Аймгийн Алдарт уяач Ш.Итгэл: Би удам залгасан уяач


Энэ удаагийн ярилцлагын эзэн Булган аймгийн Хангал сумын аймгийн Алдарт уяач Ш.Итгэл байлаа.
-Хурдан морины уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Би эмээ, өвөөгийн хүүхэд байгаа юм. Миний өвөө Дамба гэж хусуур сойз зүүсэн буурал уяач явлаа. Миний багад өвөөгийн алаг, хээр, халтар гээд л хурдан хүлгүүд байдаг байв. Ингэж л сум орондоо одтой нааддаг өвөөгийнхөө удмыг залган уяа эвлүүлээд яг 13 жил болжээ. Анх өвөөгөөсөө ирсэн унаган адуугаар морь уяж эхэлж байлаа. Харин одоо бага хүү Идэрээ маань бидний уяаны ажлыг үргэлжлүүлэн явна.
-Залуу уяачийн уяаны эрдмийн багш өвөө нь байх нь ээ?
-Тийм ээ. Өвөөтэйгөө зэрэгцээд л уяж эхэлсэн. Ардчилсан хувьсгал гарахаас өмнөхөн буюу 1990 онд манай Хангалд “Саруул зам” гэж нэгдэл байлаа. Тэгэхэд бид нэгдлийн адуунаас нэг халтар морь хувьчлалаар авч сумандаа хоёр дараалан түрүүлгэсэн юм. Манай “Саруул зам” нэгдлийн унаган адуу л даа. Бас нэг хээр үрээ сумандаа гурваар давхиулж байсан.
-Энэ нь таны анхны айраг, түрүү байх нь ээ?
-Үгүй ээ, анхны айргаа 1992 онд авч байсан юм байна. Сумынхаа наадамд хязаалан үрээ гурваар давхиулсан нь анхны айраг байгаа юм. Үүнээс арваад жилийн дараа халтар морио дараалан түрүүлгэж, 2002 онд гурваар оруулсан нь тэр. Энэ хооронд хүрэн азарга, халтар мориороо сайхан л нааддаг байлаа. Харин сүүлийн үед Дорнод, Сүхбаатарын адуугаар наадаж байна.
-Одоо хичнээн айраг, түрүүтэй болсон байна вэ, сум, аймгаас?
-Сумын наадмын гурван түрүү, 20 айргийн амжилтаараа 2009 онд сумын Алдарт уяач болж байлаа. Харин 2009 онд анх удаа аймагт очиж уралдаад арвын дотор морио давхиулсан бол дараа жил нь аман хүзүү авч 2011 онд гуравлуулсан. Ингээд тэр жилээ билүү дээ, аймгийн Алдарт уяач болсон санагдана.
-Өнгөрсөн хугацаанд Итгэл уяачийн хамгийн одтой наадсан ямар наадам байна вэ?
-Мэдээж бөх хүн унана гэж барилддаггүй гэдэгчлэн айраг, түрүү хүртэнэ л гэж бодож морьдоо мордуулдаг. Гэхдээ тухайн өдрийн аз од гийж байж адуу хурдалдаг шүү дээ. Миний хувьд өнгөрсөн жилүүдээс 2011, 2012 онд тун ч одтой наадсан. Сумандаа их насны морь хоёр жил дараалан түрүүлгэчихээд, аймагтаа очиж нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөөг нь гурваар давхиулж байлаа.
-Хэдий үеэс уяаны багш өвөөдөө тоогдож эхэлсэн болоо?
-Наадмын өглөө өвөөгөөрөө морьдоо шинжүүлнэ. Тэгэхэд өвөө жижиг халтар их сайн байна, түрүүлэх байх аа. Харин давхар уяагаар дэлт халтар явах юм байна гэхчилэн зөвлөнө. Яг л хэлснээр нь ирж байгаа юм чинь. Тэр үед жижиг халтар түрүүлж, дэлт халтар нь гурваар давхиад, залгаад айргийн таваар хурдалж байлаа. Ингэж л адуугаа мэдэрдэг өвөөгийн сургаал он цаг өнгөрөхийн хэрээр л үнэд ордог бололтой. Өвөө минь анх морь уяж эхлэхэд “Сайн уяач болоорой. Морио сайн ажигладаг юм шүү. Морь гэдэг чинь өлгийтэй хүүхдээс өөрцгүй. Хүн амьтантай маргаж, ам зөрж болохгүй” гээд л захидаг сан. Энэ тухай одоо би хүүдээ хэлж, зөвлөдөг юм.
-Холдоо хаана очиж наадаж байна. Эрдэнэт ойрхон болохоор танайхан их явдаг бололтой?
-Тийм ээ. Оныг нь санахгүй байна. Эрдэнэтийн уяачдын холбооны дарга Болор-Эрдэнийн зохион байгуулсан уралдаанд өөрийн унаган адуу цавьдар азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Түүнчлэн Улаан толгойн баяраас олон ч удаа айраг, түрүү хүртэл явлаа. Ер нь манайхан ойрхон болохоор ийшээ их явна л даа. Эрдэнэтийнхэн ч манайд ирнэ.
-Энэ жил хаагуур, хаагуур наадсан бэ?
-Энэ жил манай мориныхны хувьд түүхэн жил боллоо. Монгол хүн монгол морьтойгоо дэлхийд гайхуулаад авлаа шүү дээ. Энд манай аймгийнхан их идэвхтэй, өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Миний хувьд их насны Гоё хүрэнтэйгээ очиж, Булган бүсдээ мордуулсан. Миний хүрэн морийг Булганыхан андахгүй л дээ. Сүхбаатарын Мөнххааны адуу байгаа юм. Гоё хүрэн үүнээс өмнө “Их хурд-6”-д хорин хэдээр давхисан.
-Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг.
А.Мөнх







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна