"Гарал" нэгтэй арслангууд түрүү булаалдав


Өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 17-нд аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан боллоо.
Барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, а.а А.Сүмбээ, А.Отгонбаатар нараар манлайлуулсан хүчит 256 бөх барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Говь-Алтайн с.х Я.Бумбаяр а.а Т.Буянжаргалын зүүн хөлд ороод, Архангайн з.б Б.Батсайхан а.а Ж.Мөнгөнийг дагуулж давхар ачаад, Өвөрхангайн с.з Х.Энхчулуун а.з Э.Нямааг мордоод дутуудахад угсруулж хутгаад, Ховдын с.з Б.Уртнасан а.а Б.Хишигбаатарыг суйлаад, Завханы с.з Б.Хүдэрчулуун а.з Б.Гончигтавхайг ард нь гарч гуд татаад, Булганы с.з Э.Сумьяабат а.х А.Отгонбаатарыг давхар хамаад, Бөхбилэгтийн с.з Л.Жамбал а.х Ш.Чинтулгыг мордоод, АВДС-ийн с.з Г.Батмөнх а.х Ж.Энхбаатарыг дагуулж тохоод, мөн Аваргын Ж.Бямбадоньд а.х Ц.Эрхэмбаярыг мушгиад, Төвийн Б.Энх-Очирхуяг а.н О.Батжаргалыг тахимдаж дайраад тус тус нэг давав. Мөн с.з Б.Анхжаргал, Х.Баярнэмэх, Га.Бат-Эрдэнэ нар а.а П.Батхуяг, Б.Уугандаваа, Ц.Чинзориг нараар нэг давав.
А.а П.Мөнхбат с.з М.Өзгерисийг мушгиж тонгороод, а.а Т.Сүрэнжав с.з Д.Эрдэнэцогтыг барьцгүй хавсраад, а.а М.Еркебулан с.з С.Доёддоржийг зайлж сэгсрээд, а.а Х.Оргилболд с.з С.Түвшинжаргалыг өмсөөд, а.а Ш.Пүрэвгарьд с.з Г.Пүрэвдоржийг хонгодож цацаад, а.з Л.Батсайхан с.з Х.Дарамзагдыг гар уургалж хөнтрөөд, а.н Ц.Ганбат с.з Ё.Улсболдыг дагуулж зайлаад, а.н Т.Ядамсүрэн урд өдрийн барилдаанд түрүүлсэн нутаг нэгт с.з Б.Цэрэндагвыг гар зөрүүлж тахимдаж дайраад, а.н Ц.Адьяа а.н Д.Бейбитыг давхар ачаад, а.н Х.Гантулга а.н Л.Отгонбаатарыг татаж хавираад, а.н А.Хосбаяр а.н Ш.Баяржаргалыг мордоход хутгаа болгож түрээд, а.н У.Береке а.н Ч.Эрдэнэсайханыг дагуулж ачаад, а.н Т.Мөнх-Эрдэнэ а.н Б.Отгонцоожид толгойгоо уургалуулсан ч хөлд нь орж дэрлээд тус тус нэг давлаа.
Хоёрын даваанд а.а А.Отгонбаатар с.з Б.Анхжаргалыг сугадаж мордоод, а.а Н.Адьяабат с.з Э.Дарханбатыг суйлаад тэр чигт нь өмсөө болгож шидээд, а.а Э.Ванданцэрэн а.н Ж.Цэрэндавааг мушгиж тонгороод, а.а О.Хангай с.з Б.Түмэндэмбэрэлийг дотуур хашиж нэлээн дээр гаргаад, а.з Н.Золбоо а.н Д.Ууганбаярыг тахимдаад, а.з Б.Болдбаатар а.н М.Жаргалсайханыг давхар ачаад, а.з Д.Гантогоо ц.н Б.Энхсайханыг дагуулж мушгиад, а.н Ш.Нямсайхан а.з Б.Номиндалайг давуулж хутгаад, а.н Г.Пүрэвдорж а.а Ш.Пүрэвгарьдыг хутгахад хутгааг нь мулталж эргээд хоёр давлаа. Мөн с.з Ж.Бямбадоньд а.а Б.Эрдэнэхүүг тахимдаж дайрад, с.з Б.Энх-Очирхуяг а.а А.Даваанямыг ард нь гарч хавираад давснаар гурвын даваанд барилдах эрхтэй болов.
Гурвын даваанд а.н А.Хосбаяр а.а С.Ерөөлтийг зайлж сэжээд, а.н Ш.Нямсайхан а.а Б.Хадбаатарыг давуулсан барьцнаас хөмрөөд, а.н Н.Баярбаатар а.а Л.Лха-Очирыг давуулж гуядаад, а.н Ц.Адьяа а.а Т.Сүрэнжавыг мордоод, а.а Э.Ванданцэрэн а.х Б.Бат-Өлзийг шуудагдаж мөргөж хөөгөөд, а.з С.Ган-Идэр а.а Б.Ганболдыг давуулж гуядахад зөрж эргээд, а.х Э.Баасандорж а.а Б.Бат-Амгаланг хөмрөөд, а.н Х.Гантулга а.а Бо.Батжаргалыг барьц сонгож хавираад давцгаалаа. А.а О.Хангай саяхан болсон нэгэн барилдаанд таараад өвдөг шороодсон а.а Д.Тангадыг амлаж давав. Мөн энэ даваанд Увс аймгийн залуу арслан Х.Оргилболд а.а М.Еркебуланыг тун ч уран өмсөж үзэгчдийг шуугиулав. Х.Оргилболдын хувьд өмсөх мэхийг үе үе тун даацтай хийдэг бөгөөд өмнө нь а.з Б.Бадамсүрэн, а.х Б.Төмөрбаатар, с.з С.Түвшинжаргал, Б.Дагвадорж нарыг өмсөө мэхээрээ давж байжээ.
Дөрвийн даваанд а.а О.Хангай а.х Э.Баасандоржийг мушгиахад сөрж зайлж татаад, а.а Х.Оргилболд а.а Д.Энхбатыг давуулахад сөрж хутгаад, а.х.а Б.Одгэрэл а.н Х.Гантулгыг мордоод дайрахад дагуулж хөмрөөд, а.а Давж.Батбаяр а.а Д.Амарсайханыг татаж хавираад тус тус дөрөв давлаа.
Тавын даваанд хурц арслан Ч.Батчулуун а.а Х.Оргилболдыг барьц сонгож өргөөд, Ш.Шинэбаяр а.з С.Ган-Идэрийг нааж түрээд, Б.Одгэрэл а.а Б.Мижидсүрэнг хавираад давцгаав. Мөн а.х С.Золбаяр а.а А.Отгонбаатарыг түрж дайраад, а.а Давж.Батбаяр а.а Г.Батнямыг өргөж хавираад дунд шөвөгт шалгарлаа. Энэ даваанд а.а О.Хангай а.а Б.Батдоржийг амлаж хөмрөөд нэлээн ойролцоо газардсан бөгөөд Хангай бараг өрсөөд хүрчихэв үү гэмээр харагдсан ч Б.Батдорж арслан эргэлзэлгүй тахимаа өгөв.
Зургаагийн даваанд хурц арслан Ч.Батчулуун а.а Давж.Батбаярыг мушгиад, Б.Одгэрэл Б.Бат-Оршихыг тохоход ард нь дараад, а.а О.Хангай а.а Л.Шинэбаатарыг хонгодож дайраад тус тус давлаа.
Их шөвгийн барилдаанд а.х.а Ч.Батчулуун а.а О.Хангайг амлаж сугадаж өргөөд араар нь мордмон ч өөр дээрээ татаж унав. Хурцуудын барилдаанд Ш.Шинэбаяр хутгаж хөөгөөд давлаа.
Үзүүр түрүүнд О.Хангай Ш.Шинэбаярыг гут татаж толгой уургалаад өндийхөд нь хонгодож цацаад давснаар онцгой бяртай байгаагаа харуулж түрүүллээ. Сонирхуулахад а.а О.Хангай Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул бөгөөд ийнхүү Жаргалан нутгийн хоёр залуу түрүү үзүүрт шалгарлаа.
Дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Г.Баасандорж а.а
2. Ш.Шинэбаяр а.х.а - Б.Баттүвшин с.з
3. Б.Одгэрэл а.х.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
4. А.Отгонбаатар а.а -Б.Энх-Очирхуяг с.з
5. Д.Болдбаатар а.а - Д.Батсүх а.х
6. Л.Шинэбаатар а.а - Г.Пүрэвдорж а.н
7. Г.Батням а.а - Д.Гантогоо а.з
8. Б.Хадбаатар а.а - Ш.Нямсайхан а.а
9. Бо.Батжаргал а.а - Х.Гантулга а.н
10. Л.Лха-Очир а.а - Н.Баярбаатар а.н
11. Ч.Баасанбат а.а - Б.Мижидсүрэн а.а
12. П.Мөнхбат а.а - Н.Баттүвшин а.з
13. С.Ерөөлт а.а - А.Хосбаяр а.н
14. О.Хангай а.а - Д.Тангад а.а
15. Б.Бат-Эрдэнэ а.а - Д.Нарангарав а.н
16. Б.Батдорж а.а - Ж.Бямбадоньд с.з
17. Н.Адъяабат а.а - П.Даваадорж а.н
18. Б.Серик а.а - Б.Болдбаатар а.з
19. Д.Энхбат а.а - Б.Гантөмөр а.з
20. Н.Батсайхан а.а - Т.Сайханжаргал а.н
21. Б.Бат-Орших а.а - Д.Буянт а.з
22. Давж.Батбаяр а.а - Т.Аззаяа а.н
23. Б.Ганхуяг а.а - Н.Золбоо а.з
24. Т.Сүрэнжав а.а - Ц.Адъяа а.н
25. Э.Ванданцэрэн а.а - Б.Бат-Өлзий а.х
26. Д.Амарсайхан а.а - Д.Бадамгарав а.з
27. М.Еркебулан а.а - Х.Оргилболд а.а
28. Б.Бат-Амгалан а.а - Э.Баасандорж а.х
29. Ж.Алтаншагай а.а - Х.Алтансүх а.з
30. Г.Ганцоож а.а - М.Мэндсайхан а.х
31. Б.Ганболд а.а - С.Ган-Идэр а.з
32. Н.Эрдэнэчулуун а.а - С.Золбаяр а.х
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Ш.Нямсайхан а.н
2. Ш.Шинэбаяр а.х.а - А.Хосбаяр а.н
3. Б.Одгэрэл а.х.а - Х.Гантулга а.н
4. А.Отгонбаатар а.а -Ц.Адъяа а.н
5. Л.Шинэбаатар а.а - Н.Баярбаатар а.н
6. Г.Батням а.а - Д.Батсүх а.х
7. П.Мөнхбат а.а - С.Золбаяр а.х
8. О.Хангай а.а - Э.Баасандорж а.х
9. Б.Бат-Эрдэнэ а.а - С.Ган-Идэр а.з
10. Б.Батдорж а.а - Х.Алтансүх а.з
11. Н.Адъяабат а.а - Б.Болдбаатар а.з
12. Д.Энхбат а.а - Х.Оргилболд а.а
13. Н.Батсайхан а.а - Б.Мижидсүрэн а.а
14. Б.Бат-Орших а.а - Г.Ганцоож а.а
15. Давж.Батбаяр а.а - Д.Амарсайхан а.а
16. Б.Ганхуяг а.а - Э.Ванданцэрэн а.а
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Х.Оргилболд а.а
2. Ш.Шинэбаяр а.х.а - С.Ган-Идэр а.з
3. Б.Одгэрэл а.х.а - Б.Мижидсүрэн а.а
4. А.Отгонбаатар а.а - С.Золбаяр а.х
5. Л.Шинэбаатар а.а - Б.Болдбаатар а.з
6. Г.Батням а.а - Давж.Батбаяр а.а
7. О.Хангай а.а - Б.Батдорж а.а
8. Б.Бат-Орших а.а - Б.Ганхуяг а.а
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Давж.Батбаяр а.а
2. Ш.Шинэбаяр а.х.а - С.Золбаяр а.х
3. Б.Одгэрэл а.х.а - Б.Бат-Орших а.а
4. Л.Шинэбаатар а.а - О.Хангай а.а
Долоогийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - О.Хангай а.а
2. Ш.Шинэбаяр а.х.а - Б.Одгэрэл а.х.а
Наймын даваа
1. Ш.Шинэбаяр а.х.а - О.Хангай а.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна