"Тэсийн голын ажнай унага" уяачдын холбооны тэргүүн М.Баттулга: Морины од хийморь намайг түшсэн


Макс угшлын адуун сүргийн ээлжит дуудлага худалдаа энэ сарын 7-нд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Урьд жилүүдэд зохион байгуулагдаж байсан дуудлага худалдаанд оролцож, улс, бүсийн наадамд олон айрагдаж, түрүүлж байсан Асгат саарлын төлүүдийг авч байсан Увс аймгийн Тэс сумын "Тэсийн голын ажнай унага" уяачдын холбооны тэргүүн М.Баттулгатай холбогдож сэтгэгдлийг нь сонссон юм.
-Тод манлай нарын зохион байгуулдаг дуудлага худалдааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу. Та энэ дуудлага худалдаанаас ямар адуу авч байв?
-Тод манлай Онон, Цэрэнжигмэд, Ганбаатар, Асгат саарлын эзэн Баяраа нар санаачилсан адууны дуудлага худалдаа хоёр жил дараалан болсон. Урьд нь зохион байгуулагдсан дуудлага худалдаанаас би даага худалдаж авч байсан юм. Гурван жилийн өмнө л дөө. Ноднин бас саарал даага худалдаж авсан. Одоо нэг нь хавчиг үрээ, нөгөөдөх нь шүдлэн үрээ. Хоёулаа Асгат саарлын төл.
-Танд ирээд ямар амжилт гаргасан бэ?
-Миний хонгор үрээ Булганы бүс, Төв аймгийн Цээл, Бүрэгхангай, мөн өвлийн уралдаануудад айрагдсан. Харин энэ жил соёолондоо Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд 21-ээр давхисан юм.
-Ер нь тухайн үед та хоёр даагаа ямар үнэ ханшаар авч байсан бэ?
-Үнэ ханшны хувьд үнэтэй цайтай биш, өөрийнхөө боломжоор л авч байсан. Морины од хийморь намайг түшсэн юм болов уу, тэр хүмүүсийн сайхан буян надад ирээд давхиж байгаад баяртай байдаг. Өнгөрсөн хавар саарал даагыг зургаан саяар авч байсан. Ер нь монгол адуугаа, уяачдаа дэмжсэн байдлаар Тод манлай нар дуудлага худалдаа хийдэг байх гэж ойлгодог. Мөн сурсан мэдсэнээсээ бидэн шиг залуу уяачидтай хуваалцдаг. Ер нь моринд хорхойтой хүмүүсийн сонирхлыг ажиглаж мэдэрдэг, хараатай хүмүүс болов уу гэж боддог юм.
-Энэ удаагийн дуудлага худалдаанд та оролцох уу?
-Сургийг нь сонссон. Хагас сайн өдөр болно гэсэн. Ямар ч гэсэн найз нөхөдтэйгөө очно доо. Тухайн байдлаасаа харж үзэж байгаад таалагдах адуу байвал авна даа.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна