Маргааш Атлас ресторанд болох дуудлага худалдааны адуунууд


Хурдан удмын адуун сүргийн ээлжит дуудлага худалдааг 2013.12.07-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Ах дүү Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, Тод манлай уяач Д.Онон, Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийн гэсэн хурдан удмын адуун сүрэгтэй болсон бөгөөд адуун сүргээсээ хурдан удмын үрээ, байдсыг дуудлага худалдаа зохион байгуулж хурд хуваахаар шийдлээ. Адуун сүргийнхээ удам, угшлыг сайжруулахыг хүссэн уяач та бүхнийг урьж байна.
Макс угшлын адуу:
1. Саарал үрээ /ногооны шүдлэн/ Эцэг: Асгат саарал азарга. Улс бүсийн 3 түрүү, 2 айраг, "Их хурд" наадмын айраг. Эх: МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын унаган хул гүү
2. Саарал даага. Эцэг: Асгат саарал азарга. Улс бүсийн 3 түрүү, 2 айраг, "Их хурд" наадмын айраг.
Эх: Борнуур гаралтай Дэлт хээр морины дүү халиун азарганы төл. Дэлт хээр нь улс, бүсийн түрүү, айраг авч байсан.
3. Зээрд үрээ /ногооны хязаалан/ Эцэг нь Будённый үүлдрийн Англи зээрд азарга /Улс, бүсийн наадамд түрүүлж байсан/. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд /Улс бүсийн наадамд 10-аад айраг түрүү авсан/, Тэнхлүүн зээрд азарга /Улс бүсийн наадамд 4-н айраг түрүү авсан/ Эх: Тод манлай уяач С.Ганхуягийн хүрэн гүү
4. Хээр үрээ /ногооны хязаалан/ Эцэг нь Оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Фунт нэртэй азарга.
Эх: Тогоруу угшлын Сарт халтрын төл тогоруу угшлын гүү. Халтар гүүтэй эцэг нэгт МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын Том сарт нь дааган наснаасаа бүдүүртлээ айраг, түрүү алдаагүй.
5. Хүрэн үрээ. Эцэг: Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдаанд түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх: Орос гүү
6. Хээр байдас. Эцэг нь Будённый үүлдрийн Орос зээрд азарга /Улс, бүсийн наадамд түрүүлж байсан/. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд /Улс бүсийн наадамд 10-д айраг түрүү авсан/, Тэнхлүүн зээрд азарга /Улс бүсийн наадамд 4-н айраг түрүү авсан/. Эх: Дорнодын гаралтай халтар гүү
7. Сартай хүрэн байдас /ногооны хязаалан/ Эцэг: Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдаанд түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх: Орос хүрэн халзан гүү
8. Хул байдас. Эцэг: Эцэг нь Оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Фунт нэртэй азарга. Эх: Жаргалант гаралтай хул гүү
9. Цагаан хонгор гүү. Эцэг: Тогоруу хонгор азарга. Эх: Дорнот хонгор гүү. Энэ гүү нь Асгат саарал азарганы төл Том халзан азарганы хээлтэй.
Тод манлай уяач Д.Онон:
1. Зээрд халзан гүү /Хээлтэй. Хээл нь Монгол азарганы төл/ Эцэг: Алтан-Овооны наадамд түрүүлсэн Англи Будённый зээрд халзан азарга. Эх: Д.Ононгийн унаган адуу
2. Зээрд дааган шүдлэн. Эцэг: Сартын төл тойруулгын шонхор зээрд азарга. Эх: Зээр халзан гүү /Дээр бичигдсэн хээлтэй гүү/
3. Бор үрээ /хязаалах үрээ/ Эцэг: “Авзага трейд” компанийн захирал Мэндбаярын бор азарга /Ланд бор/
Эх: Хар гүү. Өвгөн тогоруу азарганы төл гүүнээс гарсан хар гүү
Тод манлай уяач С.Ганхуяг:
1. Хээр халтар шүдлэн. /Хээл нь Монгол азарганы төл/ Эцэг: Хээр азарга. Хээр азарга нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн араб азарганы төл. Эх: Тойруулга Алтангадасын зээрд гүүнээс гарсан Тойруулга азарганы төл
2. Халтар охин даага /ногооны шүдлэн/ Эцэг: Станбул азарга. Эх: Манлай уяач Дамбын унаган зээрд азарганы төл гүү. Энэ гүү нь Алдарт уяач Аръяадагвын улсад айрагдсан халтар азарганы эгчээс гарсан төл.
Алдарт уяач Э.Ганбат:
1. Хамар цагаан зээрд үрээ (Хязаалан) Эцэг: Оросоос ирсэн Англи- Будённый үүлдрийн “Варвар” нэртэй азарга. Энэ азарга Читийн болон Агийн буриадын морин тойруулгад хэд хэд түрүүлж байсан. Эх нь Хэнтий аймгийн Баянхутаг Уртын Дамдинжавын адууны халзан гүү. Энэ гүү нь Дамдинжавын хүргэн Очирхуягийн унаган адуу юм. Дуудах үнэ- 9 саяас
2. Хээр буурал үрээ (Хязаалан). Эцэг: Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн цагаан азарга. Энэ цагаан азарганы төлүүд улс бүсийн наадмуудад олон айраг түрүү авсан. Жишээ нь Буяндэлгэрийн Хонгор халзан үрээ шүдлэндээ улсад 6, хязаалан Говь-Алтайн даншигт түрүү, Дүнжингаравт хоёр айрагдсан.
Манлай уяач С.Төмөр-Очирын буурал даага "Ирээдүйн түмэн эх" уралдаанд аман хүзүү. Эх хээр гүү нь Сүхбаатар адуу. Энэ хээр гүүг Сүхбаатараас Тогмид багш авчирсан. Дуудах үнэ- 7 саяас
3. Зээрд халзан үрээ (Хязаалан). Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн зээрд халзан азарга. Энэ азарганы төлүүд улс бүсийн наадмуудад олон айраг түрүү авсан. Эх нь “Даншиг” хэмээх азарганы төл. Даншиг зээрд сөнгө даага Ёсөн зүйлийн даншигт түрүүлж байсан. Дуудах үнэ- 6 саяас
4. Хойд хоёр хөл бэлбэсэн зээрд халзан үрээ (Шүдлэн). Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдрийн “ Мик” нэртэй азарга. Микийн эцэг”Каитано”(Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу нэг сая доллараар зарагдсан. Эх зээрд гүүний эцэг ньТод манлай уяач Ононгийн унаган Тойруулга гаралтай халзан азарга. Эхийн эх нь Самдангийн хүрэн азарга (улсад айрагдсан)-ны төл хүрэн гүү.
Дуудах үнэ- 8 саяаас
5. Халтар үрээ (Шүдлэн). Эцэг Оросын Чита мужаас ирсэн “Хулан” нэртэй азарга. Хулан нь Гидролог гэдэг Англи азарганы төл. Эх нь Тод манлай уяач Түвдэнгийн унаган халтар гүү. Энэ халтар гүү нь бага 4 насандаа улсад дараалан айрагдсан Түвдэнгийн алдарт хар азарганы шууд төл юм. Дуудах үнэ- 6 саяас
6. Хээр үрээ (Шүдлэн). Эцэгнь хоёр араб адууны дундаас Монголд төрсөн “Хөөрхөнөө” нэртэй азарга. Энэ азарганы эцэг нь Билэгдэмбэрэлийн олон хурд гаргасан Араб халзан азарга юм. Азарганы эх нь Кавказаас авчирсан Араб гүү. Энэ араб гүүг Гийнаагийн хул гишгээд гарсан төл Хул азарга нь Эрдэнэтэд түрүүлж Архайгайн даншигт айрагдсан. Эх хар гүү нь Сүхбаатар Онгоны Мятавын унаган адуу. Энэ хар гүүний эцэг Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж байсан Мятавын хүрэн азарга. Мятавын хүрэн азарга нь алдарт Дүйдэнгийн хар азарганы шууд үр юм. Дуудах үнэ- 10 саяас
7. Зээрд гүү (8 настай). Эцэг нь Э.Ганбатын зээрд азарга. Төв аймгийн 80 жилд аман хүзүү, Боржигоны даншигт айрагдаж байсан хурдан азарга. Энэ азарга нь Дорнод. Цагаан-Овоо сумын Пянз Энхээгийн унаган адуу. Эх зээрд халзан гүү нь Хар Сэмжидийн унаган адуу.Энэ гүүний эцэг нь Төв, Жаргалантын Жанчивын хонгор халзан азарга. Энэ хонгор халзан азарга нь Улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл азарганы шууд үр юм.
Зээрд халзан унага (эр). Эцэг нь Улаан-Үдийн морин тойруулгад олон түрүүлсэн “Халбек” нэртэй Англи- Будённый үүлдрийн хээр азарга. Дуудах үнэ- 12 саяас (Унагатай гүү)
8. Сартай зээрд гүү (6 настай). Эцэг Хятадын Баргаас авчирсан “Гоё хүрэн” нэртэй азарга. Энэ азарганы төл даагандаа Баянхонгорын даншигт түрүүлж байсан. Эх зээрд гүү нь Тойруулгын 12 номертой хул азарганы төл. Хээр унага (эр). Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдрийн “ Мик” нэртэй азарга. Мик-ийн эцэг”Каитано”(Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдсан. Дуудах үнэ- 11 саяас (Унагатай гүү)
Алдарт уяач П.Баяраа:
1. Бор байдас /Хаврын хязаалан. Хээлтэй/ Эцэг: Англи будёныы халтар азарга, Эх: Бор гүү. Тойруулга угшилтай. "Алтай констракшн"-ы Бат-Эрдэнийн бор үрээний төрсөн дүү
Уяач Г.Адъяасүрэн:
1. Хээр үрээ
2. HD зээрд /Зээрд хамар цагаан халзан/
3. Сартай хүрэн будан
Хаана: Атлас ресторан
Хэзээ 2013.12.07-нд 12.00 цагт












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна