Хөвсгөлийнхөн бүсчилсэн барилдаан зохиолоо


Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2013 оныг “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” болгон зарлаж үндэсний түүх, өв соёл, ёс заншил, уламжлалтай холбоотой олон сайхан ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд хоймор нутгийн хийморлог бөхчүүдийг нэгэн дэвжээнд зодоглуулж, босоо монгол бичгээ сурталчлах барилдааныг МУ-ын Харцага Гунгаагийн Элбэгийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Тэс, Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Чандмань бүсийн багийн аварга шалгаруулах чансаа өндөр сумын цолтой бөхийн барилдаан, Аймаг, сумын цолтой 32 бөхийн хаалтын барилдаан, мөн “Мөнх тэнгэрийн бичиг-Босоо хийморь” үйл ажиллагааг “Их Шавь” Дээд Сургууль дээр 2013 оны 11-р сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү барилдаанд:
Тэс бүсээс: Арбулаг сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй, сумын заан Б.Мөнхдаваа, Цагаан-Уул сумын харьяат, “Шонхор” ДС-ийн оюутан, сумын заан, Г.Бат-Эрдэнэ, Бүрэнтогтох сумын харьяат, МБӨ болоод ХААИС-ийн сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилддаг сумын заан А.Мягмаржав, Г.Балжинням, мөн Бүрэнтогтох сумын харьяат, “Мон Тед” констракшн, “Шонхор” Дс-ийн оюутан, сумын заан Э.Баасанжав нарын шилдэгүүд,
Шишгэд бүсээс: Улаан-Уулын таван бөх буюу с.з У.Адьяа, Ч.Амартүвшин, Б.Сүхбат, Б.Баттүвшин, с.н Б.Болд,
Идэр бүсээс: Жаргалант сумын харьяат сумын наадмын 4 түрүүтэй Н.Мөнх-Эрдэнэ, “Аварга” ДС-ийн оюутан, сумын заан Б.Батбилэг, Галт сумын харьяат, сумын заан П.Доржрагчаа, Шинэ-Идэр сумын харьяат, сумын заан Ц.Алтаншагай, мөн Галт сумын заан Г.Доржжигжид,
Сэлэнгэ бүсээс: Их-Уул сумын харьяат, дархан ташаа даацтай тонгороотой ах дүү хоёр боло Э.Ширнэн, Э.Өлзийсайхан, Тосонцэнгэлийн Д.Баасанбаяр, Н.Даваахүрэл, Б.Батмагнай,
Чандмань бүсээс: Цагаан-Үүр сумын харьяат, сумын шилдэг заан Б.Нямсүрэн, мөн Цагаан-Үүрийн Г.Баянбаатар, Чандмань-Өндөрийн Э.Батбуян, Эрдэнэбулганы С.Даваа-Очир, Рашаантын Г.Буянбат нар тус тус оролцлоо.
Барилдаан нэг багийн нэг гишүүн эсрэг багийн нэг хүнтэй сугалаагаар барилдаж, давааны илүүгээр ялагч тодруулж байв. Улаан-Уулын өнөө жилийн түрүү бөх Батбаатарын Сүхбатын уран хурц барилдаанууд, тэр дундаа Цагаан-Уулын Гармаагийн Бат-Эрдэнийн суганд сэжсэн барилдаан, Их-Уулын Энхмэндийн Өлзийсайхан, Ширнэн нарын дархан тонгороогоор чимэглэгдсэн бүсийн аварга шалгаруулах барилдаанд “ТЭС” бүсийн бөхчүүд тэргүүн байранд шалгарлаа. Дэд байрт “Сэлэнгэ” бүсийн хүчтэнүүд шалгарав.
Анхнаасаа хаалтын барилдаан төлөвлөөгүй байсан хэдий ч бөхчүүд үзэгчдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн үзэж аймаг сумын цолтой болон залуу 32 бөхийн хаалтын барилдааныг явуулав. Шөвгийн дөрөвт Цагаан-Үүр сумын харьяат, аймгийн начин Н.Жаргалбат, Их-Уул сумын харьяат, сумын заан Э.Ширнэн нар шалгаран үлдсэн бол үзүүр бөхөөр Их-Уул сумын харьяат, өнөө жилийн шинэ начин Б.Даваа-Очир тодорч, шинэ арслан Б.Хаш-Эрдэнэ түрүүллээ.
Мөн Монгол Улсын Их Сургуулийн Монгол Хэл Соёлын Сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос Уянга” нэгдлийн уран бичээч Ёндонринчингийн Мөнхбат, Батжаргалын Лхагважав, Чинбатын Батбаяр нар “Мөнх тэнгэрийн бичиг-Босоо хийморь” нэртэйгээр уран бичгийн үзүүлбэр, бөхийн барилдаанд хүрэлцэн ирсэн Хөвсгөлийнхний нэрийг уран бичгээр бичиж өгсөн нь содон бөгөөд монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл байлаа.
Энэ үйл ажиллагааны санхүүгийн талын бүх асуудлыг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн залуучуудын холбоо шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Гунгаагийн Элбэг заалны асуудлыг шийдэж өгсөнд туйлын баяртай байгаагаа хэлж байсныг дамжуулъя. Энэхүү барилдаан дараа дараагийн жилүүдэд илүү өргөн цар хүрээг хамарч, тогтмол зохион байгуулагдах ажээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна