Унаач Н.Дөлгөөн: Энэ жил Таван цагаантайгаа улс, бүсээс нэг нэг айраг хүртлээ


.... Ононгийн Аварга хээр
Олон наадмын түрүү магнай
Нутагтаа мөнхөрсөн хээр
Нулимс нэрүүлсэн хээр... Тийм ээ, энэ бол Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн Аварга хээрт зориулсан дуу. Харин Хөвсгөл аймгийн Тариалан сумын унаач Н.Дөлгөөний аялах дуртай дуу. Сэтгэл хөвсөлзүүлж, омогшил төрүүлсэн хурдан хүлгэдийнхээ хийморьт сүслэн явдаг Монгол эрчүүдийн “бяцхан” төлөөлөл байгаа юм. Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ны 92 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз дээд насанд түүний унасан Таван цагаан айргийн таваар хурдлан ирж хоймор нутгийн нэрийг төрийн наадмын дэвжээнээ ийнхүү гаргасан билээ.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Нямсүрэнгийн Дөлгөөн гэдэг. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуулийн 5 д ангид сурдаг. Ээж аав маань малчин хүмүүс бий.
-Энэ жил сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Энэ жил зургаан насны морь унаж, АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар Таван цагаан азаргаа айргийн таваар хурдлуулж, Дөрвөн цагаанаа 15-аар оруулсан. Харин наадмын дараа Архангайн 90 жил, хангайн бүсийн даншигт Таван цагаанаа дөрөвлүүлж, Дөрвөн цагаанаа арвын дотор давхиуллаа. Аймгийн наадмаас гэхэд нэг түрүү, хоёр аман хүзүү, хоёр айраг аваад байна. Харин сумын наадмаас гэвэл гуч гараад байгаа.
-Одтой нааджээ. Хурдан морь унаад удаж байна уу?
-Гурван жил болж байна. Энэ хугацаанд их олон айраг түрүү авлаа. Тэр тусмаа Таван цагаан, Дөрвөн цагаан, Мөнгөн нүдэт гуравтайгаа олон удаа их сайхан наадсан. Тийм болохоор их хайртай.
-Анхны уралдааныхаа тухай сонирхуулаач?
-Анх Бөөрөлжид болсон дааганы уралдаанд Бадрах ахынхаа морийг унаж хоёрлуулж байлаа. Тэгэхэд Бадрах ахын хоёр даага түрүү, аман хүзүү болж байсан юм. Итгэлт хээр нь түрүүлж, миний унасан Мөнгөн нүдэт нь аман хүзүүдсэн юм.
-Танай галд унаач хүүхдүүд олон уу?
-Дөрөв таван хүүхэд бий.
-Дөлгөөн унаач галдаа амжилтаараа хэдэд ордог болоо?
-Би өөрийгөө нэгдүгээрт орно гэж бодож байна. Тийм болохоороо л улсын наадамд нутгаа төлөөлөн ирж уралдаад, айрагдлаа.
-Улсын наадамд анх удаа ирсэн үү?
-Тийм ээ. Анх удаа ирж байна. Улсын наадмын уралдаж байгаа морьд их хурдан юмаа. Бас их олон юм. Цэнхэр хашаа руу орох бас их гоё юм билээ.
-Мэдээж Таван цагаан сайн давхиулсан болохоор Бадрах ах нь мялаасан байх даа?
-Бадрах ах маань охин даага бэлэглэсэн. Яваандаа надад олон сайхан төл гаргаж өгөх байхаа. Харин энэ жил дөрвөн дугуйтай мотоцикль бэлэглэхэд үнэхээр их баярласан. Миний хамгийн гоё бэлэг болж байгаа юм.
-Чөлөөт цагаараа мотоциклиэ унаад л байна уу?
-Тийм ээ. Би чөлөөт цагаараа морь унаж, галынхаа хүүхдүүдтэй барилдах дуртай. Бас бөхийн секцэнд явдаг. Би Баян-Өндөрт болсон овоо тахилгын наадмаар болсон хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Тэгэхэд 20 гаруй хүүхэд зодоглосон. Энэ бол миний бөхийн төрлөөр гаргаж байгаа анхны амжилт. Сонирхуулахад манай Ганбаяр ах чинь аймгийн начин цолтой хүн шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна?
-Намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа. Бас эгч, дүү нартаа хайртай шүү гэж хэлье. Мөн “Тариалангийн гал” уяаны аймгийн Алдарт уяач Б.Бадрах болон Ганбаяр, Элбэгсайхан, Дамдинпүрэв ах нартаа баярлаж явдагаа хэлмээр байна. Та сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулаад хаягласан эздэд талархсан үгсийг минь илгээгээд өгөөрэй.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна