Д.Одбат: Би нэг адуугаар даацтай уралдахыг илүүд үздэг


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Доржийн Одбаттай ярилцсанаа хүргэж байна. Гуравдугаар ангийн сурагч байхдаа даага уяж, сургуулийнхаа нээлтэнд мордуулж аман хүзүүдүүлчихэээд хөл газар хүрэхгүй баярлаж явсан хүү өдгөө уяа эвлүүлээд дөч шахам болсон байх ажээ. Нэгэнтээ Сайхандулаан сумынхаа анхны тэргүүлэгч явсан Алдарт "Тод магнай" сайтаар дамжуулан нутгийн зон олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснийг дамжуулах байна.
-Одбат уяачийн хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний аав Дорж аймаг, сумын гурван удаагийн аварга малчин байлаа. Хурдан морины уяа сойлго тааруулахгүй ч сайн шинждэг байсан. Ийнхүү багын адуу малын захад өссөн би гуравдугаар ангиасаа л даага уяж эхэлсэн. 1968 онд сургуулийнхаа нээлтэд самсаа цагаан хар даагаа уяж уралдуулаад аман хүзүүдүүлсэн уяач миний анхны амжилт байгаа юм.
-Өөрөө бие даагаад уяачихаж байгаа юм уу?
-Тийм ээ, болоогүй өөрөө унана ш дээ. Ингээд 1970 онд сургуулиасаа гарч, жилийн дараа сумын наадамд хээр соёолонгоо аман хүзүүдүүлж, 1972 онд соёолон, их морь дахин аман хүзүүдүүлсэн. Дараа нь 1974 онд соёолон хар морио дөрөвлүүлж, 1976 онд соёолон азарга сумандаа түрүүлгэсэн. Ер нь цэргээс халагдаж ирээд тууштай явсан л даа. Мандах сумын Гавьяат малчин Энхтайваны найранд будан соёолон дөрөвлүүлж, 2008 онд Мандах суманд аймгийн Алдарт уяач Донхооны нэрэмжит наадамд шүдлэн будан үрээгээ айрагдуулж, залгаад сургуулийн 70 жилд тавлуулж, хавар нь дөрөвлүүлсэн. Миний амжилтанд их морь, соёолонгийн айраг түрүү жин дардаг. Эр хүний хийморь далладаг соёолонгийн ир, их морины уяаг тааруулаад айраг түрүүнд хурдлуулах ч сайхан даа. Одоогоор 50 гаруй айраг, түрүүтэй болоод байна.
-Хаанахын адуугаар наадаж байна вэ?
-Ааваасаа өвлөн ирсэн унаган адуугаараа нааддаг. Эндээс сарт хээр, бор самсаатай хар морь, Баярын хээр, соёолон зээрд, янзаган зээрд, хээр, будан гээд сум орондоо нэрээ гаргасан хурдан хүлгүүд байлаа. Баярын хээр гэхэд хавчгаасаа хойш сумандаа гурав айрагдсан адуу. Сүүлийн үеийн амжилт гэвэл хээр, будан морьд маань Сайхандулаан, Мандах, Шилээр айраг, түрүүтэй л явлаа. Одоо ч нас яваад морины ажилд оролцохоо больсон. Уяаны ажлыг маань ууган хүү Анхбаяр үргэлжлүүлэн 2011 оноос хойш морь уяж байна. Манай адуу сайн л даа. Энэ адуугаа ишлээд, сайн уяач болох байх гэж хүүдээ итгэж байгаа шүү.
Би Айраг сумын хар Даргиагаас будан азарга авч гарсан төлүүд нь их хурдан байгаа. Ер нь нэг хэсэг адууныхаа цусыг сайжруулахаар олон газраас азарга авсан. Бараг “азарга” Одбат нэртэй болох шахсан. Зарим жилдээ долоо, найм, зарим жилд нь хоёр гурван азаргатай байж үзлээ. Гэхдээ юм цаг цагаараа л байдаг юм. Морь уяхад хувь хүний хараа, азарга гүүний тохиргоо, морины ажил өөр өөр байна. Өнөөдөр, маргааш мориндоо тийм ажил хийчихье гэж төлөвлөх аргагүй. Өнөө оройны морины байдал, зогсолтыг нь хараад маргаашийн ажлаа хийхээс биш урьд нь төлөвлөдөггүй. Би бол нүдний хараагаар л уядаг хүн.
-Уяач хүн бүрийн цээжний мухарт их морины айраг түрүү амсах хүсэл явдаг гэдэг. Та тэр хүслээ давуулан биелүүлчихсэн бололтой?
-Их морины уяа төвөг багатай л даа. Багаас нь уячихаар баримжаатай болчихдог болохоор миний морь ийм ажилтай, ийм амралттай байхад болно гэдгээ мэднэ. Ер нь есөн наснаас хойш их морийг уяхад давхил нь орчихсон, жигдэрчихсэн байдаг болохоор ямар урамтай гээч. Нэг адуугаар олон жил наадах сайхан шүү. Би бол нэг мориор даацтай уралдахыг илүүд үздэг.
-Хаагуур хаагуур наадаж байв?
-Ихэвчлэн Мандах, Өндөршил, Сайхандулаанаараа л нааддаг юм. Сүүлд аймгийн 60 жилээр очиж Баярын хээр 420 их наснаас 17-гоор ирсэн. Бас Тарваагийн алаг азарга 79-өөр давхисан. Одоо надад үнэмлэх нь байдаг юм. Тэр үед морины зурагтай үнэмлэх л өгдөг байлаа шүү дээ. Тэрнээс өмнө бол баярын бичиг өгдөг байж билээ. Одоо ч айлын хүүхдийн үсний найранд ч медаль өгдөг болж. Надад 20-30 медаль бий.
-Бидний ярилцлага энд хүрээнд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тодмагнай” сэтгүүлээр дамжуулан сумынхаа уяачдын холбооныхон, нутгийн олондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна