“Тод магнай” сэтгүүлийн шинэ 47 дахь дугаар гарлаа


“Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Монголын хурдан морины салбарын хөгжилд цучил нэмж яваа манай хамт олон эрхэм та бүхэндээ шинэхэн буланг санал болгож байна. Бид цахим хэлбэрээрээ дамжуулан “Нэг сар - Нэг сэдэв” хэлэлцүүлгийг өрнүүлж буй бөгөөд 11-р сарыг “Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвийн дор адуу судлаачид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцаж байгаа юм. Монголын хурдан морины салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэж, зөв шийдэл гарцыг хайх энэхүү булангийн хүндэт зочдоос 47 дахь сэтгүүлд Гавьяат мал зүйч, профессор, биологийн ШУ-ны доктор Доржийн Больхорлоо, МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл нарын ярилцлага нийтлэл, нийтлэгдсэн байна. Жаргалантын морин заводод ажиллаж байсан Д.Больхорлоо доктор, монгол адууг тахьтай хэрхэн эвцэлдүүлсэн талаарх болон гарсан үр төлүүд нь хэрхэн хурдалсан тухай сонирхолтой нийтлэлийг санал болгох байна. Мөн энэ хэлэлцүүлгийн хүрээнд Манлай уяач Б.Билэгдэмбэрэл монгол адууны хурдыг сайжруулах тухайд хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцсаныг шимтэн уншаарай.
Харин 47 дахь дугаарын зочны хойморт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн тухлан саатаж, “Уяачийн ажлыг би салхи нь баруун хоймортоо яваа хийморилог эрчүүдийн хийдэг зүйл гэж боддог” хэмээгээд цаг үеийн сэдвээр халуун яриа өрнүүлсэн байна. Монгол эр хүний хэмжүүр болсон эрийн гурван наадмын хоёр төрлөөр төрд үнэлэгдсэн энэ хийморилог эрхэм цэц мэргэнээ сорин сурын харваагаар хичээллэхээр шийдсэн гэнэ билээ. Тод манлай “Уяачийн ёс зүй”-г хэрхэн томъёолсныг “Тод магнай” 47 дахь дугаараас уншиж болох юм.
Мэдээллийн өргөн агууламж бүхий сэтгүүлийн дараа дараагийн хуудсуудаас: Зүүн болон хангайн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийн танилцуулга фото зургийг сонирхохын сацуу Өвөрхангай аймагт болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгэд” наадмын айргийн хүлгэдтэй танилцах боломжтой.
Мөн их говийн “сувд” тэмээний уяа сойлгын онцлог болон Гурвантэс сумнаа болсон уламжлалт уралдааны дэлгэрэнгүй сурвалжлага багтаж байгаа бол “Холбоод” буланд Булган аймгийн Хангал сумын “Хийморь” МСУХ-ныхон хамт олноороо оролцож, сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн байна. Мэдээж уламжлалт “Монгол бардамнал” булангийн энэ удаагийн урилгын эзэд “Заан шиг заан”, нөгөө нь МУ-ын Гоц мэргэн Холхгорын Оюунчимэг нар байлаа. Харин “Соёл урлаг”-ийн булангаас залуу яруу найрагч А.Бүддоржийн “уяан дээрх морьдтой” танилцана бизээ.
Энэ мэтчилэн тоочоод шүүрс алдам сонирхолтой мэдээллүүдтэй “Тодмагнай” сэтгүүлээ та “Интер” номын салбар дэлгүүрүүдээс болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай. Мөн редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон авч болно.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна