С.Эрдэнэбаатар: Би сумын наадмын соёолонгийн түрүүг дөрөв, таван жил авсан


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Содномборын Эрдэнэбаатарыг нутгийн ард түмэн соёолон моринд гаршсан уяач гэдэг. Арга ч үгүй биз сумын наадмынхаа соёолонгийн түрүүг дөрөв таван удаа авч байсан аж. Түүнтэй цөөхөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Эрийн хийморь сэргээсэн хурдан хүлгүүдийн талаар тантай ярилцахдаа баяртай байна. Бидний ярилцлага таны уяачийн эрдэмд анхан суралцсанаас эхлэвэл сониорхолтой байх болов уу?
-Би 1976 онд цэргээс ирээд морь уяж эхэлсэн юм. Олон жил уясан даа. Улсын Алдар уяач Нарангэрэл гэдэг хүнээс хээлтэй хонгор гүүний авч байлаа. Түүний төл хонгор морь байлаа. Дараахан Иххэт сумын Адилбиш гуайн адууны цустай бор азаргыг Хунзаан гэдэг хүнээс авсан. Энэ үеэс манай адууны хурд сайжирч эхэлсэн дээ. Би ч уяачийн дөр сууж эхэлсэн биз.
-Багадаа хурдан морь унаж байсан байлгүй. Хурдан морьтой хэр ойрхон өссөн бэ?
-Ойрхон өссөн байлгүй яахав. Аав маань Эрдэнэ сумандаа дээгүүрт орох хурдтай шаггүй уяач байсан. Манайх Өргөн сумын Лувсанрэнзэн гэдэг хүнээс авсан цагаан азаргатай байлаа. Их хурдан. Би унаж сумандаа хоёр түрүү, хэд хэдэн айрагт давхиулж байлаа.
-Танайх Эрдэнэ сумын айл юм уу?
-Уг нь тийм. Намайг 1969 онд цэрэгт явсаны дараа аавын бие муудахад ээжийн дүү Алтанширээ сум руу татаж авсан юм билээ.
-Уяачийн эрдмийг ааваасаа өвлөсөн гэж болно биз дээ?
-Аавын зааж өгсөн юм бий. Гэхдээ дүү бид хоёрыг уяачийн эрдэмд сургасан хүн бол аавын төрсөн дүү Дашбазар гээд өвгөн байсан юм. Намайг нэгдэлд адуу маллах үеэс уяачийн нэрийн эрдмийн зах зухаас нь зааж эхэлсэн. Би нэгдлийн адуунаас хоёр үрээ уяж сумандаа айрагдуулж байлаа.
-Таныг анх нэрд гаргаж хурдалсан морь гэвэл нэгдлийн адууны угшилтай байна уу?
-Нэгдэлд арав гаруй жил адуу малласан болохоор сайн давхиж байсан морьд бий. Гэхдээ миний нэрийг гаргаж хурдалсан нь хонгор халзан, хонгор морь хоёр.
-Улсын Алдарт уяач Нарангэрэл гуайгаас эхийг нь авсан хонгор морио хэлээд байна уу. Дээд угшил аль зүгийнх юм бол?
-Дээд угшлыг нь сайн мэдэхгүй. Эх нь болох хонгор гүүг нь манай сумын хурд ихтэй Дашравдангийн хүрэн азарганд хураалгаж байсан юм. Хонгор морь маань найм уяж, найм айрагдсан адуу шүү.
-Одоо давхиж байна уу?
-Байхгүй ээ. Төв аймгийн Отгонбаяр гээд хүнд зарсан. Очсоныхоо дараахан Сэргэлэн сумын наадамд нэг түрүүлж байгаа сураг байсан. Сүүлийн үед юм сонсогдсонгүй. Одоо арван настай морь байх ёстой.
-Өөр таны нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байна ?
-Хонгор халзан, хоёр хээр гээд манай адууны сайн хурдан морьд бий. Сумын Алдарт уяач Очироос авсан хамар цагаан хүрэн азарга бий. Сайн давхиж байсан ч хөлгүй болгочихсон юм. Төл нь бол сайн байгаа шүү. Анига гэдэг хүнд би хүрэн азарганы төл нэг үрээ өгсөн. Харин тэр үрээгээрээ сайхан наадаж нэрд гарч яваа.
-Та аймгийн Алдарт уяачийг хэдэг онд авсан бэ?
-2006 оных. Дүү минь сумын Алдарт уяач.
-Уяачийн эрдмийг үр хүүхэддээ өвлүүлж байна уу?
-Би таван хүүтэй хүн. Бүгд хөдөө морьд уяна. Тэднээс Мөнхбаатар маань арай илүү. Гадагшаа уралдахгүй , сумандаа л уралдах юм.
-Морь уяснаас хойш хамгийн сайхан дурсамжтай, сэтгэлд хоногшсон наадам хэдэн оных байсан бэ?
-2004 онд би соёолон халзан морио сумандаа их хол түрүүлгэж байсан. Тэр л хамгийн сайхан наадам болсон гэж боддог. Уг нь би сумын наадамд соёолон морь дөрөв, тав түрүүлгэж байсан хүн.
-Тэгвэл та соёолон морины илүү уяанд гаршсан юм байна даа?
-Тийм гэхэд болох байх. Нэг үе уясан болгон маань айрагдаж явлаа. Одоо харин нас ч харилаа, морины өм ч байдаг биз.
-Ярилцсан танд баярлалаа. Таныг морины босоо цагаан хийморь ивээх болтугай
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
А.Цэрэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна