 2013.11.02-нд Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
Энэ барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Н.Батсуурь нараар манлайлуулсан улс аймгийн алдар цолтой 164, сумын цолтой болон залуу 60 бөх, бүгд 224 бөх зодоглолоо.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Увсын Д.Урианхай а.а Ё.Эрдэнэжаргалыг, Завханы Э.Доржсүрэн а.а Э.Ванданцэрэнг, Ховдын Г.Хишигбат а.а А.Саруулсайханыг, Булганы Б.Түмэндэмбэрэл а.а П.Батмөнхийг, Завханы Б.Чимэдвандан а.а Б.Уугандавааг, Ховдын Б.Баянмөнх а.з Б.Бадамсүрэнг тус тус орхисон бол Хотонтын Л.Жамбал а.а Ж.Алтаншагайг зүүн хөлдөө алдсан ч сөрж хутгаад, Тарагтын Ж.Бямбадоньд а.а Д.Тамирын хөлд орж дэрлээд давлаа. Мөн Эрдэнэдалайн Э.Даш Завханы залуу арслан Ш.Пүрэвгарьдтай оноолт таарсан бөгөөд өнгөрсөн хавар сумын заануудын барилдаан дээр таарч Э.Даш давж байсан бол энэ удаад давуулж гуядаад мөн л давлаа. Төвийн М.Тэгшбаяр а.а С.Ерөөлтийг дагуулж мушгиад тун ч дөхүүлсэн бөгөөд давчихлаа гэж бодоод дэвсэн нь буруудаж ахин барилдаад өвдөг шороодлоо. Ямар ч мэхийг хийсэн гүйцэд хийж байхыг эл барилдаан харуулав.
А.а А.Давааням Их Богдын Г.Жамбалдоржийг давуулж даацтай гуядаад, а.з Б.Эрдэнэбаяр а.н У.Берекег баруун хөлдөө алдсан ч дайрахад нь дагуулж хөмрөөд, а.з Н.Золбоо а.н Ч.Цогтбаатарыг зайлж мушгиад, а.н Д.Ихтамир а.н Н.Бямбацогтыг сугадаж түрж дайраад, а.н Л.Балдорж а.х Д.Тогтохжаргалыг сөрж мушгиад, а.х Д.Батболд а.н Г.Болдгэрэлийг хутгаж түлхээд, а.н Н.Батмагнай а.з Н.Баттүвшинг тойруулж шахаж татахад сөрж тахимдаад, а.а Ж.Цэрэндаваа а.з М.Батцэнгэлийг дунгуйлдаж татаад давсан нь үзэгчдийг уулга алдуулсан уран барилдаанууд байв. Энэ даваанд а.з П.Баярхүү с.з П.Өсөхбаатар нарын барилдаан хэлтгий шийдэгдэв үү гэмээр харагдлаа. П.Баярхүү мордож дайраад Өсөхбаатарыг дөрвөн хөллүүлсэн ч Өсөхөөгийн зайлаанд өөрөө түрүүлээд тохойлдчихов. Гэсэн ч цэцийн шийдвэрээр дахин барилдаж а.з давлаа.
Барилдааны хоёрын даваанд с.з Э.Даш у.н Л.Гантулгыг өвдөг шороодуулсан бол тун ч осолтой барилдаантай гэгддэг а.н Д.Анарыг сугадахаар дайрахад а.х.а О.Гантулга сөрж давхар хамаад чимээтэйхэн тавив. Хөвсгөл аймгийн арслан шинэ арслан Б.Хаш-Эрдэнэ Сүхбаатар аймгийн шинэ харцага Д.Батболдтой оноолт таарч татаж хавираад дутуудсан ч тэр чигт нь хонгодож хөөгөөд давхар мэхээ даалгаж давлаа. Төв аймгийн нэрэмжит барилдааны гурвын даваанд хүч үзсэн а.а Г.Ганцоож, а.х Б.Бат-Өлзий нар энэ даваанд учраа таарч Б.Бат-Өлзий дахин давлаа. Сэлэнгэ а.з Б.Эрдэнэбаяр а.з Н.Нямбууг хөл цөмрөхөд давхар тохоод давснаар хоёр даваанд хоёуланд уран мэхээр учраагаа өвдөг шороодууллаа. Энэ намрын барилдаануудад тун ч шийдэмгий, сайхан барилдаж буй Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, а.а, жүдоч А.Давааням Сэлэнгэ а.н Н.Баярбаатарыг сугадаж хавираад давлаа. Мөн гурвын даваа эхэлтэл хүч үзсэн Архангай аймгийн харьяат аймгийн заануудын барилдаанд Б.Мөнх-Эрдэнэ барьц сонгож тумбарайдаж дараад нэлээд дөхүүлсэн ч өөрөө урьтаад өвдөглөчихөв.
Бөхийн барилдааны гурвын даваанд заан Ч.Санжаадамба сумын заануудаас ганцаар хоёр давсан Э.Дашийг амлаж ганцхан шилдэж татаад давснаар үлдсэн даваануудад торохгүй гэдгээ “илтгэв”. Залуу харцага Н.Батсуурь хоёрын даваанд хүч үзсэн Архангайн хоёр зааны давсныг хэмээн давхар амласан бол аймгийн залуу заан Н.Золбоо, а.н Ц.Ганбат нар Ховд аймгийн харьяат у.н Ц.Лхагвасүрэн, Б.Заяамандах нараар гурав давав. Гурвын даваанд хамгийн сүүлд ам авсан залуу начин Т.Баасанхүү а.а Ц.Чимэддоржийг амлаж ард нь гараад мэхээ гүйцээв. Тунаж хүч үзсэн аймгийн цолтнуудаас а.а Б.Дэлгэрсайхан а.а М.Еркебуланыг сөрж мушгиад, а.а А.Давааням а.а О.Хангайг хутгаад, буцааж зүүн талдаа хавираад давав. Харин хурц арслан А.Алтанхуяг а.х Б.Бат-Өлзийг тойрч ард нь гараад дөрвөн хөллүүлсэн боловч уначихлаа гэж санасан уу дэвсэн бөгөөд нэгэнт өвдөг тохой шороодоогүй тул ахин барилдаж а.х төвөггүй давлаа. Энэ барилдаан болоод нэгийн давааны с.з М.Тэгшбаярын барилдаан бөхчүүдэд нэгийг бодогдуулах буй заа.
Дөрвийн даваанд у.з Ч.Санжаадамба а.н Э.Элбэгбаярыг нааж түлхээд, у.х Ө.Бат-Орших а.н Т.Ядамсүрэнг хавирахад үлдсэн хөлд тахимдаад давсан бол а.н Ц.Ганбат у.х А.Бямбажавыг дагуулж хөмрөөд, у.н Б.Сангисүрэн а.а Н.Батсайханыг сугадаж мордоод, у.н Ж.Чулуунбат а.а Л.Лха-Очирыг таллаж татаад сөрж тахимдаад, а.з Н.Золбоо у.х Н.Батсуурийн хөлийг авч, а.а Б.Ганхуяг у.н Ш.Тогтохбаярыг хавираад, а.а А.Давааням у.н Н.Батзаяаг баруун хутгаж түрээд сайхан давлаа. Энэ даваанд Ховд аймгийн харьяат улс аймгийн харцагууд оноолт таарч ах харцага нь төвөггүй давав. Сүүлийн гурван ч барилдааны гурвын даваанд хүч үзсэн арал ойролцоо у.н Ч.Цогбаяр, а.а Б.Эрдэнэхүү нар энэ удаад дөрвийн оноолтод таарч начин мушгиж тонгороод давснаар даагаа сайхан нэхэж “санаа нь амрав” бололтой. Тэдний энэ намрын даваа унааны харьцаа 3:1 болов.
Тавын даваанд зүүн барууны магнай бөхчүүд энэ барилдаанд урамтай сайхан барилдсан а.н Ц.Ганбат, а.з Н.Золбоо нарыг амлаж давцгаалаа. Мөн харцага Г.Алтангэрэл а.а А.Даваанямыг амлаж хөлд нь алдлаад суухад а.а голлож түрээд хялбархан давав. Өсөх идэр начин Ш.Уламбаяр 7 бөхөөс Хөвсгөлийн Б.Ганхуягийг амлаж хутгаж түрээд дутуудсан бөгөөд аймгийн арсланг түр амсхийхэд нь дахин их доогуур/самбын хутгаа ч гэдэг/ хутгаж давснаар хийгүй нягт, хараатай барилддагаа харуулж шөвгөрлөө. Б.Сангисүрэн начин улсын таван начнаас онжав Ч.Цогбаярыг амласан ч мордуулж унасан бол бэлтгэл жигдэрч, жин нэлээн нэмсэн шилдэг начин Ж.Чулуунбат улсын наадмын хоёрын даваанд оноолт таараад өвдөг шороодож байсан у.н Р.Пүрэвдагвыг амлаж зүүн хутгаад давлаа. Тунасан хоёр начны барилдаанд Б.Пүрэвсайхан бяр, барьцаар ааглаж түрж хөөгөөд орхив.
Дунд шөвөгт заан гоц мөргөж, харцага Ө.Бат-Орших а.а А.Даваанямыг амлаж мордоод давсан бол, у.н Ч.Цогбаяр у.ө.и.н Ш.Уламбаярыг шуудагдаж түрж хөөгөөд давлаа. Тунасан хоёрын барилдаан тун ч үзүүштэй болж Ж.Чулуунбат бараг хаяж яваад хөмрүүлж унав.
Их шөвөгт заан Ч.Цогбаяр начныг амлаж төвөггүй шороодуулсан бол саяхны нэгэн барилдаанд дөрвийн даваанд таарч хүч үзсэн харцага начин хоёр ахин учраа таарч тавын даваанд Т.Баасанхүү начныг хаясан мэхээрээ Б.Пүрэвсайхан начин дахин давлаа.
Үзүүр түрүүний барилдаан төдийлөн удсангүй. Заан сугадаж бариад шилдэж гуд татаад давснаар түрүү бөхөөр тодров. Начны хувьд бэлтгэл жигдэрч, тун ч их бяртай байгаа бололтой. Энэ өдөр а.а Д.Амарсайхан, а.х.а О.Гантулга, у.н Т.Баасанхүү, у.н Ж.Чулуунбат, у.х Ө.Бат-Орших нарыг цувруулан давж үзүүр булаалаа.
Дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Ч.Санжаадамба у.з - Э.Даш с.з
2. Ө.Бат-Орших у.х - Ж.Энхбаатар а.х
3. А.Бямбажав у.х - Б.Эрдэнэбаяр а.з
4. Г.Алтангэрэл у.х - Э.Нямаа а.з
5. Н.Батсуурь у.х - П.Баярхүү а.з
6. Ц.Лхагвасүрэн у.н - Н.Золбоо а.з
7. Ш.Уламбаяр у.н - А.Хосбаяр а.н
8. Ш.Тогтохбаяр у.н - Б.Шаравнямбуу а.з
9. Н.Батзаяа у.н - Б.Болдбаатар а.з
10. Б.Заяамандах у.н - Ц.Ганбат а.н
11. Б.Сангисүрэн у.н - Д.Бадамгарав а.з
12. Б.Сумьяа у.н - Т.Ядамсүрэн а.н
13. Ч.Цогбаяр у.н - А.Сүмбээ а.а
14. Ж.Чулуунбат у.н - Б.Хадбаатар а.а
15. Р.Пүрэвдагва у.н - Ш.Дарханбат а.а
16. Б.Пүрэвсайхан у.н - Д.Амарсайхан а.а
17. Т.Баасанхүү у.н - Ц.Чимэддорж а.а
18. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Э.Элбэгбаяр а.н
19. А.Алтанхуяг а.х.а - Б.Бат-Өлзий а.х
20. Б.Одгэрэл а.х.а - С.Золбаяр а.х
21. О.Гантулга а.х.а - Б.Хаш-Эрдэнэ а.а
22. Б.Дэлгэрсайхан а.а - М.Еркебулан а.а
23. Б.Суманчулуун а.а - Б.Ганбаатар а.а
24. Л.Лха-Очир а.а - Г.Баасандорж а.а
25. П.Мөнхбат а.а - Б.Ганхуяг а.а
26. О.Хангай а.а - А.Давааням а.а
27. Н.Ганзориг а.а - Н.Батсайхан а.а
28. Б.Бат-Эрдэнэ а.а - Б.Эрдэнэхүү а.а
Дөрвийн даваа
1. Ч.Санжаадамба у.з - Э.Элбэгбаяр а.н
2. Ө.Бат-Орших у.х - Т.Ядамсүрэн а.н
3. А.Бямбажав у.х - Ц.Ганбат а.н
4. Г.Алтангэрэл у.х - Б.Бат-Өлзий а.х
5. Н.Батсуурь у.х - Н.Золбоо а.з
6. Ш.Уламбаяр у.н - Б.Ганбаатар а.а
7. Ш.Тогтохбаяр у.н - Б.Ганхуяг а.а
8. Н.Батзаяа у.н - А.Давааням а.а
9. Б.Сангисүрэн у.н - Н.Батсайхан а.а
10. Ч.Цогбаяр у.н - Б.Эрдэнэхүү а.а
11. Ж.Чулуунбат у.н - Л.Лха-Очир а.а
12. Р.Пүрэвдагва у.н - Б.Дэлгэрсайхан а.а
13. Б.Пүрэвсайхан у.н - О.Гантулга а.х.а
14. Т.Баасанхүү у.н - Б.Одгэрэл а.х.а
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.з - Ц.Ганбат а.н
2. Ө.Бат-Орших у.х - Н.Золбоо а.з
3. Г.Алтангэрэл у.х - А.Давааням а.а
4. Ш.Уламбаяр у.н - Б.Ганхуяг а.а
5. Б.Сангисүрэн у.н - Ч.Цогбаяр у.н
6. Ж.Чулуунбат у.н - Р.Пүрэвдагва у.н
7. Б.Пүрэвсайхан у.н - Т.Баасанхүү у.н
Зургаагийн даваа
1. Ч.Санжаадамба у.з - гоцлов
2. Ө.Бат-Орших у.х - А.Давааням а.а
3. Ш.Уламбаяр у.н - Ч.Цогбаяр у.н
4. Ж.Чулуунбат у.н - Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. Ч.Санжаадамба у.з - Ч.Цогбаяр у.н
2. Ө.Бат-Орших у.х - Б.Пүрэвсайхан у.н
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.з - Б.Пүрэвсайхан у.н
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна