У.Хэрлэн: Хурдны өлгий Халзангийн наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртэж байлаа


Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач У.Хэрлэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Алдарт хэдэн оноос хүлгийн сүүл шууж эхлэв?
-Ерээд оны эхээр л морь сонирхож байсан ч хэсэг хугацаанд жаахан хөндий байсан. Манай аав Улаан тээврийн жолооч хүн. Тийм болохоор адуу малнаас хөндийдүү. Гэхдээ цөөн тооны малтай байсан юм. Хэдэн малаа дүү маань “хариуцдаг” байсан ч сүүлдээ аймгийн төв дээр ажил төрөлтэй болоод орхичихсон. Эзэнгүй шахуу болчихоор зарж үрээд үрэн таран болох янзтай болоод ирсэн юм. Аавынхаа буян хүч хөдөлмөрөө гаргаж цуглуулсан хэдэн адууг нь үгүй хийчихмээргүй байсан болохоор 2010 оноос моринд түлхүү орсон. Ингээд жилийн дараа буюу 2011 оны хоёрдугаар 17-нд “Жавхлант шаргын хурд”-д миний бор соёолон түрүү магнайд хурдалж уяач хүний баяр бахдлыг мэдрүүлсэн юм. Миний уяаны ажлын голыг аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Амараа дүү маань нугалдаг хүн дээ. Бид хамтдаа морь уяад олон жил болж байна.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд авсан бэ? Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргаад байгаа вэ? -Шинэхэн дээ. Өнгөрсөн онд аймгийн Алдарт уяач болсон. 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн аймгийн баяр наадамд хар шүдлэн үрээгээ гуравлуулсан. Тэр жилээ хар шүдлэн Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн наадамд мөн л айрагдсан. Дорноговийн наадамд Халзангийн Бавуугийн халиун гэж алаг шүдлэн үрээ түрүүлж, манай дүү Амараагийн шаргал үрээ гурвалсан юм. Энд сонирхуулахад Бавуугийн халиун, Амараагийн шаргал хоёр нэг азарганы төлүүд байгаа юм.
Бас Халзан сумын наадам долдугаар сарын 2-нд болж их насны халтар морь гуравлаж, хар үрээ, хонгор хязаалан маань тус тус айргийн дөрвөөр давхисан. Харин өнгөрсөн жил Халзан сумын наадамд халтар морь гуравлаж, Алтан-Овооны бага тахилгад түрүүлсэн. Шинэ он гарсаар Халзан суманд болсон аймгийн өмнөд бүсийн хурдад дахин гуравласан.
-Анхны “айргийн эзэн” бор хязаалан хаанахын угшилтай адуу вэ?
-Бор адуу миний найз Ядамжавын Энхтөрийн сэтгэлийн бэлэг байгаа юм. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хүн л дээ. Түүний хүрэн азарганы төл. Эцэг хүрэн азарга нь бага насандаа ганц нэг удаа сумын наадамд орж байсан юм билээ. Надад шүдлэн ирсэн. Даагандаа давхиж байгаагүй гэсэн. Надад ирээд шүдлэнд нь уяад аймгийн наадамд ганц нэг мордуулахад арав гаргаад л ирсэн юм. Харин хязааландаа аман хүзүүдэж, соёлондоо түрүү магнайд хурдалсан сайхан амьтан даа. Хүмүүс худалдаж авах санал нэг бус удаа тавьж л байсан. Миний хувьд анхны айргийг авчирсан буянтай амьтан. Нөгөө талаараа найзын маань сэтгэл шингэсэн бэлэг учраас заръя гэж хэзээ ч бодож байгаагүй болохоор азарга тавьсан.
-“Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү магнайд хурдалсан хүлгүүд улс бүсэд ч амжилтаа бататгадаг. Магадгүй тэр үед улсад үзэх тухай бодож байв уу?
-Соёолон жилээ азарган үрээ байсан. Тэгээд ч тамир муутай байсан болохоор бодож байгаагүй.Одоо хөлдөө бэртэл авсан болохоор уралдуулахгүй байна.
-Азарга тавьчихсан гэлээ. Төлүүд нь гараад эхэлсэн байна уу?
-Тийм ээ, охин голдуу төлүүд байна. Харин анхны эр төл саяхан гарсан.
-Тэгвэл аймгийн наадамд гуравласан хар шүдлэн хаанахын хэний адуу вэ?
-Хар шүдлэн Эрдэнэцагаан сумын Монгол улсын сайн малчин бүдүүн Сүхбат гуайн адуу. Бас л найзын маань бэлэг байгаа юм. Сүхбат гуайн хүү Адъяабаатарын Түмэн даага байхад нь бэлэглэсэн. Би дараа жилийн хавар шүдлэн үрээ байхад нь авчирч уяад тэр жилээ аймгийн наадамд айрагдаж, залгаад бүсэд айрагдсан нь тэр. Харин түүнээс хойш уяагүй байгаа.
-Яриаг тань сонсож байхнээ Халзангийн наадмуудад тун одтой нааддаг юм байна даа?
-Нээрээ тийм юм уу. Тэгэхэд Халзан сумын наадам аймгийнхаас арай эрт болсон юм. Тэнд халтар морь гурвалж, хар үрээ дөрвөлж, хонгор морь түрүүлсэн. Халзан бол Сүхбаатар аймгийн хурдны өлгий сум. Тэр утгаараа бахархалтай санагддаг. Халзангийн наадамд орсон морьд өөр наадамд айлтгүй л гэдэг юм билээ. Дараа жил нь Халзанд очиж халтар морио дахин гуравлуулсан.
-Уяач бүр өндөр довд морьдоо уралдуулж чансаагаа мэдэхийг хүсдэг. Таны хувьд тэр цаг хэзээ вэ?
-Морьдынхоо байдлыг хараад л байна. Өмнө нь нэг удаа улсад уралдахаар гарсан л даа. Ардын хувьсгалын 90 жилийн ойн тэр жил халтар үрээ дажгүй сайхан байсан ч замдаа ханиад хүрчихсэн. Наадамд эхэндээ нэлээн дээгүүр наймд зарлагдаж яваад Цагаан хөтөл уруудаад суугаад 30 хэдээр ирж байсан юм. Тэгэхэд ганцхан морьтой л очсон маань тэр.
-Тэгвэл энэ амжилтаа ахиулж, төрийнхөө наадамд цулбуур өргүүлэн зогсох мөчид дахин уулзахын ерөөл тавъя.
А.Мөнх



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна