Ш.Лхагва: Ажил үйлсээрээ аймагтаа эхний тавд орох зорилт тавьсан


Хөвсгөл аймгийн “Жаргалант хурд” МСУХ-ны тэргүүн Ш.Лхагвагийн ярилцлагыг хүргэж байна.
-Жаргалан сумын “Жаргалант хурд” МСУХ-ны тэргүүнээр ажиллаад хэр удаж байна вэ?
-Би 2007-2009 онд сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байгаад аймгийн захиргаанд шилжин ажиллах болсон юм. Харин энэ жилийн гуравдугаар сарын 1-нд болсон холбооны хурлаас тэргүүнээр дахин сонгогдоод байна.
-Хоёр дахиа уяачдынхаа итгэлийг хүлээн ажиллах болж байгаа юм байна. Ажлаа хаанаас эхлүүлэхээр төлөвлөөд байна даа?
-Намайг эзгүй байх дөрвөн жилийн хугацаанд Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж амьдардаг хүн тэргүүний албыг хашдаг байлаа. Тийм болохоор ажил цалгардах зүйл гардаг байсан юм болов уу гэж харж байгаа. Миний хувьд ажлаа аваад холбооныхоо хурлыг хийж, зорилго зорилтоо тодорхойллоо. Жилийн ажлын төлөвлөгөө гаргаж, тэргүүлэгчдээ шинэчилж 13 хүн ажиллах болсон. Бид холбооныхоо үйл ажиллагааг сайжруулж эхний таван холбооны нэг болох зорилт тавьж ажилдаа ороод байгаа. Үүнээс таван багтаа уяачдын галыг зохион байгуулж галын ахлагч нартаа тусгай үнэмлэх гаргаж өглөө. Нэгдүгээр багийнхан “Хутаг хайрханы гал” нэртэй бол хоёр нь “Баян-Уул хайрханы гал”, гурав нь “Цагаан бургас”, дөрөв нь “Өндөр хайрханы гал”, тав нь “Оргил хайрханы гал” болж байгаа юм. Галын ахлагч нараас гадна зөвлөх уяачид энд ажиллана. Түүнчлэн залуу уяачдаа дэмжих зорилгоор итгэл найдварын тэмдгийг өгч байгаа. Ингэснээр залуус маань аймаг цаашлаад улсын алдар цолонд хүрэх зорилготой болно гэж үзэж байна. Уяачид маань зөвхөн сум орондоо наадах биш, аймгийн чанартай болон улс, бүсийн наадмуудад идэвхитэй оролцох ёстой. Тиймдээ ч уяачдаа хуваарилан уралдаанууд руу явуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнийг уяач нар талархан хүлээж авч байгаа. Өөр нэг ажил бол уяачдынхаа амжилтын судалгааг гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор уяач болгонд карт нээж, уяачийн амжилтыг бүртгэдэг боллоо. Энд удам дагасан уяачдын судалгааг хийж байхад Гомборагчаа гэж хүний дөрөв дэх үеийн уяач аймгийн Алдарт Мөнх-Алдар гэж залуу байна. Тэрээр сүүлийн 20 жилд 10 удаа түрүү, гурван удаа аман хүзүү, найман айраг хүртээд байгаа бахдам амжилтын эзэн дээ. Энэ мэт амжилтаа ахиулах нь бидний эрхэм зорилго болоод байгаа юм.
-Уяач руу чиглэсэн ажлууд ийм байж. Одоо нутгийнхаа адуугаа сайжруулахын тулд ямар ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Энэ тал дээр хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ жил гэхэд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Баянхонгор, Архангай, Увс аймгуудаас 60 гаруй азарган үрээ, гүү гээд үржлийн адуунууд авчирсан. Мөн Төв аймгийн Батсүмбэрээс энэ жил 16 адуу, Завхан, Увсын Тэсийн голын адуу авчирсан. Цагаан газрын адуу хурдтай байдаг болохоор Баянхонгороос ноднин 10 гаруй адуу, саяхан хоёр адуу авчирлаа. Манай аймгийн Төмөрбулаг сум ч хурдтай. Манайхан ч эндээс адуу их авдаг юм. Энэ мэтчилэн нутгийн адууны чанар сайжирч байгаа гэж би боддог. Холбооны зүгээс ч уяач нартаа адуугаа сайжруулах шаардлагыг тавьж байгаа. Бид зөвхөн уяачдынхаа амжилтын товчооныг гаргаад зогсохгүй адууныхаа судалгааг ч давхар хийж байна. Энд сонирхуулахад ерөөсөө уяаны ажил хийдэггүй, гэрийнхээ хаяанд аргамжиж байгаад л наадамд мордуулахад түрүүлдэг Намдагийн бор гэж хурдан адуу байлаа. Намдаг бөх хүн байсан бөгөөд өөрөө барилдаад түрүүлэхэд, морь нь уралдаад түрүүлж байсан бахдам түүх бий. Манай сум чинь аймгаасаа зайтай болохоор уяачид маань аймгийн наадамд очоод уралдаад байж чаддаггүй юм. Тэр утгаараа аймгийн цолтнууд тун цөөхөн. Тийм болохоор одооноос тэжээлийн адуугаа ачиж очоод аймаг наадна гэж бодож байгаа. Дээхэн үедээ манай суманд Лхамжав зааны хээрүүд гэж алдартай байлаа. Лхамжав гэж хүн өөрөө моринд жороо оруулдаг байсан юм. Мөн Батбаярын Жигжидийн хул хонгорууд, Доржийн хээрүүд, Лхагвадоржийн хээрүүд гээд азаргаараа нутагтаа алдаршсан уяачид олон байлаа. Одоо бид тэднийхээ адууны түүхийг судлаж бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
-Аймгийн Алдарт уяач хэд байна вэ?
-Аймгийн Алдарт уяач цолтой арваад хүн бий. Сүүлийн хоёроос гурван жил манайд сумын алдарт уяач цолыг олгоогүй өнжсөн. Энэ жилээс дээр ярьсан амжилтынхаа жагсаалт судалгааг үндэслэн олгож, малгай, үнэмлэх, тэмдэгтэй болгох зорилт тавьсан байгаа. Мэдээж энэ бүхнийг ажил хэрэг болгоход хөрөнгө санхүүгийн асуудал их чухал шүү дээ. Тиймээс зургаадугаар сарын 3-нд болсон Уяачдын холбооныхоо нээлтээр уяачдаасаа хандив хүссэн. Нээлтийн үеэр болсон уралдаанд даатгалгүй морь уралдуулахгүй байх шийдвэрийг гаргаж, бүх унаач хүүхдүүдээ даатгалд хамрууллаа. Унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах үүднээс уралдааны үед хүн, малын эмчийг дагуулж байгаа. Мөн замбараагүй олон машин морь дагадагийг болиулж босго тавилаа. Улс, аймгийн наадмаар уралдаан дагах машинуудаас хураамж авдагтай адил бид бас хураамж авч уралдаанаа санхүүжүүлсэн. Энэ жилээс гарааны төхөөрөмжтэй болох зорилго тавьсан. Удахгүй гарааны төхөөрөмжнөөс уралддаг болох байхаа. Төрийн бус байгууллагын хувьд хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй зүйл олон байна. Холбоо маань шинэ тутам, үйл ажиллагаа нь хараахан жигдэрч бэхжээгүй байгаа ч төлөвлөсөн ажлынхаа ард гарна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Холбооны тэргүүний хувьд хурдан морины уяа сойлго тааруулдаг уу?
-Миний эцэг эх жирийн хөдөлмөрчин хүмүүс. Харин миний хувьд 2000 онд Жаргалант сумынхаа уяач Махсэдийн Базаррагчаа гэж хүнээс нэг хурдан бор морь худалдан авсан юм. Тэр морио зургаан жил хүнээр уяулж, зургаан жил сумынхаа наадамд айрагдуулсан. Түүнээс гадна жижиг наадмуудад ч түрүүлгэж байлаа. Түүний дараа соёолон хүртлээ сумынхаа наадамд түрүүлсэн нэг үрээ авсан юм. Соёолондоо нэг жилд таван газрын наадмын түрүүг авч байсан хурдан амьтан байна.
-Өөр хаана хаанаас адуу авч байв?
-Ноднин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас аймгийн Алдарт уяач Энхболдоос хязаалан үрээ аваад бүсийн наадамд айрагдуулсан. Мөн Шинэ-Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич, доктор Ширэндэвийн 100 жилийн ойн нэрэмжит уралдаанд айрагдууллаа. Хязааландаа сумынхаа баяр наадамд түрүүлж байсан юм. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас их насны нэг морь авлаа. Дааганаасаа соёолон хүртлээ айрагдаж байсан юм. Манай сумынхан чинь морь тэжээж мэддэггүй байгаад сүүлийн хоёр жилээс л тэжээж байна. Миний хувьд ирэх жилээс өөрийн жүчээтэй болж байгаад морьдоо тэжээнэ дээ.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Уясан болгон тань хурдан байх болтугай.
А.Мөнх



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна