Зохиомол хээлтүүлэг

2013 оны 12-р сарын 06 -нд

Зохиомол хээлтүүлэг бол адуун сүргийг өсгөн олшруулах явдалд их ач холбогдолтой бөгөөд ердийн хээлтүүлгийн үед нэг хээлтүүлэгчид оногдох гүүнээс 3-4 дахин олон гүүг үржлийн чанар сайтай нэг азаргаар хээлтүүлэх бололцоо олгоно. Зохиомол хээлтүүлэг бол ийм давуу талтайгаас гадна бас ямар нэгэн шалтгаанаар ердийн хээлтүүлэгт оруулж болохгүй, мөн ердийн хээлтүүлэгт оруулсан ч /хээл хаях халдварт өвчнөөр өвчилсөн, умайн хүзүүвч гажсаны улмаа / хээлтэхгүй гүүг хээл авахуулан унагалах боломжийг олгодог юм. Гол нь хээлтүүлгээр орж байгаа үрийн эзэлхүүн их ач холбогдолтой байдаг. Тиймээс ч зохиомол хээлтүүлэг явуулах үедээ үрийн эзэлхүүнийг ихээхэн багасгаж болохгүй. Азарганы нэг гишгэлтээр гарсан үрээр хэд хэдэн гүүг хээлтүүлэх нь нэгдүгээрт, үрлэлтээр хэрэглэх үрийн эзэлхүүнийг ялигүй багасгах. Хоёрдугаарт, глюканат ба сахарт шингэлэгчээр тэр үрийг шингэлэх үед бүрэн бололцоотой болж чадна. Шингэлэгчийн найрлагыг зохих ёсоор тохируулан сонгож тааруулсан үед сперматозоидын амьдрах чадварыг сайжруулснаараа тэдгээрийн тооны хорогдлыг нөхөж болох юм.
Шууд умайндаа үр хүлээн авдаг амьтныг зохиомол аргаар хээлтүүлэхдээ үрийг үтрээнд нь биш, харин шууд умайд нь оруулах хэрэгтэй. Зохиомол хээлтүүлэг явуулах үедээ гүүний ороог ердийн хээлтүүлгийн үеийнхтэй адилаар илрүүлнэ. Тэгэхдээ ороо нь гүйцэд орсон үед л гүүг хээлтүүлдэг юм.
Азарганы үрийг хэд хэдэн аргаар авч болох боловч хиймэл үтрээнд үр авах нь хамгийн шилдэг арга гэгдэнэ. Хиймэл үтрээ гэдэг нь давхар ханатай богиновтор яндан юм. Гадар хана нь хатуу, харин дотор хана нь резинэн хоолойгоор хийсэн зөөлөн байдаг. Хоёр хананы хоорондуур зохих температур /45-60 хэм/ бүхий ус хийж, зохих хэмжээний даралттай болгохын тулд агаар шахаж оруулна. Яндангийн дотор гадаргуунд вазелин түрхэнэ. Үрийг цуглуулан авахын тулд яндангийнхаа аль нэгэн үзүүрт үр хүлээн авагч резинэн тохируулга суулгаж бэхэлнэ. Азаргаар тусгай чихмэлийг гишгүүлэн үр авч байгаа бол хиймэл үтрээг чихмэл дотроо суулган бэхэлдэг. Харин азаргаар гүү гишгүүлж байгаа бол хиймэл үтрээг гүүний аарцагны дэргэд барьж азарганы сэлдийг залж оруулан үрийг нь авна. Азарганы сэлдийн мэдрэлийн төгсгөлүүдэд цочруулагч нөлөө үзүүлэх нөхцөлийг /зохих хэмжээний даралт болон 40-42 хэмийн дулааныг/ үтрээний дотор хөндийд бий болгож өгөх бөгөөд үүний ачаар азарга үрээ өгдөг юм.
Үрийг шингэлэх нь. Гүүний умай руу 20-30 см3 үр хийж байгаа үед хээл авалтын байдал хэвийн хэмжээнд байж чаддаг нь туршилтын мэдээ баримтаар батлагдаж байгаа аж. Хэрэв шингэлэгдээгүй үрийг тийм хэмжээгээр /20 см3-ээс багагүйгээр/ хэрэглэвэл нэг удаагийн гишгэлтээр авсан үрээр 2-7 гүү хээлтүүлэх болно. Харин үрийг шингэлэх нь азарганы нэг удаагийн гишгэлтээр авсан үрээр 15-25 гүү, өөрөөр хэлбэл, 5-6 дахин олон гүүг хээл авалтын нь хувийг бууруулахгүйгээр хээлтүүлэх бололцоо олгоно. Тэгэхээр үрийг шингэлэх нь хээлтүүлэгдэх гүүний тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр бие махбодын гадна сперматозоидын амьдрах хугацааг уртасгана. Шингэлээгүй үр доторх сперматозоидын урагш давших хөдөлгөөн нь үрийг авснаас хойш 3-4 цагийн дараа бүрмөсөн зогсдог. Үрийг шингэлсэн үед бие махбодын гадна сперматозоидын амьдрах хугацаа 3-4, заримдаа 7-8 хоног хүртэл нэмэгддэг юм. Мөн үрийг шингэлснээр үүнийг алс хол газар тээвэрлэх бололцоо олгоно. Зохиомол хээлтүүлгийн үед нэг азаргаар хээлтүүлгийн улиралд 150-200 ба түүнээс ч олон гүү хээлтүүлж болно.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна