Цэргийн арслан Б.Ганзориг түрүүллээ


“Увс нуур” дэвжээний энэ сарын барилдаан өнгөрөгч Бямба гарагт боллоо. Энэ удаагийн барилдааныг Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол Улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын Бат-Оршихын нэрэмжит болгон зохиосон бөгөөд “Разма импекс” ХХК-ий зааланд боллоо. Энэ заал шинээр ашиглалтад орсон бөгөөд цаашид Увс нуур дэвжээний бөхчүүд энд бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх ажээ.
Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан П.Мөнхбат, С.Ерөөлт, Н.Ганзориг нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдав.
Хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Ц.Мөнхбаяр аймгийн арслан Т.Сүрэнжавыг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Д.Энхбаярыг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн начин С.Батсайхан аймгийн арслан Б.Ганболдыг, Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн начин Э.Элбэгбаяр аймгийн заан Б.Болдбаатарыг тус тус өвдөг шороодуулав.
Гурвын даваанд хурц арслан Ш.Шинэбаяр аймгийн начин С.Батсайханыг амлаж хоёр бөхийн барилдаан хоёр ч удаа маргаантай болж гурав дахь удаад арслан давсан бол Дорнод аймгийн арслан П.Мөнхбат Өвөрхангай аймгийн арслан Ц.Чимэддоржийг амлаж мушгиж тонгороод давав. Мөн аймгийн арслан С.Ерөөлт аймгийн начин Т.Мөнх-Эрдэнийг амлаж суйлаад дутуудаж өөрөө өвдөглөсөн бол аймгийн начин Ц.Мөнхбаяр аймгийн арслан Н.Ганзоригийг давхар тохоход ард нь дараад давав. Тунасан хоёрын барилдаанд аймгийн начин Э.Элбэгбаяр шахаж татаад давлаа.
Дөрвийн даваанд хурц арслан Ш.Шинэбаяр аймгийн начин Т.Мөнх-Эрдэнийг дагаж тахимдаад, Б.Одгэрэл аймгийн начин Ц.Мөнхбаярыг зүүн хавираад, О.Гантулга аймгийн начин Э.Элбэгбаярын ард гараад тус тус өвдөг шороодуулсан бол цэргийн арслан Б.Ганзориг аймгийн арслан П.Мөнхбатын хөлийг авч дэрлэж дараад давснаар их шөвөгт шалгарав.
Их шөвгийн барилдаанд цэргийн арслан Б.Ганзориг хурц арслан Ш.Шинэбаярыг зүүн хонгодоод давсан бол тунасан хурцуудын барилдаан сонирхолтой болж О.Гантулгыг мушгиад дутуудахад Б.Одгэрэл тэр чигт нь хөндлөн түрээд орхисноор үзүүр булаалдахаар шалгаран үлдэв.
Үзүүр булаалдах барилдаанд Б.Ганзориг мөн л зүүн хонгодож давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодорч аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.
Дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Ш.Шинэбаяр а.х.а – С.Батсайхан а.н
2. Б.Одгэрэл а.х.а – Х.Алтансүх а.з
3. О.Гантулга а.х.а – Н.Нямбуу а.з
4. Б.Ганзориг ц.а – О.Бундхорол а.х
5. П.Мөнхбат а.а – Ц.Чимэддорж а.а
6. С.Ерөөлт а.а – Т.Мөнх-Эрдэнэ а.н
7. Н.Ганзориг а.а – Ц.Мөнхбаяр а.н
8. Х.Оргилболд а.а – Э.Элбэгбаяр а.н
Дөрвийн дараа
1. Ш.Шинэбаяр а.х.а – Т.Мөнх-Эрдэнэ а.н
2. Б.Одгэрэл а.х.а – Ц.Мөнхбаяр а.н
3. О.Гантулга а.х.а – Э.Элбэгбаяр а.н
4. Б.Ганзориг ц.а – П.Мөнхбат а.а
Тавын даваа
1. Ш.Шинэбаяр а.х.а – Б.Ганзориг ц.а
2. Б.Одгэрэл а.х.а – О.Гантулга а.х.а
Зургаагийн даваа
1. Б.Одгэрэл а.х.а – Б.Ганзориг ц.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна