Манлайлсан арслангууд үзүүр булаалдлаа


Өвөрхангай аймгийн харьяат бөхчүүдийн ээлжит барилдаан Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн спорт зааланд өнгөрсөн Бямба гарагт боллоо. Барилдааныг Нарийнтээл сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Даяар дуурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Гучин-Ус сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох, Ардын багш, Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, Чимэдбазарын Дамдиншарав нар хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд нутгийн залгамж халаагаа хэр өсч, сайжирч буйг шинжин хууч хөөрөн сууцгааж байлаа.
Барилдаанд аймгийн арслан Д.Болдбаатар, Б.Батдорж, Ц.Жамсран нараар манлайлуулсан хүчит 44 бөх барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Нарийнтээл сумын заан Н.Загархорол а.н О.Түмэндэмбэрэлийг мордоод, Хужирт сумын заан М.Ууганбаатар а.н Г.Пүрэвдоржийг шахаж татаад, Сант сумын заан Г.Тулгатөр Нарийнтээл сумын заан З.Баттөмөрийг дагуулж давхар ачаад, Нарийнтээл сумын заан Н.Даваадагва Зүүнбаян-Улаан сумын заан Б.Цэдэнсодномыг шахаж татахад сөрж хавираад, Хархорин сумын заан О.Наранбаатар Өлзийт сумын заан С.Төмөрбаатарыг мордож дайраад тус тус давлаа.
Хоёрын даваанд өнөө жилийн аймгийн баяр наадмын тавын даваанд хүч үзсэн а.з Д.Дарханбаатар, с.з О.Наранбаатар нар оноолт таарч аймгийн заан Д.Дарханбаатар бусгаж зайлаад дахин давсан бол Хархорин сумын харьяат а.х Б.Лхагва-Очир сумын заануудын барилдааны түрүү бөх, Баян-Өндөрийн Б.Цэрэндагвыг хонгодоод дайрахад дагуулж давхар ачаад давлаа. Мөн давааны төгсгөлд аймгийн начингууд оноолт таарч Т.Ядамсүрэн, Х.Гантулга, Н.Бат-Итгэл нар давав.
Гурвын даваанд а.а Д.Болдбаатар гоц мөргөж, а.а Б.Батдорж Баруунбаян-Улаан сумын харьяат а.н Н.Бат-Итгэлийг амлаж ард нь гараад, а.а Ц.Жамсран а.х Б.Лхагва-Очирыг амлаж тахимдаад дайрсан ч харцага дагуулж сунгаж татаад, Есөнзүйл сумын харьяат а.х Д.Мөнхболд а.з Д.Дарханбаатарыг татаж хавираад тус тус давав. Мөн Баян-Өндөрийн Л.Батсайхан ижил цолтой М.Даваасүрэнг амлаж унасан бол өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд тунаж байсан хоёр начин энэ барилдааны гурвын даваанд мөн тунан барилдаж таарч Уянга сумын харьяат а.н Х.Гантулга барьц сонгож мордоод давав.
Дөрвийн даваанд а.а Д.Болдбаатар а.н Х.Гантулгад барьц сонгуулсан ч дагуулж тонгороод, а.а Б.Батдорж а.х Б.Лхагва-Очирыг шахаж татаад давсан бол а.з М.Даваасүрэн а.х Д.Мөнхболдыг шороодуулж их шөвөгт шалгарав.
Тавын даваанд а.а Б.Батдорж гоц мөргөж а.а Д.Болдбаатар а.з М.Даваасүрэнг түрж хөөж мордож давснаар үзүүр булаалдахаар шалгарлаа.
Хэдхэн хоногийн өмнө Уянга суманд болсон барилдааны 4-ийн даваанд оноолт таарч барилдсан хоёр арслан энэ барилдааны үзүүр түрүүнд шалгарч Б.Батдорж арсланг мордоод түрэхэд Д.Болдбаатар арслан зүүн талдаа дагуулж даацтой хөмрөөд давж түрүүллээ.
Энэхүү барилдааны бай шагналыг Монгол Улсын начин П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар нар ивээн тэтгэсэн бөгөөд нутгийн зөвлөл болоод ивээн тэтгэгч байгууллагууд цааш цаашдын барилдаан дээр үүнийг анхаарах буй заа. Бөх болохоор зориг шулуудаж, бөхөд бүх амьдралаа зориулж, нутаг орныхоо нэрийг сайнаар дуудуулж яваа залуу хүчтэнүүдээ дэмжиж туслах нь лавтай биз ээ.
Барилдааны дүйзийг хоёрын даваанаас сонирхоно уу.
Хоёрын даваа
1. Д.Болдбаатар а.а – Н.Загархорол с.з Нарийнтээл
2. Б.Батдорж а.а – М.Ууганбаатар с.з Хужирт
3. Ц.Жамсран а.а – Г.Тулгатөр с.з Сант
4. Д.Дарханбаатар а.з – О.Наранбаатар с.з Хархорин
5. Л.Батсайхан а.з – Н.Даваадагва с.з Нарийнтээл
6. М.Даваасүрэн а.з – Г.Цэнддорж с.з Бүрд
7. Д.Мөнхболд а.х – О.Үйтүмэн с.з Есөнзүйл
8. Б.Лхагва-Очир а.х – Б.Цэрэндагва с.з Баян-Өндөр
9. Т.Ядамсүрэн а.н – Р.Лхамжав а.н
10. Х.Гантулга а.н – Го.Ганзориг а.н
11. М.Балжинням а.н – Н.Бат-Итгэл а.н
Гурвын даваа
1. Д.Болдбаатар а.а - гоцлов
2. Б.Батдорж а.а – Н.Бат-Итгэл а.н
3. Ц.Жамсран а.а – Б.Лхагва-Очир а.х
4. Д.Дарханбаатар а.х – Д.Мөнхболд а.х
5. Л.Батсайхан а.з – М.Даваасүрэн а.з
6. Т.Ядамсүрэн а.н – Х.Гантулга а.н
Дөрвийн даваа
1. Д.Болдбаатар а.а – Х.Гантулга а.н
2. Б.Батдорж а.а – Б.Лхагва-Очир а.х
3. М.Даваасүрэн а.з – Д.Мөнхболд а.х
Тавын даваа
1. Д.Болдбаатар а.а – М.Даваасүрэн а.з
2. Б.Батдорж а.а – гоц мөргөв.
Зургаагийн даваа
1. Д.Болдбаатар а.а – Б.Батдорж а.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна