Хөвсгөлийн хурдан хонгор


Моринд дуртай монгол зон олны хайр бахархлыг хvлээж, шvлэг дуунд хvртэл мөнхөрсөн аргамаг хурдан хvлэг тийм ч олонгvй билээ. Тэр тусмаа Тэсийн голын сав нутгаас тийм хvндлэлийг хvлээсэн нь Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Д.Хишигбатын хонгор морь юм. Соёлын гавьяат зvтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржийн vгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Х.Алтантугийн аялгууг нь зохиосон "Хотгойдын хонгор хvлэг" гэсэн нэгэн сайхан дуу байдаг.
"Тэсийн голын хөвөөний
Тэлгvvн шаргал элсэн дээр
Тэнцэж боссон унага аа
Тэнгэрийн ажнайн сvлдийг
Тэнvvн сартай магнайдаа
Тогтоож авсан хvлэг ээ
Хөвчийн цэнхэр уулсаас тасрахдаа
Хvрэн бvргэдийн гуурстай
Хөндийн цэлгэр талаар дэгдэхдээ
Хөх чонын харайлттай
Хурдан хонгор хvлэг ээ
Дэлгэр мөрний хөвөний
Дэлгээ ногоон зvлгээрээ
Давхиж шивхэрсэн унага аа
Дэлхийн ажнайн хийморийг
Дэл, сойлгондоо хийсгэж
Дэндvv хурдалсан хvлэг ээ" гэж тэр дуунд өгvvлдэг юм. "Тvмэн эх хонгор морь бие том товир, ясархаг, янз загвар гоёмсог бус, хандгай сэрвээтэй, унаа эдэлгээнд нухлагдсан, Оросын хатирч, хөтөлгөөний үүлдрийн эрлийз цустай гэмээр бөгөөд галбир төрхийн хувьд Морин тойруулгын болон Сэлэнгийн эрлийз адуунаас эрс ялгаатай юм. Уг гарвал хэвшил нь дээд Енисейн адууны ангилалд хамаарагдах бөгөд эхийн гарвал нь гарцаагvй Тува адуу (Монгол адууны нэг хэвшил)-тай холбогдож байгаа юм" хэмээн хурдан морь судлаач Д.Даваа "Төрийн билэгдэл төгс шинжит хvлэг" номондоо бичсэн байдаг. Энэхvv хонгор морь анх нутаг орондоо цууд гарчээ. 1990 оны баяр наадмаар л чухамхvv хонгор морийг тодорсон ч гэлцдэг. Тэр жил Д.Хишигбат хонгор морио аймгийнхаа наадамд
уралдуулжээ. Эхлээд уралдуултал хол тасархай тvрvvлж. Гэтэл морь будилсан болоод явчихав. Дахиад уралдлаа. Хонгор морь дахиад л магнайлав. Ийм сайхан хvлгийн эзэнд эрхгvй улсын наадмын дэвжээ бодогдоно оо доо. Дараа жилийх нь хавар. Бvр тодруулж хэлбэл, 1991 оны дөрөвдvгээр сарын тавны өдөр уяач Б.Пvрэвжавтай нэг гал болон Д.Хишигбат улсын наадмыг зорилоо. Зургаадугаар cap дундаасаа өнгөрч байхад тэр Нийслэлийн барааг харав. Хөвсгөлөөс нэгэн цуутай хvлэг ирж яваа тухай яриа хөл аль хэдийнээ олны чихэнд хvрчихсэн байлаа. Морь мэддэг, мэддэггvй хvн болгон л хонгор морийг харах гэж зовоож байв.
Тэгж байтал их сунгааны цаг ойртлоо. Хэний морь улсын наадамд хурдлахыг хэлж өгдөг их сунгаа тэр жил долдугаар сарын 7-нд болсон юм. Тvргэний голд болсон тэрхvv сунгаанд 100 шахам морьд гарснаас Хишигбатын хонгор Морин тойруулгын бор хонгор морьтой зуузай холбон давхисаар барианд орохын vед урагш огцом ухасхийж тvрvvлсэн юм. Хонгор морийг гvйцэх хvлэг энэ довон дээр алга гэж амтай болгон л ярьж байлаа.
Долдугаар сарын 11. Нойр хоолоо хасан хасан зvтгэсэн уяачдын од хийморио сорих өдөр. 650 шахам хурдан хvлэг гарааны зурхай руу хөдлөв. Удалгvй морьд эргэсэн тухай радиогоор зарлалаа. Гэвч аз дутжээ. Гарааны зурхайд хvрэхээс зургаан километрийн наанаас 300-гаад морьд эргэсний дотор Хишигбатын хонгор орсон байлаа. Газар мэдэхгvй хvлэг, хvv хоёрын буруу гэж юу байх билээ. Дутуу эргэсэн морьдын дунд орсон Алдарт уяач Д.Даваахvvгийн зээрд халзан, Төв аймгийн Баян-Өнжvvлийн С.Гийнаагийн шар хээр, Зуунмод хотын Г.Сундуйн зээрд зэрэг тухайн vедээ хурд хvчээрээ гайхуулж байсан олон олон хvлэг морьдыг ардаа орхисон Хишигбатын хонгор төрийнхөө их баяр наадамд тvрvvлэв. Гэвч барьсангvй. Наадамчин олон Хишигбатын талд байж, будилаангvй уралдуулж чадаагvй хурдан морины комиссынхныг зэмлэж байлаа.
Элдэв хэрvvл маргаан нэлээд vргэлжилсний эцэст Хишигбатын хонгорт улсын баяр наадмын тvрvv морины шагнал өгсөн билээ. Гэтэл төрсөн нутгийнхан нь аймгийнхаа наадмыг хийхгvй тvvнийг хvлээж байгаа сураг дуулдлаа. Хонгор морь замд аяншиж нэлээд эцэж турсан тул даруй буцах аргагvй байв. Бас хажуугаар нь морины хорхойтнууд өндөр vнэ хэлж морио зарахыг санал болгоод Хишигбатыг нэг мөч ч зvгээр суулгахгvй байлаа. Ингэж байтал сайн санаат хvмvvс сонин сайхан санаа сэдэж, хонгор морийг онгоцоор тээхээр болов. Ийнхvv агаарын хөлгөөр төрөлх нутагтаа очсон хонгор морь шууд аймгийнхаа наадамд уралдан дөрвөөр давхижээ. Эдгээр бахдам сайхан амжилтуудаараа Д.Хишигбат тэр жилээ Монгол улсын Алдарт уяач цол хvртсэн юм.
Тэсийн голын сав нутгаас тодрон гарсан энэхvv цуут хvлэг дахин нэг удаа улсынхаа наадамд тоосоо өргөхөөр зорьсон ч хөлний бэртлээс болоод уралдаж чадаагүй юм. Монголын хурдан морины түүхэнд тодрон гарсан цуут хүлгэдийн нэг хонгор морийг Цэцэрлэг сумын уугуул Н.Дамдинжав арилжаа халтраараа солин авч, моринд хайртай түмнээ мөнхлөн үлдээсэн билээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна