Сумын Алдарт уяач А.Баттулга: Гурван жил соёолон түрүүлгээд, “соёолон” Тулга нэртэй болсон


Энэ удаагийн бидний зочин Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Агвааншийрэвийн Баттулга байлаа. Хурдан морины уяа сойлго тааруулаад 40 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа тэрээр анх Өндөршилийн унаган адуу орог бороор уяаны ажлаа эхлүүлж байсан гэдэг. Орог бороо сумынхаа наадамд гурвантаа айрагдуулчихаад “завсарлага” авсан тэрээр наяад оны дундуур хамгийн одтой наадсан байдаг юм билээ. Ямартаа л гурван жил дараалан соёолон түрүүлгэчихээд “соёолон” Тулга нэртэй болж байхав.
-Уяачийн гараагаа хэзээнээс эхэлж байв?
-Уяа сойлго тааруулаад дөч гаруй жил болж байна. Өндөршилийн уяач хүргэн ах Ёндонгоосоо орог бор азарга авч морины ажлаа эхлүүлж байлаа. Тэр бол 1971 он байгаа юм. Орог бороо сумын наадамд гурав айрагдуулчихаад би цэрэгт явсан юм. Гурван жилийн дараа ирэхэд бор азарганы төлүүд болох бор, загал, ухаа хонгор морьд сум орондоо дээгүүр давхисан хурдан хүлгүүд болсон байлаа. Өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн том амжилтууд гэвэл 1986 онд сумын 30 жилээр соёолон, хязаалан хоёр түрүүлгэж, соёолон гуравлуулж байлаа. Түүнээс хойш гурван жил дараалан 1986, 1987, 1988 онд бор, хонгор, саарал гурван соёолонгоо түрүүлгэж билээ. Хойтон жил нь суманд хүрэн азарга, саарал соёолонгоо бас түрүү магнайд хурдлуулж байлаа.Тэгсэн манайхан дамшиглаад соёолон Тулга нэртэй болгочихсон юм даа. инээв
-Соёолонгийн уяа ямар онцлогтой вэ?
-Би ч бэлчээрээр, унаж хөнгөрүүлж байгаад л уядаг байлаа. Ер нь эдэлгээнд илүүтэй анхаарна. Соёолонгийн тоосонд орж хийморь сэргээдэг гэдэг дээ. Тэр утгаараа хийморь лундаа сэргээд сайхан шүү. Гэхдээ миний хувьд
Түрүүллээ гэж хөөрөөд, хоцорчихлоо гээд гоморхоод байдаггүй л дээ. Айрагдаж, түрүүлнэ гэдэг хэн азтай байгаагийн, хэн илүү уясаных нь амжилт гаргадаг шүү дээ.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-2009 онд сум орон нутгийн 13 түрүү, 24 айраг авч сумын Алдарт уяач болж байлаа. Харин одоо сум орон нутагтаа наадаад арван хэдэн түрүү, хорь гаруй айраг авчихаад байна.
-Таны дээдчүүл уяа эвлүүлдэг байв уу. Юу таныг моринд ороход нөлөөлсөн юм бэ?
-Миний аав морь уяж байгаагүй гэнэ лээ. Би л өөрөө дур сонирхолдоо хөтлөгдөн сумынхаа уяач Дивааг дагаж гүйсээр уяаны дөртэй болсон хүн. Сүүлдээ аймгийн Алдарт уяач Бүрнээбаатар, сумын Алдарт уяач Гантогтох нарын хамтаар уядаг байсан л даа. Хуучин нэгдэл нийгмийн үед би бригадын, багийн даргын ажлыг арав гаруй жил хийж явсан юм.
-Таны адууны шон дээр хаана хаанахын хурдан хүлгүүд сойлгоотой байна вэ?
-Дээр хэлсэн анх Өндөршилээс адуу авч байлаа гэж. Сүүлдээ Шилийн борууд, Дэлгэрэхийн будан адуу гээд янз янзын л адуу авчирч адуугаа сайжруулсан. Түдэвийн булан гэж адууны угшилтай азаргатай байлаа. Бас Дэлгэрэхийн аймгийн Алдарт уяач Моломын адууны будан азарга ч байв. Ер нь манайд Өндөршилийн борнууд адуунэлээн бий. Гүр адуу, Мандахын Самдангийн адуу ч гэдэг юм уу. Тийм учраас азарга нэлээн бүгээн талдаа болчихоод байгаа юм. Энд тэнд гарсан төлүүд нь сайн давхиж байна.
Дэлгэрэхээс долоон атаар нэг будан азарга авч байлаа. Бас Дундговийн Өндөршилээс хүрэн азарга тухайн үеийн үнээр 3000 төгрөгөөр авч байлаа. Сайн адуунд бол гар татаад байдаггүй л дээ.
-Хүүхдүүд удам залгаж морь уяж байна уу?
-Энэ жилээс хүү маань даагаар уяа эхэлж байна. Залуу хүн тууштай явбал амжилт гаргах бизээ.
-Ярилцсанд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна